loading...
Италийн лигийн хүснэгтийг тэргүүлж буй АС Милан – Наполигийн тулаан даваа гаригийн шөнө явагдлаа. Тоглолтын эхний хагаст аль аль баг нь гоол оруулж чадаагүй. Харин хоёрдугаар үед Миланчууд 3 гоол дараалан оруулж хүчтэй өрсөлдөгчөө буулган авлаа. Златан Ибрагимович 49 дэх минутад торгуулийн цохилтоос гоолын салхийг нээсэн. Кевин-Принс Боатенг 77 дахь минутад Патогийн дамжуулалтаар багийнхаа 2 дахь гоолыг оруулсан бол удалгүй Пато өөрөө нэг гоол Де Санктисийн хаалганд хийсэн юм. Ийнхүү Россонерри ойрын өрсөлдөгчөөсөө 5 оноогоор тасарч эхэллээ. Тэдний ард хамгийн ойр баг нь хөрш зэргэлдээ Интер Милан байгаа.
Сүүлийн 7 тоглолтынхоо 6-д нь хожил авсан Наполи энэ тойрогт итгэмээргүй муу байлаа. Тэд 90 минутын турш ганц ч удаа хаалга руу чиглэсэн цохилт хийж Аббьятиг сандаргаагүй. Мөн АС Милан ч эхний хагас дуустал хаалга руу чиглэсэн цохилт хийгээгүй гэдгийг дурьдах хэрэгтэй.
Тоглолтын баатар Пато “Скудетто хүртэл хол зам байгаа учраас ингээд санаа амарч болохгүй. Манай баг нэгдмэл, эв найртай байгаад би баяртай байна. Энэ эрчээрээ явбал аваргын цом хол харагдахгүй байна. Ирэх тойрогт Ювентустай хийх тоглолт бидний жинхэнэ хүчийг харуулна байх” хэмээсэн.
Шүүгч – Жанлука Рокки (Флоренц).
МИЛАН – НАПОЛИ – 3:0 (0:0)
Ибрагимович, 49-с пенальти (1:0). Боатенг, 77 (2:0). Пато, 79 (3:0).
Сери А лигийн 27-р тойргийн тойм
loading...




kkk nice blaa
loading...
pato’s show bailaa|!!!! ehnii goal 16iin shugaman dotor pato.g tohioldoj pinalty 2dah n pato sugarch garaad 2 ch toglogchiig huuraaad haalganiii urd orj irsen boateng,d tsas hiisen damjuulalt hayhad boateng hol hureed l goal omno n yag tiiim bolomjiiig pato robinhod gargaj ogsoniig robinho haalgachruu chigluuleeed hurtsen 3 dah goal sugarch garaaad 2 hamgaalagchiiin urdaas haalgachiiig hemjij tsohison goal………… mon ene togloltond silva abati gattuso nar sain bsn boateng robinhogooor selgegdej orj ireeed hed heden aldaaag ooor deeree avch mon goaldoj dajgui forumta bgaaagaa haruuulsan za ingeed etsest n forza milan!!!!!!!!!!!!!!!!!!!!!
loading...
go juve…
loading...
Pato ch ene ercheeree baival delhiin hamgiin shildeg clubd udahgui irne de gej >>>>>>>>>>HALA MADRID <<<<<<<<<<<<<<
loading...