loading...

Тэд эртний танилууд ...1990...
Английн хамгийн агуу өрсөлдөөн эргэн ирлээ. Энэ ням гаригт премьер лигийн хүснэгтийг тэргүүлж байгаа Манчестер Юнайтед – Ливерпулийн талбайд зочлох юм. Хоёр багийг хүснэгтэд 21 оноо, 5 байр тусгаарлаж байгаа ч гэсэн “Английн дерби” явагдах өдөр энэ бүхэн тийм ч чухал биш.
Олон жилийн турш асаж байгаа хоёр багийн хоорон дахь тэмцлийн галыг “19 Английн лигийн түрүү” хөөргөдөж байна. Ливерпулийн хамгийн сүүлд лигийн түрүү хүртсэн 1990 оноос хойш Ман Юнайтед 11 удаа Английн аварга болж Копуудын давтагдашгүй гэгдэж байсан 18 лигийн түрүүтэй эн зэрэгцэж ирээд байна. Энэ жил тэд түрүүлэх юм бол 19 дэх аваргын цомоо гардах учраас заналт өрсөлдөгөө ийн давраахгүйн тулд Ливерпуль ирэх тоглолтод бүх хүчээ дайчлан тулалдах нь ойлгомжтой.
Улирлын эхэнд 5-р тойрогт Ливерпуль Юнайтедийн “Театр”-т зочлохдоо Димитар Бербатовт дөнгүүлсэн харамсалтай түүх мартагдаагүй байгаа. Тус тоглолтод Стивен Жеррард дубль хийж багтаа урам зориг авчирсан ч онгод нь орсон Бербатовыг хэн ч зогсоож чадаагүй. Тэрхүү ялагдаас хойш Улаанууд нэг хэсэгтээ л “манарч” 3 тойрог дараалан хожил авч чадаагүй. Харин одоо тэд шинэ дасгалжуулагчтай, шинэ тэмүүлэлтэй тэгээд дээр нь Анфиелд цэнгэлдэхдээ Юнайтедийг угтаж авах гэж байна.
Сер Алекс Фергусоны баг энэ улиралд зочлон тоглолтоос хожил ховор авч байгаа нь Ливерпульчуудад найдлага төрүүлж буй. Айлын талбайгаас Юнайтед ердөө 4 ялалт авсан нь “Топ 5″ баг дотроо хамгийн тааруухан үзүүлэлт юм. Мөн тэд хамгийн олон тэнцээг топ багуудаас хийсэн бөгөөд хожиж яваад алдсан оноо нь ч гэсэн хамгийн ихдээ тооцогдоно. Хэрвээ эдгээр олон тэнцээг хийгээгүй бол премьер лигийн түрүү халаасанд нь бараг л орчихсон байх байлаа.
Одоо Ливерпулийн талаар ярья. Кенни Дэлглиг ажлаа аваад нэг хэсэг хожигдол гэгчийг мартан тэнгэрт нисэж байлаа. Гэвч 4 тойрог дараалан гоол алдалгүй ялалт байгуулсны дараа эргээд Улаанууд унаж эхэлсэн. Эхлээд хүснэгтийн хомоол хамж байгаа Уйгантай 1 : 1-ээр тэнцэж, дараа нь Вэст Хэмд бүр 3 : 1-ээр бут ниргүүлсэн.
Эдгээр дараалсан азгүйтэл тэднийг 6-р байр луу ухраалаа. Аваргуудын лигийн эрх өгөх 4-р байр хүртэл 9 оноо тэднийг тусгаарлаж байна. Ман Юнайтедийн 19 дэх түрүү хүртэх замд саад болох аваргуудын лигийн эрхтэй ойртох гээд энэ тоглолтод Ливерпулийн хичээх шалтгаан мундахгүй олон байна.
Тэднийг энэ зорилгодоо хүрэхэд өвлийн цонхоор 35 сая фунт цацаж авсан Энди Кэррол туслах болно. Удаан хугацааны гуяны бэртлээсээ эргэж ирсэн түүнийг Кенни сэлгээнээс талайд гаргаж магадгүй байна. Түүнтэй хамт Даниель Аггер, Фабио Фабио Аурелио, Рауль Мейрелеш нар бэртлээсээ эргэж ирсэн таатай мэдээ байна. Мартин Келли бэлтгэлийн үеэр бэртэл авсан учраас Глен Жонсон үндсэн байрлалдаа тоглоно.
Харин Юнайтедаас төвийн хамгаалалтын хослол Неманья Видич, Рио Фердинанд нар талбайд гарахгүй. Видич Челситай хийсэн хүндхэн тоглолтод улаан хуудас хүртсэн. Харин Рио бэртлээсээ эргэж ирэх болоогүй байгаа. Тиймээс Крис Смоллинг, Уэсли Браун гэсэн шинэ хослол төвд гарахаар болоод байгаа. Браун энэ улиралд 6 дахь удаагаа (3 дахиа гараанд )харин Смоллинг 10 дахь удаагаа талбайд гарч байна.
Ливерпулиэс харах тоглогч – Луйс Суарес
Сток ситигийн хаалганд дебут гоолоо хийгээд амжсан Уругвай эр гоолоор цангаж байгаа байх. Багийнхантайгаа Европын лигийн тэмцээнд оролцоогүй хэсэг хугацаанд амраад амжсан. Уиган болон Вэст Хэмийн эсрэг гараанд гарахдаа Английн хөлбөмбөгт хурдан дасаж байгаа нь харагдсан. Харин одоо түүнд өөрийгөө хэн гэдгийг , яагаад өөрийнх нь төлөө 23 сая фунт төлснийг олон нийтэд харуулах хариуцлагатай мөч ирээд байна.
Ман Юнайтедээс харах тоглогч – Браун
Энэ улиралд ховорхон харагдсан нүүрний арьсыг бид Анфиелдэд үзэх нь. Магадгүй түүнд дахиад гараанд гарах боломж олдохгүй ч байж мэдэх юм. Тийм учраас энэ тулаанд Браун алдаа гаргалгүй нэр төртөө хадгалахыг хичээнэ. 2 долоо хоногийн өмнө ФА цомд Кравлэй таун багийн хаалганд хожлын гоол оруулсан. Гэхдээ премьер лиг гэдэг, тэр тусмаа Ливерпулийн эсрэг тулалдах нь доод лигийн багийн хаалганд гоолдох шиг амар байхгүй. Сүүлд тэр өнгөрсөн оны 11 сард л гараанд гарч байсан. Түүнийг гараанд гарсан тоглолтод Юнайтэд гоол алдаад байдаггүй уламжлал бас бий.
Гол тэмцэл – Раул Мейрелеш – Майкл Кэррик
Кенни Дэлглишийг ирснээс хойш өөрийгөө шинээр нээж “мэргэн бууч”-ын характераа Мейрелеш үзүүлж байгаа. Тэрээр одоо 5 гоолтой байгаа бөгөөд бүгдийг нь сүүлийн хэдэн тойрогт бөөндчихсөн. Харин Кэррик түүний хажууд арай даруухан амжилттай. 20 тоглолт энэ улиралд багийнхаа төлөө хийгээд байгаа ч гоол оруулж амжаагүй байна. Саяхан багтайгаа шинэ гэрээ байгуулсан нь түүнд эрч хүч өгч байгаа нь дамжиггүй. Дундын шугамын тэмцэл эдгээр тоглогчдын хооронд өрнөнө.
Жижиг сажиг зүйлс
Фил Чисналл 46 жилийн өмнө Юнайтедээс Ливерпульд 25,000 фунтээр зарагдсан. Түүнээс хойш хоёр багийн хооронд шууд хийгдсэн наймаа байхгүй. Түүхэнд ердөө найман тоглогч л эдгээр занал хоёр багийн хооронд зорчсон бөгөөд тэдгээр нь Том Чорльтон, Жэки Шелдон, Том Миллер, Фред Хопкин, Томми Рейд, Тэд Сэвэж, Алленби Чилтон, Томас Макнилти болон өнөөх Чисналл нар. Сүүлийн 2 наймаа хийгдсэнээс хойш 73 жил өнгөрчээ.
Статистик
Энэ бол Сер Алексийн 50 дахь Ливерпультэй хийж байгаа албан ёсны “уулзалт”. Копуудын эсрэг тэрээр 23 ялж, 12 тэнцэж, 14 ялагдаж байсан. Майкл Кэррикийг гараанд гарсан тоглолтын 68 хувьд тэд ялалт байгуулдаг бол гараагүй тоглолтын 74 хувьд ялагдал хүлээдэг байх нь.
Бооцоо : Ливерпуль ялна гэвэл бооцоогоо (2.80), Ман Юнайтед гэвэл (2.60) тэнцэнэ гэж бодож байвал (3.20) дахин өсгөж авах нь мөнгөө.
SportNews-н таамаг : Төвийн гол хамгаалагчгүй учраас Юнайтэдийн ар тал нилээд сул байгаа. Дээр нь Браун, Смоллинг хамтдаа талбайд гарч байгаагүй. Тиймээс Ливерпулийн боломж өсөж байна гэсэн үг. Мэдээж тэд талбайдаа тоглож байгаа. Премьер лигийн хүснэгтийг тэргүүлж байгаа Юнайтэдийн сайн формыг дутуу үнэлэх аргагүй.
Ливерпуль 2 : 1 Ман Юнайтед
Харин таны таамаг ?
loading...




Manu giin ulaan oimsnuud hojigdchood bitii olon doloon yum hutsaad bgaarai, Anfield tiim amar talbai bish shuu!!! Odoo Liverpoold hojigdood daraa n nohoin zamaar oroh vii dee Ene jil Arsenal tsom avah buren erhtei!
loading...
Unuudur mash shan toglolt boloh bh, gehdee husnegtiig terguulegch MANU maani ene tulaand yalna gedegt 100% itgeltei bna. UR DUN 1:2
loading...
Ene liverpooliin fan-uud yaahaaraa iim buduuleg soyolgui bdag bnaa, chi uuruusuu icheechee bandi mini iim hachin yum olon niitiin heregsleer bichij yavdag chi lav 10 jiliin ch bolovsrolgui hun bha lol…
loading...
2-1 manu hojih baih aaa
loading...
MANU-chuud hojnoo. Liverpool ungursun togloltond westhamd yaj unshuullaa. Tegeed MANU-g barna gej yaj helj chadaj baina. Liverpoolinhen amaa biluudehees chaashgui l dee…
loading...
urvaj sharvadag fanat gej yu yariad bnaa kk. liverpool-g demjij bgaad manu-g demjdeg bolson fanat ch bas bdag l blguidee. manu-g demjij bgaad liverpool-g demjdeg bolson fanat ch bas bdag l blguidee. iim sonin yumaar xereldeed bxiin. Manu-g demjij bna. Premierleague-n baguud yor ni bugd l sain mundag shuu.
loading...
Yer n Manugiinhan l ta nar ehelj bidniig basaj heruul udutsguudug bizdee, teglee ch ter manu gej neg ulaan oimsnuud chin Anfield d ireed Liverpooliig barna gej ulger naizuudaa, hugshin van der sariin esreg zaluu sain 2 dovtlogch yah bol? haha mash sonirholtoi bna
loading...
maanuu novshnuud hojigdoj bugs ruugee ushigluuleed tolgoigoo unjuulaad tonil
loading...
manin guudin yaj hojigdohig harahd 2 tsag 30 minut uldev. Go Liverpool go uzuuleed ug
loading...
Liverpool urgelj minii setgel zurhend uurd hamtdaa YNWA
loading...
manchester ugaasaal aguu bag chelsea azaar hojson shv de rooney gedeg aguu toglkgvh bhad yunaasach aihaw de
loading...
haha rooney ter aguu bag chin Liverpoold 2:0 oor hojigdoj bna sugaa
loading...
wow buur 3-0 liv sn bna tegehdee manu giin hos tsamhag bhgui bolohoor ar tal gej avah yum algaa kyut sn yumaa sn yum
loading...
yaay shan toglloo\. liverpool sn bna shuu. manu ch sug blaa. vidich ferdinand 2 bhgu bolhoor unendee herg algoo.
loading...
LIVERPOOL mandaj bxad ni bi demjij bsan unaj bxad ni ch demjseer bsan odoo sergene bag bolgon xojix albagvi bas tergvvlegch bx albagvi aguu bag aguu xeveer l bna LIVERPOOLIIN fanatuud uragshaaaaa bid xezeech gantsaaraa bish bid xezee ch yalagdagch bish bid vrgelj yalagch bsan bna bgaa bsaarch bx bolno uragshaa dovtlood bai LIVERPOOL……………………………………………………….
loading...