Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Месси гоолоор, Барса оноогоор тасарсаар

GD Star Rating
loading...

Ла лигийн 26-р тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Лигийн хүснэгтийг манлайлагч Барса энэ тойрогт өөрсдөөс нь 20 оноогоор хоцорсон Валенсигийн “Месталья”-д зочиллоо. Каталоны багийн хувьд тун хүнд тоглолт болсон бөгөөд цаг дуусахаас 14 минутын өмнө Лео Месси   цорын ганц гоолыг хийж 1 : 0-ээр Барсан ялсан. Тэд өмнөх тоглолтуудад дор хаяж 70 хувьтай бөмбөг эзэмшдэг байсан бол энэ удаа”ердөө” 57 хувьтай бөмбөг эзэмшжээ.

Бяцхан Аргентин залуу лигийн 27 дахь гоолоо хйиж байна.  Түүнтэй “Бомбардир”-н төлөө хамгийн ойрхон өрсөлдөж байгаа К.Роналду 24 гоолтой байгаа юм.  Месси хожлын гоол оруулахаасаа өмнө хэд хэдэн сайхан боломж алдсан. Гэхдээ энэ алдаагаа тэр цаг дуусахаас өмнө цайруулж хувийн ур чадвараараа багтаа 3 оноо авчирлаа. Давид Вилья өнгөрсөн зун багаа сольсноос хойш анх удаа “Месталья” цэнгэлдэхэд зочиллоо. Энэ цэнгэлдэхэд тэр 2005–2010 оны хооронд 5 жил гайхамшгийг бүтээж Валенсигийн фенүүдийн шүтээн болоод байсан юм.

Барсагийн энэ тойргийн тоглолт бас нэгэн дээд амжилтыг дагуулжээ. Тэд өнгөрсөн улиралд Атлетикогийн талбайд ялагдсанаас хойш 20 тоглолт дараалан зочилсон тулаанд дийлдээгүй явж байна. Өмнө нь ийм амжилтыг Ла лигт ямар ч баг  үзүүлж байгаагүй юм.

Өнөө шөнө энэ тойргийн тоглолтууд үргэлжлэх бөгөөд Барсагийн араас хамгийн ойрхон нэхэж яваа Реал Мадрид Малагаг “Сантьягу Бернабэу”-д угтаж авна. Хэрвээ энэ тоглолтоос 3 оноо авч чадахгүй бол Барса – Реалын онооны зөрүү 10 болж Ла лигийн аваргын өрсөлдөөн бараг шийдэгдэнэ гэсэн үг.




 

 

3 сарын 2. Валенсия. Стадион “Месталья”.
Шүүгч – Гонсалес Иттуралде (Бильбао).
ВАЛЕНСИЯ – БАРСЕЛОНА – 0:1 (0:0)
Месси, 77 (0:1).
Валенсия Барселона
Висенте Гуаита Хосе Мануэль Пинто
Марюс Станкявичюс Даниэл Алвеш
Рикарду Кошта Херард Пике
Деалберт Серхио Бускетс
Хорди Альба Эрик Абидаль
Хоакин, 46 Хави
Эвер Банега Хавьер Маскерано, 63
Тино Коста, 85 Адриано, 82
Жереми Матье, 82 Андрес Иньеста, 87
Пабло Давид Вилья
Хуан Мата Лионель Месси
Сэлгээ:
Роберто Сольдадо, 46 Педро, 63
Жонас, 82 Максвелл, 82
Иско, 85 Сейду Кейта, 87
Шар хуудас :
Хорди Альба, 49 Лионель Месси, 64
Пабло, 66
Тино Коста, 78
Роберто Сольдадо, 90+1

 

GD Star Rating
loading...
Месси гоолоор, Барса оноогоор тасарсаар , 8.6 out of 10 based on 14 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. 911 says:

    er n bol shiidegdsen shde. holdnuu gehees oirtohgui bh.

    GD Star Rating
    loading...
  2. Барсагийн тоглолтыг үзэх үнэн урамтай шүү. Нэг л мэдэхэд 90 минут дуусчихдаг. Угаасаа тэдний довтолгооны тактик маш гоё. Ямар ч хөлбөмбөг сонирхогч довтолж тоглодог багт дуртай байдагшдээ.

    GD Star Rating
    loading...
  3. Domi says:

    “Барса”-гийн XL размерийн ориг өмсгөл зарна. Утас: 99019952

    GD Star Rating
    loading...
  4. barca fan says:

    timee ene bol Barca Messi sn bsnaas gadna Adrianog magtah hergtei tun sain togloj bas gooliin pass haysn, hedn shuvuu buudaltiig in es tootsvl tugs. Abidal bas tun sain bsaan Pintoo ch gsn mash sain haaj bsn Pedro Iniesta nar harin tiim hangalttai bsngude busd in dundaj

    GD Star Rating
    loading...
  5. Lnzp says:

    Ur dungiin hoinoos barca toglodog bag baisan bol neg uur hereg. Tiimch sain baisangui ee Messigiin huwid bol mash olon bolomj aldsan teriig uuchilj boloh ch ilt bas mash olon udaa amiatsan n uneheer uram hugalsan. C.Ronaldo-goos ch iluu amiatsan zugeer l uchir zuggui uuriinhoo goaliin toog bodj baigaam shig l togloj baina lee. Villa uneheer uram n hugarj baih shig baisan 100% goal gazruudad udaa daraa amiatsan l……

    GD Star Rating
    loading...
  6. Vaancho says:

    wow aimar.. harin liverpool zuger l alga bol

    GD Star Rating
    loading...
  7. yunda hutsatsgaaagd bgambe sda tsaanachin 7-0eer haga shaachaad bna! jinken show shaasn bn bumbuguur urlag uzuulsen bn tsaaduulchin!

    GD Star Rating
    loading...
  8. javkha says:

    tiimvv bodwol real blgvidee

    GD Star Rating
    loading...
  9. messiig amiatlaa gehiin leader hun heregtei ued goal oruulah ni chuhal ene toglolt champions league iin omnoh messig huviin toglolt hiilgeh taktik bsan bh shuu.arsenaliig hojih heregtei manai bag ene jil avarga bolj messi tuuhend 3 daraallan fifa uefa world of the year boloh yostoi fc barcelona messi ueiinhneesee tasarsan gedegtee evlereh heregtei shdee xolbombog sonirxogch zaluusaa.amjilt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: