Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг, Онцлох, Түүх, баримт » “Ультра” буюу үнэнч фенүүдийн тухай (үргэлжлэл)

GD Star Rating
loading...

Эхний хэсэг…

2007 оны 2 сард явагдсан Сицилийн дербийн үеэр замын түгжрэлээс болж тоглолтоос хоцорсон Катаньягийн Ультранууд  үймээн дэгдээж цагдаагийн амь нас хохироосон харамсалтай явдал болж байсан. Харин үүнээс нэг сарын өмнө Итали даяар хөлбөмбөгийн танхайрал газар авч хөлбөмбөгийн холбоо нь  бүх шатны лигээ зогсооно гэж сүрдүүлж үймээнийг байж дарж байлаа. 2006 оны “Калчиополи”-гийн хээл хахуулийн хэргээс хойш сэргэх гэж ядаж байсан Италийн хөлбөмбөгийн нэр хүндийг эдгээр үйл явдлууд дахин унагаж “Евро 2012”-н зохион байгуулах эрхийг алдах шалтгаан болсон билээ.

Италийн засгийн үүний дараа хөлбөмбөгийн танхайчуудаа цэгцлэхийн тулд хөгжөөн дэмжигчдийн үнэмлэх (карт) гэгч зүйлийг ашиглахаар болсон нь одоохондоо үр дүн муутай л байна.  Энэхүү фенүүдийг бүртгэлд хамруулж үнэмлэхтэй болгох замаар хянах арга нь шинэлэг зүйл биш бөгөөд 80-аад оны сүүлээр хөлбөмбөгийн хулигаануудаа барьж дийлэхээ байсан Англичууд анх ашиглаж байсан юм.

Картанд тухайн фанатын хувийн бүх мэдээлэл хадгалагдах агаад  цагдаагийн газраар баталгаажсан ийм картгүй  бол тасалбар авч цэнгэлдэхэд орох боломжгүй байхаар заагдсан. Хэрвээ хэн нэгэн цэнгэлдэхэд асуудал үүсгэж, зодоон цохион хийсэн бол картыг нь хурааж цаашид цэнгэлдэхэд орж тоглолт үзэх боломжгүй болгох зарчмаар  танхайчуудын асуудал шийдэгдэнэ гэсэн үг.  Юм болгон хоёр талтай байдаг хойно энэ үнэмлэх сайнаас гадна саар үр дүнг ч дагуулж байна.

Аль эртнээс эрх чөлөөтэй байж сурсан Ультранууд энэ картыг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулах, цэнгэлдэхэд тоглолт үзэхгүй байх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Сүүлийн үед Калчио лигийн тоглолтууд цөөн үзэгчтэй явагдах болсон нь дээрхи картын асуудалтай шууд холбоотой. Мөн Италийн өнцөг булан бүрээс Ультра бүлгийн толгойлогчид  Ром хотод хэд хэдэн удаа цугларч хэрхэн засгийн газрын “дөнгө”-нд орохгүй байх талаар зөвлөлдөөд амжсан.

Тэд үнэхээр танхайчууд гэж үү ?

Энэ асуултанд үгүй гэж хариулах бүрэн боломжтой. Өмнөх нийтлэлдээ дурьдаж байсан ёсоор Ультра нарын гол зорилго нь Их Британи, зүүн Европын орнуудад түгээмэл тархсан “Фирм”-ээс огт өөр. “Фирм” нь бусад багийн фенүүдтэй зодолдож нэр хүнд олох гол зорилготой байдаг (“Green street hooligans” кинонд  тодорхой гардаг) бол  Ультранууд  багаа сэтгэл зүрхээрээ дэмжиж, тэдэнтэй үргэлж хамт гэдгээ дуу хоолой болон туг, зурагт хуудас зэргээр илэрхийлэхийг чухалчилдаг. Хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай учраас бүх үйл ажиллагаа нь маш нарийн чанд хуваарийн дор явагддаг бөгөөд багийнхаа удирдлагад  нөлөөлж чаддаг хүчирхэг Ультра бүлгүүд  ч бий.

Тэд  цэнгэлдэхэд өөрсдийн байрладаг хэсэгтэй (Curva) тэр хэсгийнхээ билетийг урьдчилан захиалж зөвхөн өөрсдийн бүлгийнхнээр дүүргэдэг. Цэнгэлдэхийн хамгийн чухал хэсэг хаалганы ар тал учраас Италийн Ультра бүлгүүд энэ хэсгийг “Curva Sud”, “Curva Nord” хэмээн нэрлэж зөвхөн тэр хэсэгтээ л байрладаг. “Curva Sud” нь цэнгэлдэхийн урд хэсэг бол “Curva Nord” нь цэнгэлдэхийн хойд хэсгийн нэр. Тоглолтын дараа хөлбөмбөгчид гар гараасаа барин “Curva Sud” юм уу “Nord” зүг рүү гүйж баяр хүргэж байхыг хөлбөмбөг сонирхогчид  харж байсан байх. Энэ нь тэдний үнэнч фенүүд Ультра нараа  хүндэтгэж буйн илрэл билээ. Сан Сиро “Жузеппе Меацца”  цэнгэлдэхийн “Curva Sud” хэсэгт АС Миланы Ультранууд, Nord хэсэгт Интерийн Ультранууд байрлах жишээтэй.

Ультра бүлгүүдийн үүсэл ба эхэн үе

Италийн хөлбөмбөгийн түүхийг Ультра бүлгүүдийн үүсэл, хөгжилтэй хамт авч үзэх нь зүйтэй. 80, 90-ээд онд Сери А “Бага дэлхийн аварга” гэж нэрлэгдэж байх үед Ультра бүлгүүд хөгжлийнхөө оргил шатанд  хүрсэн бол сүүлийн үед Италийн хөлбөмбөгийн нэр хүнд ч унаж, Ультра нар ч танхайрах нь олонтоо болсон.  Хамгийн анхны Ультра бүлгүүд 1950-иад оны эхээр байгуулагдсан гэж үздэг. Гэхдээ цөөхөн гишүүнтэй, зохион байгуулалт тааруу байснаас хүчээ авч чадалгүй тэгсгээд алга болсон. Харин 60-аад он гарснаас өнөөгийн зохион байгуулалттайУльтра бүлгүүдийн эхлэл тавигдсан бөгөөд 1968 онд байгуулагдсан АС Миланы “Fossa dei Leoni” –г  орчин үеийн Ультра нарын загалмайлсан эцэг гэж үзэж болно.  2005 онд тарах хүртлээ энэ бүлэг Итали даяар хамгийн нэр хүндтэй, хүчирхэг  фенүүдийн клуб байлаа.

АС Миланы заналт өрсөлдөгч Интерийн “Boys San” арай хожуу байгуулагдсан ч хурдан хүчээ авч нэр хүндтэй болсон. Гэхдээ Ультра гэсэн нэршилийг анх  хөлбөмбөгт оруулж ирсэн нь Сампдориягийн фенүүд.  1969 онд байгуулагдсан тус багийн дэмжигчдийн “Ultras Tito Cucchiaroni” бүлэг бусдыгаа уруу татаж “Ультра”-гийн эрин үеийн эхлэлийг тавьжээ. Удалгүй “Торино”-гийн “Ultras Granata” бүлэг ч байгуулагдсан.  Эдгээр анхдагчдийн араас Калчиогийн  олон багийн  үнэнч фенүүд “Ультра” бүлэгт байгуулж багаа илүү зохион байгуулалттай дэмжиж, боломжтой болсон юм.

Ультра нарын багаа дэмжих онцлог

Бразилийн Торсидагийн онцлог Ультра бүлгийнхэнд уламжилж ирсэн. Асар том хэмжээтэй зурагт хуудас  тоглолтын өмнө бэлдэж гаргах нь тэдний зохион байгуулдаг хамгийн чухал үйл ажиллагаануудын нэг. Үүн дээр нэмээд багийнхаа эмблем, логотой жижиг хэмжээний туг, ороолт,  зурагт самбар барих, галт цацраг болон бусад төрлийн утаа гаргагч ашиглах  нь тэдний байнга хийдэг зүйлс.  70-аад оны үед мод, хуванцар зэргийг цэнгэлдэхэд оруулдаг байсан ч хүний амь эрсэдсэн нэгэн үймээний дараа хэдгээр зүйлсийг хориглосон. Багийнхаа ороолтыг хоёр гартаа өргөж давалгаалах нь Англичуудаас улбаатай. 80-аад оны эхээр энэ соёл Ультра нарт нэвтэрсэн бөгөөд одоо болтол Итаилд тийм хүчтэй газар аваагүй л байна.

Ультра  нар улиралд нэг л удаа хамгийн сайн “шоу”-гаа төлөвлөдөг агаад үүнийгээ ‘Bella Figura’ хэмээн нэрлэнэ. Утгачлан орчуулбал “өрсөлдөгчөөсөө илүү сайхан харагдах” энэ үйл ажиллагааг хэдэн сарын турш тэд бэлдэж тун чамбай зохион байгуулна. Хамгийн том “шоу”-ныхаа үеэр  тэд эсрэг багаа илт доромжилсон, эсвэл гутаасан утгатай зүйлсээр  зурагт хуудсаа чимдэггүй бөгөөд харин өөрсдийн сүр хүчийг илэрхийсэн зураг (жишээ нь архирч байгаа арслан), үг болон хошигнол зэргээр егөөдөхийг илүүд үздэг байна.

Тийм том хэмжээний зурагт хуудас бэлдэхэд мэдээж  асар их хөрөнгө шаардагдах нь ойлгомжтой. “Ультра” бүлгүүд өөрсдийн мөнгөн хуримтлалтай байдаг учраас түүгээрээ тоглолтод хэрэглэх хэрэглэл материалаа цуглуулж, санхүүгийн асуудлаа зохицуулдаг аж. Мөнгөн  хуримтлалаа ерөнхийдөө гишүүдийн хандив болон татвараар бүрдүүлдэг. Харин зарим томоохон Ультра бүлгүүд өөрсдийн нэр, логотой хувцас үйлдвэрлэж зарах, эсвэл клубын фен томоохон эрх мэдэлтнүүдээр ивээн тэтгүүлэх гэх мэтээр хөрөнгө цуглуулах нь ч бий.

Тоглолтын турш тэд хэзээ ч сандал дээр суудаггүй. Харин үргэлж дуулан цэнгэлдэхийг амь оруулж байдгаараа “Торсида” нартай адилхан. Хөгжлийнхөө явцад Ультра бүлгүүд дэмждэг клубынхээ удирдах зөвлөлд  өөрсдийн төлөөлөлтөй болох замыг олж чадсан. Төлөөлөгчөөрөө дамжуулан Ультранууд тоглолтын билетийг хямдруулж эсвэл үнэгүй авахыг шаарддаг. Мөн өөрсдийн байнга эзэмшдэг хэсэгтээ цагдаа нарыг оруулахгүй байх, зурагт самбар, галт цацраг, утаа гаргагч зэрэг тоглолтод хэрэглэх зүйлсийг хадгалах өрөө цэнгэлдэхэд гаргаж өгөх зэргийг шаардана. Хэрвээ клубын зүгээс тавьсан шаардлагыг  нь эс зөвшөөрвөл мэдээж жагсаал цуглаан, үймээн өрнөж нөхцөл байдал хүндэрдэг учраас ихэнхи клубууд Ультра нартайгаа холбоотой ажилладаг. Мөн тэдний дуу хоолой, дэмжлэг багийн тоглолтод сайнаар нөлөөлж, клубын  нэр хүндэд ашигтай учраас дуртай зөвшөөрдөг гэж болно.  Харин сүүлийн үед Ультра бүлгүүд хүчирхийлэл их гаргаж байгаа учраас засгийн газраас клубуудыг тэдэнтэй холбоотой ажиллаж “давруулахгүй” байх талаар анхааруулж байгаа.

Хэрвээ багийнх нь амжилт уруудаж, тааруухан тоглох аваас эсэргүүцлээ илэрхийлж клубын байрны гадна цуглах,  бэлтгэлийн баазын гадна жагсах зэрэг үйл ажиллагааг ч Ультранууд  зохион байгуулдаг. Заримдаа энэ бүхэн нь олон нийтийг хамарсан үймээнээр дуусах нь ч бий.  Баг нь өөр улсын талбайд зочлон тоглолтоор явах үед Ультра бүлгүүд бөөнөөрөө аялах бөгөөд өөрсдийнхөө дууг дуулан, тугаа барьж, ороолто о зүүн сүр дуулиантай явдаг. Энэ нь ч  хууль сахиулагчдийн анхаарлын татаж тэднийг байнга хянаж байх боломжыг олгодог. Харин “Фирм”-үүд цагдаа нарын анхаарлыг татахгүйн тулд энгийн хувцаслан зорчдог бөгөөд ямарваа нэгэн үймээн, маргаан дэгдэх үед бөөнөөрөө гарч ирдэг.

Ультра” бүлгүүдийн холбоо харилцаа

“Чи багаа үнэн сэтгэлээсээ дэмждэг байсан ч цэнгэлдэхэд  ганцаараа орилоод хэн ч чамайг сонсохгүй. Харин бусадтайгаа нэгдсэнээр чи илүү хүчирхэг болж,  өөрийнхөө дуу хоолойг эсрэг багтаа мэдрүүлэх боломжтой. Нэгдмэл байхын гол хүч нь энд байгаа юм”

Италичууд газарзүйн байрлалаараа их талцаж манайхаар бол нутгархдаг ард түмэн.  Хөлбөмбөгөөс гадна маш олон зүйл дээр тэд өмнөд, хойд гэж хуваагдан талцдаг учраас нэг  нэгнээсээ илүү гарах гэсэн тэмцэл байнга өрнөдөг. Мөн улс төрийн барууны болон зүүний урсгал Итали орныг хэдэн хэсэг болж талцахад хүргэдэг байна.

“Ультра” бүлгүүд хоорондоо холбоо тогтоож, хамтарч ажиллахдаа нэг улс төрийн баримтлалтай багуудыг сонгох нь элбэг.  Жишээлбэл Интерийн фенүүд ихэнхидээ барууны улс төрийн чигийг барьдаг учраас өөрсдөдтэйгээ ижил Лациогийн Ультра нартай сайн харилцаатай байх жишээтэй. Харин АС Миланы дэмжигчид хувьд улс төрийн зүүний урсгалыг дэмжигчид байдаг нь хоёр багийн хоорондын сөргөлдөөнийг илүү хурцатгадаг гэнэ.  Мөн нийгмийн гарал үүслээрээ ч нэгдэн холбоо тогтоох нь бий.

Европ дахь Ультра бүлгүүд

Италийн галзуу фенүүдийн  нөлөөгөөр Европын олон орны хөлбөмбөгтУльтра бүлгийн соёл нэвтэрсэн. Италитай газарзүйн хувьд хамгийн ойр байдаг Австри, Герман, Францад Ультра бүлгүүд  эхлээд  байгуулагдаж цаашлаад Швед, Хорват, Грек, Польш, Серби, Швейцарийн хөлбөмбөгийн клубууд Ультра фенүүдтэй болсон. Зөвхөн хөлбөмбөгт ч бус сагсанбөмбөг, хоккэй, гандболын ультра бүлгүүд ч байдаг.

NO TO MODERN FOOTBALL

Тасалбарын үнэ хэтэрхий өндөр болсноос цэнгэлдэхүүд эзгүйрч, хөлбөмбөгийн талаар “A” ч үгүй Араб, Америк баячууд багуудыг худалдан авч хөлбөбөмбөгийн арилжаа наймааны захыг орвонгоор нь эргүүлж байгаад “Ультра” фенүүд эгдүүцэж энэ хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа.

Мөн реклам зар сурталчилгаа хөлбөмбөгийн нэг хэсэг болтлоо энэ спортод нэвтэрч, телевиз сонинууд элдэв хэрэггүй хов жив болсон мэдээллээр “бөмбөгдөж”, цэнгэлдэхийг зогсох хэсэггүй, бүгд суудалтай болгож өөрчилж  байгааг тэд эсэргүүцэж буй.

Хөлбөмбөг бизнестэй хэтэрхий их холилдож энэ спортоос авдаг сэтгэл хөдлөл, баяр баясал алга болж байна. Иймээс Ультра нарын зурагт хуудсас  NO TO MODERN FOOTBALL гэсэн үгс олон харагдах болсон.
Недерланд

Грек

үргэлжлэл бий…


 

GD Star Rating
loading...
"Ультра" буюу үнэнч фенүүдийн тухай (үргэлжлэл), 9.6 out of 10 based on 31 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. real fan says:

    laitai bi mongol ultra shuu kkkkkkkkkkk

    GD Star Rating
    loading...
  2. big Liv'fan says:

    bi ch bas kkk…

    GD Star Rating
    loading...
  3. Dark says:

    Serie A gej yu yum geed bdag huuhduud sain unshaarai.

    GD Star Rating
    loading...
  4. ultra says:

    garuuda odoo mglin shigshee toglhood mongolin anhni ultra uzuuliee

    GD Star Rating
    loading...
  5. storm says:

    ed nariin dund baiwal aimaar ch yum shig bahrahmaar ch yum shig saihan medeelel bayralloo

    GD Star Rating
    loading...
  6. ZZzzZZ says:

    Za Barcagiiin ultiraanuud dugaraarai ntr LOL

    GD Star Rating
    loading...
  7. MGL ULtra says:

    Mongolia Mongolia Mongolia Mongolia Mongolia Mongolia Mongolia Mongolia

    GD Star Rating
    loading...
  8. Mgl iin ultra nuud Fb iin nogoon talbaid bagtahgui yaanaa. Medee ih taalagdlaaa Thx.

    GD Star Rating
    loading...
  9. ReDeViL says:

    bi ultra fan shuu!!!!!!!!!!! MGL iin bas Man Utd iin kkkkkkkkk Ultra baiguulya guys teel…

    GD Star Rating
    loading...
  10. ozil says:

    Bayern Munchen ii ultra-nuud baina uu.

    GD Star Rating
    loading...
  11. PG says:

    Ta nariin hen ni ch ultra bish. Hoortson erguu batsaanuud.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: