Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » Барса 7 оноогоор тасарлаа (Ла Лига 25-р тойрог)

GD Star Rating
loading...

Ла лигийн 25-р тойрогт Реал Мадрид Депортивотой гоолгүй тэнцэж 2 оноо алдлаа. Тэдний энэ бүдрэлтийг   Барса мэдээж хэрэг алдалгүй ашиглаж 7 оноогоор тасарч эхэлсэн.  Каталоны залуус Мальоркагийн “Оно Эстади” цэнгэлдэхэд   зочлон тоглосон. Шави, Пуйоль, Валдес, Дани Алвес гэсэн гол тоглогчид нь янз бүрийн шалтгаанаар талбайд гараагүй ч гэсэн Барса өрсөлдөгчөө 3 : 0-ээр асуудалгүй буулган авлаа.

Месси 38 дахь минутад гоолын салхийг хагалж, 57 дахь минутад Вилья, 66 дахь минутад Педро нар дараалан гоол оруулсан юм. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лео Месси энэ улиралд  анх удаа  толгойгоороо мөргөж гоол оруулсан байх юм.

Өмнөх тоглолтуудтай харьцуулахад цөөн тооын цохилтыг (7) Барсачууд хийсэн ч бөмбөг эзэмшилтээр урьдын адил 76 хувьтай илүүрхсэн байлаа. Энэ ялалтыг авснаар Барса Реалаас 8 оноогоор тасарч байна.

МАЛЬОРКА – БАРСЕЛОНА – 0:3 (0:1)

Месси, 38 (0:1). Вилья, 57 (0:2). Педро, 66 (0:3).

Хүснэгтэд 6, 7-р байранд урд хойноо орон яваа Атлетико Мадрид, Севилья багуудын тулаан хэн хэндээ хал балгүй тэнцээгээр өндөрлөлөө. Негредо, Ракитичийн гоолуудаар Атлетико  хоёр ч удаа тоглолтыг тэргүүлж байсан ч тухай бүрд нь Селилья хариу барьж байлаа. Хуучин Атлетикод хүчин зүтгэж явсан Хосе Антонио Рейес 76 дахь минутад тооны харьцаа 2 : 1 байх үед тэнцээний бөмбөгийг оруулсан.

Рейес өмнө нь тоглож байсан багийнхаа хаалгыг гоолоор мялаах “дуртай”. Жишээлбэл өмнө нь аваргын цом хамт хүртэж байсан Реал Мадридын хаалганд ч өнгөрсөн жил гоолдоод амжсан байгаа. Севильягийн сүүлийн 4 зочилсон тоглолтод нийт 20 гоол ороод байгаа юм байна. Андалузын баг өнгөрөн долоо хоногт Европын лигийн шөвгийн 32 багийн шатнаас Портуд ялагдаж хасагдаа байгаа билээ.  

АТЛЕТИКО – СЕВИЛЬЯ – 2:2 (0:1)

Негредо, 41 (0:1). Коке, 47 (1:1). Ракитич, 66 (1:2). Рейес, 76 (2:2).

“Шар шумбагчид” Вильяреалын хувьд хэцүүхэн тойрог болж өнгөрлөө. Хүснэгтэд 4-р байранд бичигдэж байгаа арлос Гарридогийн залуус Расинг Сантандертэй арай гэж 2 : 2-оор тэнцлээ. Хэрвээ Нилмар 90+1 дэх минутад амжиж гоол оруулаагүй байсан бол бүр ялагдаж ч болох байсан.

Аз болж Бразил довтлогчын ур чадвар багаа аварлаа. Тоглолтыг бүхэлд нь авч үзэх юм бол Вильяреал хожигдох хэмжээний тааруухан байсан. Тэд бүтэн 90 минутын турш ердөө 2 удаа хаалга руу чиглэсэн цохилт хийжээ.  Вильяреал улирлын 37 дахь оноогоо авсан. Гэхдээ энэ тэнцээ тэдний хүснэтийн байранд ямар нэгэн аюул учруулсангүй. Тэдний ард яваа Эспаньол л гэхэд 7 оноогоор хоцорсон байгаа.

РАСИНГ – ВИЛЬЯРРЕАЛ – 2:2 (1:0)

Науелпан, 3 (1:0). Рубен, 66 (1:1). Джовани, 68 (2:1). Нилмар, 90+2 (2:2).

Эспаньолын орон гаран тоглолт үргэлжилсээр байна. Өнгөрсөн тойрогт тэд Осасунад 4 : 0-ээр ниргүүлж байсан бол энэ тойрогт Реал Сосьедадыг 4 : 1-ээр ялсан байх юм. Васкес, . Серхио Гарсия,  Кальехон, Хави Маркес  нар талбайн эзэн Эспаньолд 4 гоолыг оруулжээ.

Эспаньолын энэ тойргийн хожил тэднийг Аваргуудын лигийн 4-р байр луу нэг алхмаар ойртуулсан бол Сосьедадын Европын эрх авах найдварыг унтраалаа. Гэхдээ 7-р байр хүртэл ердөө ганц оноо л тэдэнд хэрэгтэй байгаа юм.

ЭСПАНЬОЛ – РЕАЛ СОСЬЕДАД – 4:1 (1:1)

Васкес, 41 (1:0). Эстрада, 43 (1:1). Серхио Гарсия, 54 (2:1). Кальехон, 81 (3:1). Хави Маркес, 90 (4:1).

Ням гаригийн сүүлийн тоглолт Атлетик – Валенси багуудын хооронд өрнөлөө. 71 дэх минут хүртэл Валенсия 1 : 0-ээр хожигдож явлаа. Энэ үед  багаа олонтоо аварч байгаа Хуан Мата тэнцээний гоолыг “Сарьсан багваахай”-нуудад авчирсан. Валенсигийн сюрприз үүгээр дуусаагүй бөгөөд 81 дэх минутад сэлгээгээр талбайд орж ирсэн Бразил легионер Жонас багтаа хожлын бөмбөг бэлэглэжээ.

Энэ улиралд Валенси хожигдож явсан хүнд тоглолтоос нийт 15 оноо цуглуулсан байна. Ла лигт энэ нь бусад багуудад наалдахааргүй  шилдэг үзүүлэлт.  Мөн сүүлийн 10 тоглолтынхоо 8-д нь comeback төгсгөлийн 15 минутад гоол хийсэн үзүүлэлттэй байна. Унаи Эмеригийн баг энэ улирлын 15 дахь хожлоо авч Реал Мадридтай 10 онооны зөрүүтэй боллоо.

АТЛЕТИК – ВАЛЕНСИЯ – 1:2 (1:0)
Льоренте, 14 (1:0). Мата, 71 (1:1). Жонас, 81 (1:2).

ЛЕВАНТЕ – ОСАСУНА – 2:1 (1:1)

Пандиани, 41 (0:1). Бальестерос, 44 (1:1). Кайседо, 50 (2:1).

СПОРТИНГ – САРАГОСА – 0:0 (0:0)

ЭРКУЛЕС – ХЕТАФЕ – 0:0 (0:0)

 

Ла Лига 2010/2011

 

 

 

 

 

байр Клуб ТТ Х Т Хж +/- Оноо
1 БАРСЕЛОНА 25 22 2 1 76-13 68
2 РЕАЛ МАДРИД 25 19 4 2 55-19 61
3 ВАЛЕНСИЯ 25 15 6 4 40-26 51
4 ВИЛЬЯРРЕАЛ 25 14 5 6 44-26 47
5 ЭСПАНЬОЛ 25 13 1 11 34-36 40
6 АТЛЕТИК 25 12 2 11 39-36 38
7 СЕВИЛЬЯ 25 10 5 10 38-40 35
8 АТЛЕТИКО 25 10 4 11 35-33 34
9 РЕАЛ СОСЬЕДАД 25 11 1 13 36-41 34
10 ХЕТАФЕ 25 9 5 11 35-38 32
11 МАЛЬОРКА 25 9 4 12 25-34 31
12 РАСИНГ 25 7 8 10 23-35 29
13 ДЕПОРТИВО 25 6 9 10 21-35 27
14 ЛЕВАНТЕ 25 8 3 14 26-37 27
15 ЭРКУЛЕС 25 7 5 13 24-38 26
16 ОСАСУНА 25 6 7 12 26-32 25
17 СПОРТИНГ 25 5 10 10 23-31 25
18 САРАГОСА 25 5 9 11 22-37 24
19 АЛЬМЕРИЯ 24 4 9 11 24-40 21
20 МАЛАГА 24 5 5 14 31-50 20

Мэргэн буучид

26 Лионель Месси (Барселона, 2) 24 Криштиану Роналду (Реал Мадрид, 5) 17 Давид Вилья (Барселона) 13 Фернандо Льоренте (Атлетик) Педро (Барселона) 12 Джузеппе Росси (Вильярреал, 3) 11 Нилмар (Вильярреал) 10 Фелипе Кайседо (Леванте) Давид Трезеге (Эркулес, 2)

 

 

 

 

GD Star Rating
loading...
Барса 7 оноогоор тасарлаа (Ла Лига 25-р тойрог), 9.3 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. FC BARCELONA says:

    BARCA iin 3 goal 3uulaaa mash goe goal bna. PEDRO ch gangan tsokhison bnaa.

    GD Star Rating
    loading...
  2. ZZzzZZ says:

    Uneheer l aguu bag shuuu

    GD Star Rating
    loading...
  3. javkha says:

    uul ni real zohiol bn zohiol bn haalgagch ni yasan ch aimar yum 2 shon hvrtel onson bn shd sda

    GD Star Rating
    loading...
  4. Nyamaa says:

    ENE jil ch ter oiriin xeden jildee messit bga BARCA g diilex bag la ligt garaxg bxaa turuulex ni ugaasaa todorxoi bn shuu dee

    GD Star Rating
    loading...
  5. shasha real denduu sain togolson zgr l azgu shaachla buhel buten 4 shono onood deres n shuugch gar hardguch bhshig shasha sda! ronaldo aimar bn 3 shono daraallad onchlooshd azgu shasn sda! deportivogin haalgach ymar kinoshig haadag sda we!

    GD Star Rating
    loading...
  6. Pep yvaa l xavi zodog tailaa l barca GG!

    GD Star Rating
    loading...
  7. deres n messi 2 sar berthed l barcagiin goal 50%aar buurdiishdee sda onigo shaadiishd ghde messig gemteesei gesiim bishlde unen turh n ter l bn gants 2 toglogchoos ihenh n shaltgaaldag sonin l bagshd pedro, iniesta, villa ged bugd sainlda ghde tedni haana n messi general n xavi ene 2 bhku bol zgr l villarialaas yalgaagu toglolt uzuulne! pep gej buh yumni tsaana suuj bga hun ter bol aguu hun ter 2012 on gehed chelsead iRne!!!!!!! ter ued la ligt real zgr l daam garna! ene jil CL realiih!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  8. Hutsdag haltar vee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: