loading...
Шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болсон Монголын олимпийн боксын холбооны насанд хүрэгчдийн УАШТ өчигдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ. 2011 он бол олимпийн наадмын өмнөх жил. УАШТ-дээ түрүүлж, олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцох хүсэл тамирчин бүрт бий. Тиймээс ширэн бээлийтнүүдийн ширүүн тэмцэл үзэгчдийг уйдаахгүй нь тодорхой. Тэмцээний жин үзэлт өчигдөр өглөө болж, 43 байгууллагын 137 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдөх эрхээ авав.
Олимпийн аварга Э.Бадар-Ууганы нурууны бэртэл бүрэн эдгэрээгүй тул УАШТ-ийг өнжих болсон. Тэрбээр энэ сарын сүүлээр Европын цуврал тэмцээнд оролцохоор зэхэж байгаа тул гам барихаар шийджээ. Түүнчлэн AIBA-гийн мэргэжлийн лиг “World Series of Boxing”-т Азербайжаны “Баку Файерс” багт тоглож, гурав тоглохдоо бүгдэд нь ялалт байгуулсан Н.Төгсцогтыг ч өнжинө хэмээж байсан. Тэгвэл УАШТ-дээ оролцохыг маш их хүссэн гавьяат өчигдөр үдээс хойш Улаанбаатарт ирсэн бөгөөд өнөөдрөөс тоглолтдоо оролцох болсон нь жинхэнэ сюрприз болов.
Шинэ зохион байгуулалтад орсон МОБХ-ны анхны тэмцээн. Тиймээс өнөөдөр болох нээлтийн ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч, шинэлэг маягтай хийхээр төлөвлөжээ. Зохион байгуулагчид яг юу болохыг нууцалсан бөгөөд “Ирж үзээрэй” хэмээж байв. Ер нь тэмцээнд өндөр ач холбогдол өгсөн нь “А” заалны дотоод заслаас харагдав. Том цонх бүрийг Монголын боксын домог болсон дасгалжуулагч, тамирчны зургаар чимжээ. Монгол Улсад боксын спортыг үүсгэгч Намсрайн Лувсандорж, боксын ууган гавьяат дасгалжуулагч Бумуудэнгээгийн Олзот, ууган гавьяат тамирчин, Ази тивийн хошой аварга Хайдавын Алтанхуяг нарын хөргийг залсан харагдана. Дараа дараагийн цонхонд олимпийн наадмын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Бадар-Ууган, дэлхийн аварга, олимпийн наадмын мөнгөн медальт П.Сэрдамба нарын хөдөлмөрийн баатрууд, олимпийн наадмын хүрэл медальт Нэргүйн Энхбат, Намжилын Баярсайхан, ДАШТ-ий мөнгөн медальт Равсалын Отгонбаяр, Түмэнцэцэгийн Үйтүмэн, Нямбаярын Төгсцогт, хүрэл медальт Э.Цогтжаргал, Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ нарын гавьяатуудын зураг тавигджээ. Энэ нь шилдгүүдээ алдаршуулахаас гадна залуу тамирчдад урам өгөх зорилготой аж.
УАШТ-ИЙ ХУВААРЬ:
III.02 15:00 Урьдчилсан тоглолт
18:30 Нээлтийн ажиллагаа
III.03 15:00 Урьдчилсан тоглолт
III.04 15:00 Урьдчилсан тоглолт
III.05 15:00 Хагас шигшээ тоглолт
III.06 11:00 Шигшээ тоглолт
Хаалтын ажиллагаа
loading...





ulsiin avrag saihan bolj baina tamirchid gar changtai biltgel saitai haragdsan.Tomorbataa bagshdaa gavyaat bolsond bayr hurgeed niit Dornodiin tamirchddaa ondor amjilt gargahiig husie.
loading...
Tomorbataa bagshdaa gavyaat avsand bayar hurgej amjilt husie.
loading...
togostsog muu baisan shde shuuhchid luwar hiij yalalt ogson shde yalanguya mongon medialin toloo togloltond hojigdson shde
loading...