Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Экстрим спорт » ХОТЫН СПОРТ

GD Star Rating
loading...

Хүн амын нягтаршил их, зай талбай багатай төв суурин газрын хүүхэд залуус жижиг оврын дугуй, скейт (тавцан), ролик (дугуйт тэшүүр) зэрэг экстрим спортыг сонирхох нь элбэг. Хөгжлийн явцад зөвхөн хотын гэгдэх эдгээр спорт-наадгайнуудын дүрэм, техник нь улам боловсронгуй болж, төрлүүд нь олширсоор. “ТЦ” экстрим спортын шинэ тулгар зарим төрлүүдийг танилцуулж байна.

ПАРКУР

Уншигч та “XIII хороолол” хэмээх кинонд гол дүрийн залуу Лейто хар тамхины наймаачдад хөөгдөж, чадварлагаар зугатаж чаддагийг санаж буй биз ээ. Уг кино паркурын талаар хангалттай мэдээллийг өгч чадна. Парисын гудамжинд анх үүссэн энэ спортын төрлийг францаар Le Parkour, англиар Free Running гэж нэрлэдэг бөгөөд хувь хүнээс богино хугацаанд түргэн сэтгэх, тэсрэлттэй хурдыг шаардана. Гол онцлог нь асар их хурд шаардагдсан хөдөлгөөний явцад байшингийн дээвэр, шат, ханыг ашиглахад оршдог. Тиймээс энэ спортоор киноны орлон тоглогчид хичээллэх нь элбэг байдаг. Паркураар амжилтад хүрсэн хүмүүсийн жишээ татвал “XIII хороолол” киноны гол дүрд тоглосон Давид Белийг нэрлэж болно.

ГУДАМЖНЫ АКРОБАТ

Бусад спорт шиг ямар нэгэн зорилго гэж байхгүйгээрээ, зай талбай шаарддаггүйгээрээ Street-Stunts бусдаас содон. Яг л брейк шиг нэг л байрандаа бүх дасгал хөдөлгөөнөө хийнэ. Гудамжны акробатыг засмал зам дээр, эсвэл байшингийн хана, булан, гудамжны сандал… гээд хаана ч хийж болно. Мөн мотоцикль, дугуйгаар ч Street-Stunts-ийн үзүүлбэрүүд гүйцэтгэж чаддаг мэргэжилтнүүд бий. Гудамжны акробатыг Сириль Рафаели, Чэйз Эрмитаж нар үндэслэжээ.

БИЛДЕРИНГ

Ерөнхийдөө байшин барилгын тэгш гадаргуутай тоосго, металл хана руу авирахыг ингэж нэрлэдэг. Мэдээж гол төлөөлөгч нь “Хүн аалз” хочит Алан Робер. Дэлхийн хамгийн өндөр барилга, байгууламжуудыг байлдан дагуулсан франц эр ямар ч хамгаалалт хэрэглэдэггүйгээрээ алдаршсан. Авиралтыг нь цагдаа нар зөвшөөрөхгүй нь тодорхой учраас Робер хэвлэл мэдээллийнхэнд сэмхэн зар тарааж байгаад авирдаг гэнэ. Түүний нөлөөгөөр билдерингээр хичээллэгсдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн.

GD Star Rating
loading...
ХОТЫН СПОРТ, 9.4 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Vaancho says:

    uzxed bol aimar l yum bn le.. gehde xamaagui ene talar gargad hereggui bhaa.. jahn huuhduud dagah gej bgad yah ch yum bilee

    GD Star Rating
    loading...
  2. Vaancho says:

    ooooo 1 yum marttsan bnshd liverpool zuger l alga bol

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: