loading...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашзэвэгийн Ганзоригт гавьяат дасгалжуулагч, цанын спортын мастер Банзрагчийн Зундуйд гавьяат тамирчин цол хүртээлээ. Д.Ганзоригийг спортынхон гавьяатын босгоор аль хэдийнэ давсан багш гэж үнэлдэг.
Олимпийн аварга Э.БадарУуган, дэлхийн аварга П.Сэрдамба, ОУХМ З.Энхзориг нарт боксын “А” үсэг заасан, амжилтын оргилд хүрэх түлхүүрийг атгуулсан учраас ийн хүндэлдэг юм. Дээр тоочсон ширэн бээлийтнүүдээс гадна тулааны спортод амжилт гаргасан, ахих ирээдүйтэй олон тамирчныг тэр “өлгийдсөөр” яваа.
Түүнтэй хамт гавьяатын эгнээнд элссэн ахмад тамирчин Д.Зундуй залуу насаа цанын спортын хөгжилд зориулсан бөгөөд “Инсбрук-64” цагаан олимпод зандан хүлгээр мөрөө гаргасан гавьяатан юм.
loading...




hundiin urgultiin undesnii shigshee bagiin dasgaljuulagch GAVYAT hurteh erhtei
loading...
ganzorig bagsh myndag hun olon saihan bokschid beltegehiin hajyygaar amidraliin yhaan zaadag hun.olon saihan shavi nar ni eh sportoor yavaagui ch hunii daitai bugd saihan l amidarch bna.badar uugan serdamba bymchin gegeen nyamka geel olon saihan shavi nartai hun.olon olymp delhiin avarga turuulne dee
loading...