Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Элдэв мэдээ (шар мэдээ) » Шар шувууг өшиглөсөн хөлбөмбөгчийг цаазлахыг шаардлаа

GD Star Rating
loading...

Колумбын “Атлетико Хуниорс”-“Депортиво Перейра” багийн тоглолтын үеэр нэгэн шар шувуу стадионы хүчтэй гэрэлтүүлэгт цохигдон талбайд унасан нь хөлбөмбөгийн хүрээнээс хальсан том шуугиан дэгдээлээ. Тоглолтын 74 дэх минутад шар шувуу талбайд унасан байна. Стадионы хамгаалагч нар ирэхээс өмнө зочин багийн хөлбөмбөгч, панам залуу Луис Морено шар шувууг хэдэн метр хол үсэртэл нь өшиглөж орхижээ. Гэтэл нутгийн иргэдийн сүжгийн дагуу бол шар шувуу амжилт, аз авчирдаг аж. Тиймээс стадион цугласан үзэгчид “Алуурчин! Алуурчин! Алуурчин!” хэмээн уурсан хашгирсан байна.

Тиймээс шар шувууг өшиглөсөн хөлбөмбөгчийг үзэн ядсан үзэгчдээс хамгаалахын тулд цагдаагийнхан бүрэн хамгаалалтандаа авч стадионоос гаргаж өгчээ.

Тоглолтын дараа Колумбын зарим цахим хуудсанд шар шувуунд хүчээ гаргасан эрийг цаазлахыг шаардсан мэдээлэл хүртэл гарсан гэнэ. Мөн байгаль орчин, ан амьтныг хамгаалах нийгэмлэгийнхэн Колумбын хөлбөмбөгийн холбооны үүдэнд цуглан эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Гэлээ ч хөлбөмбөгч Луис Мореног шийтгэх үндэслэл байхгүй юм. Учир нь тус улсын хуулинд амьтантай зэрлэг харилцсан этгээдэд шийтгэл тооцох заалт огт байдаггүй ажээ.

Үзэн ядалтын бай болсон панам залуу Луис Морено Колумбын ард түмнээс уучлалт гуйсны зэрэгцээ тоглолтоо хурдан үргэлжлүүлэхийн тулд л шувууг өшиглөснөө, өшиглөхөөр завдахыг мэдрээд нисчих байх гэж бодсоноо хэлжээ.  Шар шувууны хэд хэдэн эрхтэн гэмтсэн ч аминд халгүй гэж эмч нар мэдэгджээ.

 

GD Star Rating
loading...
Шар шувууг өшиглөсөн хөлбөмбөгчийг цаазлахыг шаардлаа, 9.9 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. real fan says:

    t1 sda vee gehdeen sanaandguil ushgulsun bailguu dee niseel yavchine geed bodson biz kkkkkkkkkkkkkk

    GD Star Rating
    loading...
  2. xaxa sanaatai l ushiglusun bn daa harvaas bichlegiig ni , buur holoos guij ireed ushiglusun bn shdee xaaxaaxa

    GD Star Rating
    loading...
  3. liv says:

    yamar hogiin novsh be ene muu novshiig ooriig ni mashinaar morguul taarna tegvel yag adil.

    GD Star Rating
    loading...
  4. ЭНДИ says:

    Сүсэг бишрэл юм даа. Гэхдээ өөрт нь гэм хийсэн биш амьтан өшиглөөд яах вэ дээ, өөдгүй л нөхөр байна. Хэдий сүсэг бишрэл ч гэсэн одоо энэ нөхөрт элдэв юм тохиолдвол бөөн юм болно доо. Өөрөө ч гэсэн одоо тийм ч сайхан сэтгэгдэлтэй байхгүй л байгаа байх. Парадокс л юм даа

    GD Star Rating
    loading...
  5. kooldogg says:

    BOOL ARISTAN BNA SHDEE. NAAD BOOL ARISTANGUUD CHN YUGAA CH OILGOXGVI T1 SHVV DEE. GVIX, DUULAX, JVJIGLEX GEX METEES OOR TEDEND YU CH BAIXGVI, TED CHN BVGDEEREE NEGRO BALOTELLII SHVV DEE. BLACKTELLI…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: