loading...
ДАШТ-ий хошой мөнгө, Дэлхийн цомын хүрэл медальт, Ази тив, Азийн наадам, Зүүн Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, “Хөх Монголын алтан од” О.Пүрэвбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын олон хотын тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт боллоо. Тэмцээнд манай бөхчүүдээс гадна ӨМӨЗО, ӨМӨЗО-ны Гансу муж, АНУ, Тувагийн тамирчид ирж зодоглов. Эрэгтэйчүүдийн хөнгөн дөрвөн жинд болсон тэмцээнд 20 байгууллагын 114 тамирчид хүч үзсэнээс О.Пүрэвбаатарын удирддаг “Олимп” сургуулийн тамирчид нийлбэр дүнгээр тэргүүлж, багшдаа бэлэг барилаа. Түүний амьдаа Г.Пүрэвбаатарын удирдсан Дарханы “Мегастар” удаалсан бол Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаярын шавь нар /”Алдар” спорт хороо/ гуравлав. “Ооска” нэрээрээ алдаршсан нэрт тамирчны нэрэмжит анхны тэмцээн хоёр жилийн өмнө зодог тайлах ёслолын үеэр болж, үүнээс хойш уламжлал болсон юм.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
50 кг: 1. Ж.Баярхүү /Мегастар/ 2. С.Батболд /ҮБТДС/ 3. Ө.Тогтохбаяр /Орхон, Ирээдүйн одод/, Г.Отгонбаатар /Олимп/
55 кг: 1. Б.Номин /Олимп/ 2. Ч.Шинэбаяр /73 дугаар сургууль/ 3. Н.Лхамгармаа /Алдар/, Х.Сүх-Очир /Тэмүүжин/
60 кг: 1. Б.Нямдорж /73 дугаар сургууль/ 2. Б.Хаш-Эрдэнэ /Алдар/ 3. С.Батболд, Х.Ундрахбаяр /хоёул Олимп/
66 кг: 1. Г.Идэрхүү /Олимп/ 2. Тулгуур /ӨМӨЗО-ны Гансу/ 3. Б.Батмагнай /Алдар/ ба Б.Өлзийсайхан /Мегастар/
Багийн дүн: 1. О.Пүрэвбаатар дасгалжуулагчтай “Олимп” сургууль 2. Г.Пүрэвбаатар дасгалжуулагчтай “Мегастар” клуб 3. Ц.Цогтбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо
loading...




