Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Гольф » Мартин Каймер гольфчдын чансааг тэргүүлж эхэллээ

GD Star Rating
loading...


Дэлхийн гольфчдын шинэчилсэн чансааг Германы 26 настай Мартин Каймер тэргүүлсэн нь энэ долоо хоногийн спортын ертөнц дэх  онцлох үйл явдлуудын нэгд тооцогдож байна. Мартин Каймер маш хожуу буюу 16 нас хүрсэн хойноо гольфоор хичээллэсэн ч богино хугацаанд амжилт олж, улмаар дэлхийн тэргүүн гольфчин болж чадлаа.  Тэрээр өнгөрсөн онд Гольфын хамгийн том тооцогдох дөрвөн тэмцээний Masters-т л урьдчилсан шатыг давж чадаагүй бол US Open-д 8 дугаар байр, The Open Championship-т 7 дугаар байр, эзлээд  PGA Championship-т түрүүлсэн юм.

Мөн Ryder Cup-т Европын шигшээд багтан амжилттай оролцсон. Үүнээс гадна өөр гурван ч томоохон тэмцээнд дараалан түрүүлсэн нь 2006 онд Тайгер Вудсыг гаргасан амжилтыг давтсан ажээ. Мартин Каймер өнгөрсөн амралтын өдөр WGC Accenture Matchplay Championship-т хоёрдугаар байр эзэлсэн нь гольфын чансааг тэргүүлэх боломжийг олгожээ. Ийнхүү гольфын ертөнцийг герман залуу Мартин Каймер манлайлах боллоо.

 

 

 

GD Star Rating
loading...
Мартин Каймер гольфчдын чансааг тэргүүлж эхэллээ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. ЭНДИ says:

    Тайгер Вүүд чансаагаараа хэдэд байгаа юм бол оо? Мэдэх хүн байвал хэлж туслаарай. Энэ Тайгер Вүүд эхнэрээсээ салснаас хойш бүр өөдлөхөө байх нь ээ. Гольфийн талбайд шүлсээ хаясан хэргээр торгууллаа л гэсэн… Уул нь жинхэнэ тамирчин шүү дээ.

    GD Star Rating
    loading...
  2. E says:

    5-d orson bsn baiha, 97 onoos hoish gelu heden onoos bile ooriih ni hamgiin muu rank gsn

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: