loading...
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын харьяа Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордны нэрэмжит хөнгөн атлетикийн “Өвлийн тэргүүн” шалгаруулах тэмцээний боллоо. Хөнгөн атлетикийн тамирчдын спор¬тын ур чадвар ба бэлтгэл-дасгалжуулалтын түвшинг дээшлүүлэх, тэмцээн уралдааны тогтолцоог боловсронгуй болгох, шилдэг авьяаслаг өсвөрийн тамирчдыг нээн илрүүлэх зорилготой тэмцээн эрэгтэй, эмэгтэйчүүдийн гурвын харайлт, тавын харайлт, өндрийн харайлт, бөөрөнцөг түлхэлт, 30 метр, 1500 метрийн гүйлтийн төрөлд болж, 300 гаруй тамирчин өрсөлдөв. “Өвлийн тэргүүн” тэмцээний өсвөр буюу 17 хүртэлх хүртэлх насны ангилалд МСБТСДС 171 оноогоор тэргүүлж, Баянгол /130 оноо/, Орхон аймаг /120/ удааллаа. Харин насанд хүрэгчдийн ангилалд МУБИС-ийн БТС 152 оноогоор тэргүүлж, 100 оноотой Орхон аймаг хоёр, 89 оноотой ҮБТДС гуравдугаар байрт шалгарчээ.
loading...



