Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Манчестер Сити » Коло Туре турах гэв үү эсвэл “тун”-гаа хэтрүүлэв үү

GD Star Rating
loading...

Коло Туре сэргээшийн шинжилгээнд унасан нь томоохон сенсаац дэгдээгээд байна. Өнгөрсөн мягмар гаригт Астон Виллатай хийсэн ФА цомын тоглолтын өмнө Туре багийнхаа бүрэлдэхүүнээс хасагдсан. Учир нь түүний шинжилгээнэс хориотой бодис илэрсэн учраас   бүх зүйл шийдэгдтэл тодорхойгүй хугацаагаар  үндсэн багийн бэлтгэл болон тоглолтод оролцохыг хориод байгаа юм.

Сүүлд 2004  онд Адриан Муту хар тамхи хэрэглэсэн хэргээр шийтгэгдэж байснаас хойш ийм явдал гараагүй байсан. Коло Турегийн А  шинжилгээ эерэг үр дүнтэй гарсан бөгөөд хэрвээ B сорьцоор энэ нь дахин баталгаажвал шийтгэл хүлээх юм. “Дэлхийн  сэргээшийн эсрэг агентлаг”-ийн дүрэм ёсоор  тамирчинд 2 жил хүртэлх хугацаагаар спортоос ангид байх шийтгэл оногдуулдаг.

Коло Туре өөрөө энэ бүхнийг санамсаргүй явдал гэж тайлбарлаж байгаа. Тэрээр жингээ хасах зорилготой эхнэрийнхээ тураах эмнээс бага зэрэг хэрэглэсэн гэжээ.

Кологийн экс- дасгалжуулагч Арсен Венгер  энэ талаар “Сонин юм даа. Коло энд байхдаа ямар ч асуудалд орооцолдож байгаагүй.  Коло үргэлж гэр бүлийнхэнтэйгаа хамт байдаг их шударга, сайн залуу шүү дээ. Сайн тоглохын тулд сэргээш хэрэглэх хүн биш” хэмээсэн байна.

Туре 2009 онд 16 сая фунтээр Арсеналаас Ситид ирж байсан. Энэ улиралд Кот-д’Ивуар тоглогч 22 тоглолтод талбайд гарч 1 гоол оруулаад байгаа. Харин дээрхи сэргээшийн асуудлаас болж Туре улирал дуустал багтаа тус болж чадахгүй болоод байна.

GD Star Rating
loading...
Коло Туре турах гэв үү эсвэл "тун"-гаа хэтрүүлэв үү , 10.0 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. myagaa says:

    2009 say funteer ee?

    GD Star Rating
    loading...
  2. Simplex says:

    Туре-н мэдээлэлд Тевес-н зарагдсан үнэ ямар холбогдолтойн? Ойлгосонгүй тэр өгүүлбэрийг. Тевес зарагдангуут Туре ирсэн гэж лав бодохгүй л байна.

    GD Star Rating
    loading...
  3. Simplex says:

    Эсвэл Нийтлэгч Тевес-н талаар бодож байгаад Туре биш Тевес гээд биччвүү? Тэгсэн л болж таарлаа. Арсенал-с Сити-д гэж байгаа юм чинь…

    GD Star Rating
    loading...
  4. Vaancho says:

    ooo yun azgui yum be.. uulna city sain toglod liverpooliig zailuulad bwal goe l bn shuu.. Liverpooliin xed yahaa medej bga bailgui de odoo ain.. liverpool zuger l alga bol

    GD Star Rating
    loading...
  5. barca fan says:

    Тевес 2009 онд 16 сая фунтээр Арсеналаас Ситид ирж байсан haha Tevez Arsenald bsn bolj bnu hahahah alia bandi ve

    GD Star Rating
    loading...
  6. vaancho sda says:

    T1 sda chi ooroo zlaach………

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: