loading...
Арсенал ФА цомын 5-р шатны хариу тоглолтоо Лейтон Ориентын эсрэг хийж 5 : 0-ээр бут ниргэлээ. Лейтоны талбайд явагдсан өмнөх тоглолт 1 : 1-ээр тэнцсэн учраас ФА цомын дүрэм ёсоор Буучдын талбайд хариу тоглолт явагдсан юм. Өнгөрсөн 11 сараас хойш гоол оруулж фенүүдээ баярлуулаагүй Маруне Шамах 7 дахь минутад талбайн эздийн бути ниргэлтийг эхлүүллээ.
Үүний дараа Бендтнерийн шоу эхэлж 30, 43, 62 дахь минутад дараалан гоолдож хет-трик хийлээ. Дани залуу хамгийн сүүлд 2010 оны 3 сард Аваргуудын лигт Португийн хаалганд хет-трик хийж байсан юм. Ингээд тоглолтын төгсгөлийг Клиши тавьж 75 дахь минутад сүүлийн гоолыг орууллаа. Уэмлбид хэдхэн хоногийн Лигийн цомын финалд гарсан бүрэлдэхүүн тэр чигээрээ өөрчлөгдөж зөвхөн Томаш Росицки л үлдсэн байв. Залуу хамгаалагч Игнаси Мигел”Эмирейтс”-т анх удаа гараанд гарсан бол Арсеналын “бүтээгдэхүүн” Хендерсон үндсэн багийн дебутээ хийжээ.
Лейтон Ориентын залуус өмнөх тоглолтод тэнцээ авсныхаа ачаар Лас Вегасд амрах эрхээр шагнуулсан тухай бид мэдээлж байсан. Мөн Английн хөлбөмбөгийн холбооноос ч Нэгдүгээр лигийн багт багагүй урамшуулал өгч байгаа юм. “Эмирейтс” цэнгэлдэхэд тэдний 9,000 фенүүд ирж багаа дэмжсэн байна. Нэгэн сонирхолтой баримт гэвэл тус тоглолтод нийт 1254 дамжуулалт хийгдсэн гэнэ. Энэ нь Аваргуудын лигийн Арсенал – Барсагийн тоглолтоос давж байгаа юм. (1114)
Арсенал – Лейтон Ориент – 5:0 (3:0).
Гоол: Шамах, 7 (1:0). Бендтнер, 30 (2:0). Бендтнер, 43 (3:0). Бендтнер, 62-с пенальти (4:0). Клиши, 75 (5:0).
Арсенал: Альмуния, Эбуе, Скиллачи, Мигел, Гиббс, Денилсон, Диаби (Клиши, 66), Бендтнер (Уилшир, 66), Росицки (Насри, 62), Хендерсон, Шамах.
Лейтон Ориент: Джонс, Кроу (Спринг, 65), Форбс, Чорли, Уинг, Доусон, Кокс, Даниэлс, Кэрролл, Ревелл (М`Поку, 79), Макглиш (Теуе, 65).
Мөн энэ шатны Манчестер сити – Астон Вилла багуудын тулаан явагдлаа. Ситигийн “Цэнхэрүүд” талбайдаа илүүрхэн 3 : 0-ээр ялалт байгуулсан. Туре, Балотелли, Силва нар тус бүр нэг гоол оруулж багтаа хожил авчирсан юм. Сити шөвгийн наймд Ридингтэй таарсан бөгөөд хэрвээ ялвал 1981 оноос хойш анх удаа ФА цомын хагас шигшээд үлдэх ажээ.
Виллагийн дасгалжуулагч Жерар Улье энэ тулаанд Блекбернийг хожсон бүрэлдэхүүнээ бараг тэр чигээр нь өөрчилж сулхан гараа сонгосон нь сонирхолтой байв. Даунинг, Янг, Албрайтон гэсэн авьяаслаг залуусаа нөөж туршлагагүй залууст итгэл хүлээлгэсэн нь ялагдлын гол шалтгаан гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Харин Улье өөрөө үүнийг үгүйсгэж “Манайх сайн бүрэлдэхүүнтэй учраас түүнийгээ би ашиглахыг хүссэн юм. Эхний гоолын хувьд Янг, Даунинг байсан ч гэсэн юу ч хийж чадахааргүй л байсан. 1 : 0-ээр ялагдаж эхэлсний дараа бүх зүйл маш хэцүү болсон. Хэдийгээр хангалттай сайн тоглоогүй ч гаргасан бүрэлдэхүүнд би буруу байхгүй гэж бодож байна. Тэд өнөөдөр бага зэргийн азтай бас сайн тоглолоо” гэжээ.
Манчестер Сити – Астон Вилла – 3:0 (2:0).
Гоол: Туре, 5 (1:0). Балотелли, 25 (2:0). Сильва, 70 (3:0).
Манчестер Сити: Харт, Ричардс (Боята, 83), Боатенг, Лескотт, Коларов, Сабалета, Виейра, Бэрри, Яя Туре (Жо, 80), Сильва, Балотелли (Тевес, 60).
Астон Вилла: Фридель, Данн (Уолкер, 83), Кларк, Петров, Брэдли (Э.Янг, 71), Дельф, Херд, Бэннан, Хески, Агбонлахор, Дельфунесо (Даунинг, 71).
loading...




arsenal bol ugaasaa sain bag ingej but nergeh n tuiliin zuw
loading...
wow aimar.. xarin liverpool zuger l alga bol
loading...
looserpool-chuud eng yavj bga bolov uu ugui bolov uu kkk. YNWA gedeg chini YOU’LL NEVER WIN AGAIN gesen ug bhgui yu daa whaha.
loading...
gants tsom abaachaasaidaa city min.
Vaancho unenhuu uzen yadahiinmaa
loading...
Ar$eNaL bolj b. ovoo shte Bendtner..
loading...