Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Талбайн теннис » Серена Уильямс гипсээ авч, “Оскар”-ын ёслолд оролцов

GD Star Rating
loading...

Дэлхийн тэргүүн теннисчин асан Серена Уильямс “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд оролцжээ. Олон сарын турш гэмтлийн улмаас хөлдөө гипстэй явсан Серена гипсээ авсан ч өндөр өсгийт өмсөх боломжгүй байгаа тул даашинзны урт хормойгоор хөлөө нуусан байв. “Гипсээ авахыг сая л нэг юм зөвшөөрлөө. Олон сарын турш хөлдөө гипстэй явах хэцүү юм. Одоо мөдхөн бэлтгэлдээ орно. Тэгээд “Ролан Гаррос”-т тоглоно. Гэхдээ одоогоор намайг өндөр өсгийт өмсөж болохгүй гэсэн”  хэмээн Серена ярьжээ. Дэлхийн шилдэг теннисчдийн нэг талбайдаа эргэн ирэх цаг ойртсоноо ийнхүү олонд зарлалаа.

 

 

GD Star Rating
loading...
Серена Уильямс гипсээ авч, “Оскар”-ын ёслолд оролцов, 8.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: