Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » В.Семёновын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээс Б.Наранбаатар алтан медаль, Э.Ням-Очир мөнгөн медаль хүртжээ

GD Star Rating
loading...

ОХУ-ын Ханты-Мансиcк өөртөө засах тойргийн захирагч, тус тойргийн чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Владимир Семёновын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн 7 дахь удаагаа 2011 оны хоёрдугаар сарын 19-21-ний өдрүүдэд тус тойргийн нийслэл Нефтеганск хотод болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд ОХУ-ын бүрэлдэхүүний Дагестан, Осет улс, Москва, Новосибирск хот, Ханты-Мансийн өөртөө засах тойрог, Нефтеганск дүүрэг болон Азербайжан, Армян, Белорусс, Испани, Латви, Казакстан, Киргиз, Монгол, Тажик, Түрэг, ХБНГУ, Эстони зэрэг гадаадын оны нийт 24 багийн хоёр зуу гаруй бөхчүүд оролцлоо. Тус тэмцээнд хүнд жингийн олимп, дэлхийн аварга Александр Иваницкий, Давид Мусульбес нар хүндэт зочноор оролцож залуу бөхчүүдэд үзүүлэх хичээл заасан байна.

Манай тамирчид тус тэмцээнд анх удаа оролцсоноос Гавьяат тамирчин Б.Наранбаатар 55 килограммын жинд алтан медаль, олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир 66 килограммын жинд мөнгөн медаль хүртэж олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат 120 килограммын жинд тавдугаар байрт орсон байна. Тэд тус бүр таван тойрог барилдсан байна. Тус тэмцээнд дасгалжуулагч Б.Баяраа оролцсон байна.

GD Star Rating
loading...
В.Семёновын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээс Б.Наранбаатар алтан медаль, Э.Ням-Очир мөнгөн медаль хүртжээ, 9.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. shinee says:

    sain bna shuu ulam sain betgtelee hiigeed olympiin altan medal avna uragshaa zaluusaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: