loading...
Тэнгэр даатгал компани хөлбөмбөгийн төлөө сэтгэл зүрхтэй байгууллага. Учир нь тэд өмнө нь Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Дуулиан-2020” тэмцээнд байнга хамтран ажилладаг байсан билээ. Ялангуяа компаний нийгмийн хариуцлагаа өндөрт өргөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 29 дүгээр сургуулийн бяцхан сурагчдыг ивээн тэтгэн оролцуулж байгаа. Эдгээр хүүхдүүд ч энэ компаний ах, эгч нарын буянгаар жирийн хүүхдүүдтэй хөлбөмбөгөөр өрсөлдөн нөхөрлөж нийгэмшиж явна. Мөн саяхан “Их Талын Дуулиан” ТББ-тай хамтран “Дуулиан-2020” тэмцээнд оролцож байгаа нийт хүүхдүүдийг бэртэл, гэмтлийн даатгалд 2011 оны 4 дүгээр сарын 16-ныг дуустал 500 сая төгрөгийн даатгалд хамруулсан. Ийм хүүхдэд болон спортод хайртай байгууллага бас нэгэн буяныг хийлээ.
Энэ нь жил бүр МХБХ-ноос Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнө зохион байгуулдаг Футзалын Эмэгтэйчүүд ба охидын тэмцээнийг дөрвөн жилийн турш ивээн тэтгэхээр болж, МХБХ-ны байранд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, “Тэнгэр даатгал” ХХК-аас Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Н.Энэбиш нар гарын үсэг зурсан байна.
Охид, бүсгүйчүүдийн дөрвөн насны ангиллаар явагдах энэхүү тэмцээнд нийт 25 багийн 300 гаруй тамирчид энэхүү баяраа хөлбөмбөгөөр өрсөлдөж өнгөрөөхөөр шийдлээ. Энэхүү үйлсийг МХБХ дэмжин 2012 оноос охидын насны Улсын шигшээ баг байгуулан ажиллахаа амлалаа.
Охид, бүсгүйчүүд та бүхэн их спортоор хичээллэн их баяраа тэмдэглэхийг хүсье.
loading...





![tenger daatgal]](http://www.sportnews.mn/wp-content/uploads/2011/03/tenger-daatgal-300x155.jpg)