loading...
АПУ компани Монголын Хөлбөмбөгийн Холбооны “Албан ёсны түнш” байгууллагаар дөрвөн жил ажилласан билээ. Энэ жил гэрээ дуусаж байгаа тул гэрээг сунгаж, дахин дөрвөн жил хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр хөлбөмбөгийн спорт Монгол улсад улам эрчтэй хөгжих үндэс суурь улам бэхжиж байна. Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн том хоёр тэмцээн болох Үндэсний Лиг, Холбооны цомын тэмцээн цаашид ч улам нэр хүндтэй болохын зэрэгцээ шагналын сан ч улам өндөр боллоо.
Хэрэв таны дэмждэг баг “Нийслэл лиг”-ийн тэмцээнд түрүүлбэл 8,000,000 төгрөг, хоёрдугаар байранд орвол 6,000,000 төгрөг, 3 дугаар байранд орвол 4,000,000 төгрөг авах боломжтой боллоо. Мөн “Боргио CUP” тэмцээнд түрүүлбэл 5,000,000 төгрөг, мөнгөн медаль хүртвэл 4,000,000 төгрөг, хүрэл медаль хүртвэл 3,000,000 төгрөгний шагнал хүртэнэ.
Эдгээр хоёр тэмцээний үеэр Шударга, цэвэр тоглолттой багуудыг тодруулах бөгөөд тус бүр 1,000,000 төгрөгөөр урамшуулах боллоо. Ийнхүү “Нийслэл лиг”, “Боргио CUP” тэмцээний чанар, чансаа нийгмийн хариуцлагаа дээдлэгч, МХБХ-ны “Албан ёсны түнш” АПУ компаний дэмжлэгтэйгээр улам дээшилсээр байна.
Дашрамд сонирхуулахад “Нийслэл лиг” 2011 оны 5 дугаар сарын 01-нд гараагаа эхлэх бөгөөд 9 дүгээр сарын 17-ны өдөр аваргаа тодруулна. Харин “Боргио CUP” цомын тэмцээн 2011 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийж, наадмын өмнө буюу 7 дугаар сарын 09-ний өдөр цомын эзнээ тодруулах юм.
loading...





saihan medeenuudin 1 bn
loading...
liverpool zuger l alga bol
loading...
Chi uuruu alga boldoo cham shig teneg hvn mgl bh gej hehe
loading...