loading...

Лондоны “Челси” багийн удирдлага хамгаалагч Эшли Коулыг бэлтгэлийн бааз дээр хүн буудсан хэргийнх нь төлөө 250 мянган паундаар торгожээ. Эшли Коул өнгөрсөн амралтын өдөр багийнхаа дасгалжуулагчдын албанд дадлага хийж буй 21 настай Кауэн хэмээх залууг 1.5 метрийн зайнаас буудан шархтуулсан юм. Эхлээд “Челси”-гийнхэн хэрэг явдлыг дарахыг хичээсэн ч хэвлэлийнхний чихэнд хүрсэнээр улмаар цагдаа нар шалгаж эхэлсэн. Эшли Коул буугаа цэнэггүй хэмээн бодон хүн хүн рүүгээ хараалж байснаа Том Кауэн руу чиглүүлэхдээ гохоо дарчихсан хэмээн мэдээлж байгаа юм. Хэрвээ хохирогч гомдол гаргавал нөхцөл байдал Коулын хувьд улам хэцүүднэ. Гэхдээ одоогоор хохирогч гомдол гаргаагүй байгаа гэнэ. Хэрэг гарахад мөчид 10 орчим хүн дэргэд нь байсан тул гэрчүүд болцгоожээ. Хэдийгээр “Челси” сахилгын шийтгэлээ ийнхүү Коулд ногдуулсан ч цагдаагийнхан түүний үйлдлийг хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг шалгаж байгаа ажээ. Эшли Коул энэхүү хэргийнхээ төлөө тав хүртэл жил шоронд хоригдох ял ч сонсох боломжтой. Хэдийгээр түүний буу нь хийн буу байсан ч амин газар тусвал үхэлд хүргэх аюултай юм. Азаар Кауэний амин бус газар оносон аж.


loading...




oo zaaz 5 jil ain…hairan zaluu hairan toglogch…
loading...
chelsea yer yaachihsan nohduud bdag gazar be huuhentei orootsoldno barag bugd,buudna,zodoldno bagiin amjilt ene ter hamaagui bdag yumuu haashaain
loading...
Хайран сайхан хөлбөмбөгчин. Гомдол гаргахгүй хоорондоо тохиролцчихвол амар. Мөнгөн торгууль энэтэр бол яахвээ. Битгий л хоригдоосой.
loading...