loading...

Тарьей Бё Дэлхийн цомоос 4 алтан медаль зүүгээд байгаа
ОХУ-н Ханты-Мансийск хотод 44 дэх удаагийн Биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Холимог хосын буухиа төрлөөр ДАШТ нээлтээ хийсэн бөгөөд Дэлхийн цомын энэ улирлыг гайхалтай амжилттай үргэлжүүлж буй Норвегийн залуус анхны алтан медалийн эзэд болсон. Тэд нийт зайгаа 1:14:22.5 цагт туулсан бөгөөд хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө +22.9 секундээр тасарсан байлаа. Мөнгөн медалийг Нойнер тэргүүтэй Германы биатлончид хүртсэн бол хүрэл медаль дээр Францын баг тамирчид буусан.
Норвегчүүдийн эхний буухиаг Олимпийн аварга Тура Бергер эхлүүлсэн. Түүнтэй хамт Оросын Светлана Слепцова тэргнүүн эгнээнд явж байсан ч эхний буудалтаас 4 сум алдан торгууль хүлээж 23-р байр хүртэл ухарсан. Нутгийн тамирчнаа дэмжихээр ирсэн Оросын фенүүдийг энэ явдал багагүй бухимдуулсан. Бергерийн тэргүүлэл тийм ч удаан үргэлжлээгүй бөгөөд Румыны Эва Тофалви, Словакын Анастасия Кузьминад гүйцэгдсэн. Гэхдээ тийм ч хол тасраагүй учраас Бергерээс буухиаг авсан Норвегийн Анн Флатланн уралдааныг тэргүүлж эхэллээ. Магдалена Нойнер Германы багийн 2 дахь буухиаг авч явсан бөгөөд аль болох их цаг хожих нь түүний зорилго байлаа. Энэ үүргээ ч тэр сайн биелүүлж ганц ч сум алдаагүй. 3 дахь буухианаас эхлэн алдарт Бьёрндален гарч ирсэн. Гэхдээ Дэлхийн цомын сүүлийн 5 гараанд уралдаагүй домогт эр тийм ч сайн үр дүн үзүүлсэнгүй. Нийт 3 сумаа Бьёрндален алдаж Германчуудад боломж олгосон. Аз болж Арнд Пайффер ч энэ өдөр азтай байгаагүй учраас цагийн зөрүү нэг их холдсонгүй.
Ингээд сүүлийн буухиад бүх шийдэгдэх боллоо. Яг одоо дэлхийн цомыг тэргүүлж шар энгэрэвч эзэмшиж байгаа Тарьей Бё Норвегийн сүүлийн буухиаг авсан. Түүний алдаагүй цэвэр гүйцэтгэл багтаа ялалт авчирч Норвегчүүд Дэлхийн аварга боллоо. Өнгөрсөн жил энэ төрөлд Германчууд аваргалж Норвег 1 минутаар ард нь үлдэж байсан юм.
Бьёрндален ийнхүү карьерийн 15 дахь ДАШТ-ий алтан медалиа хүртлээ. Өмнө тэр холимог хос буухиа төрөлдв аварглаж байгаагүй бөгөөд ийнхүү ДАШТ-ий бүх төрөлд аварга болох зорилгоо биелүүллээ. Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр “Америкт явагдсан 2 Дэлхийн цомд би оролцоогүй. Яагаад гэвэл надад ДАШТ эхлэхийн өмнө амралт хэрэгтэй байсан юм. Миний шийдвэр зөв байсан нь батлагдлаа. Мэдээж манай багийнхан энэ амжилтад гол үүргийг гүйцэтгэсэн” хэмээв.
Харин мөнгөн медаль зүүсэн Нойнер “Манай баг ид ирэн дээрэ байна. Багаараа их сайн ажиллаж чаддаг учраас холимог хосын төрөлд би оролцох дуртай. Өнөөдрийн уралдаанд би нэг ч сум алдалгүй багийнхаа амжилтыг чиглүүлж өгсөн гэж бодож байна. Дараа дараагийн төрөлд алтан медаль хүртэнэ гэж найдаж байна” хэмээсэн.
Өнөөдөр Биатлоны ДАШТ-ий эрэгтэй, эмэгтэй спринт төрлийн уралдаан явагдана.
loading...




uuchlaarai ene medeeleltei 1 hamaagui yum bicheethi.. liverpool zuger l alga bol
loading...
Агуу юм аа Бьёрндален… Гайхалтай. Биатлоны нэг том хэмжүүр, оргил болж байна. Цааш цаашдаа ч үргэлжилнэ байх гэж найдаж байна. Амжилт.
loading...
Агуу хүн шүү. Авч үзээгүй цол хэргэм гэж байхгүй байх даа.
Хэзээ зодог тайлах бол? Дараагийн Олимпод арай л орж чадахгүй байх даа.
loading...