loading...
Буянт ухаа дахь спортын шинэ ордны нэрэмжит хөнгөн атлетикийн өвлийн тэргүүн шалгаруулах тэмцээн ням гарагт боллоо. Энэ тэмцээн нь өсвөр үе, насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар зохиогдсон бөгөөд хоёр төрлөөр 250 гаруй тамирчид хурд хүчээ сорьжээ.
Тэмцээний өндрийн харайлтын төрөлд МУБИС-ийн тамирчин Мөнхсүх 1,80 см харайж түрүүлжээ. Харин Орхон аймгийн тамирчин Н.Сарангуа байрнаас гурав харайлт, байрнаас тав харайлт, 30 метрийн гүйлтийн төрөлд тус тус түрүүлжээ. Бөөрөнцөг шидэлтийн төрөлд МУБИС-ийн тамирчин Н.Энхгэрэл аваргалсан байна.
Багийн дүнгээр Баатарсүрэн дасгалжуулагчтай МУБИС-ийн баг тамирчид 182 оноогоор тэргүүлж Өвлийн тэргүүн алдрыг хүртжээ.
loading...



