loading...
Франц улсын Левин хотод болж байгаа эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөө тэмцээнд монголын баг сугалаагаар “А” хэсэгт Франц, БНХАУ, Японы багуудтай орж эхний барилдаанаа японы багтай хийж байна. Дараа нь БНХАУ, Францийн багуудтай өрсөлдөнө. Нөгөө “Б” хэсэгт АНУ, Казакстан, Канад, ОХУ-ын багууд таарчээ.
2010 онд Москва хотод болсон ДАШТ-нд багаараа эхний хоёр байр эзлэсэн япон, оросын баг хоёр хэсгийг ахалж байна. Нэг хэсэгт орсон багууд хоорондоо барилдаж эзлэсэн байрынхаа дагуу нөгөө хэсгийн адилхан байр эзлэсэн багуудтай барилдаж дүнгээ гаргана.
Уг тэмцээнд манай багт 48 килограммын жинд спортын мастер Чулуунбаатарын Ганчимэг, 51 килограммын жинд улсын хэмжээний мастер Даваасүхийн Отгонцэцэг, 55 килограммын жинд спортын мастер Сүндэвийн Бямбацэрэн, 59 килограммын жинд Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, 63 килограммын спортын мастер Шархүүгийн Түмэнцэцэг, 67 килограммын жинд олон улсын хэмжээний мастер Очирбатын Насанбурмаа, 72 килограммын жинд Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа нар барилдаж байна.
Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Арслангийн Цэдэнсодном, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Гавьяат дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, шүүгчээр олон улсын шүүгч Ойдовсамбуугийн Баянмөнх оролцож байна.
Тэмцээнд орох хураамж 100 швейцар франк, тэмцээн хоёр дэвжээн дээр явагдаж байна.
Өмнөх хоёр жилийн Дэлхийн цомын тэмцээнд манай баг оролцож долоодугаар, зургаадугаар байр тус тус эзлэж байжээ.
2009, 2010 онуудын эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөө тэмцээнд БНХАУ-ын баг тэргүүлсэн байна.
Энэ өдрүүдэд Швед улсад болж байгаа “Клиппан хатагтай” чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээний 55 килограммын жинд спортын мастер Тунгалагийн Мөнхтуяа, 67 килограммын жинд спортын мастер Банзрагчийн Оюунсүрэн нар Орхон-Уул аймгийн “Хангарьд” клубын дасгалжуулагч Чүлтэмсүрэнгийн Раднаабазарын удирдлага дор оролцож байна.
loading...




shuud uzeh seit bna uu ogooch
loading...
wrestling .mn Монголын чөлөөт бөхийн холбооны вeйб сайт
loading...