Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Буудлага » Багш, шавь хоёр улсын рекордыг шинэчлэв

GD Star Rating
loading...

Өнгөрөгч долоо хоногт болсон МБСХ-ны цомын тэмцээний эрэгтэйчүүдийн БКВ-9 дасгалд ОУХМ Ж.Ганхуяг 600 онооноос 597 онож, улсын дээд амжилтыг шинэчилсэн бол түүний шавь, ОУХМ О.Янжинлхам ХВ-4 дасгалд урьдчилсан буудлагад болон финалын нийлбэрээр рекорд тогтоолоо. Түүнчлэн ОУХМ З.Батхуяг эмэгтэйчүүдийн БКВ-9 дасгалд улсын дээд амжилтыг давтжээ. Буудлага спортын холбооны цомын тэмцээн хоёр дугаар сарын 28- наас гуравдугаар сарын 4-нд БХТНийн Техник спортын төвд боллоо.

1982 оноос хойш жил бүр уламжлал болгон зохиогдож байгаа энэхүү тэмцээн нь УАШТ-ий дараа орох өндөр чансаатайгаараа онцлог. Улсын дээд амжилтыг тооцдог дотоодын хоёр тэмцээний нэг болохоор өрсөлдөөн их, тамирчдын оноо өндөр байлаа. Тэмцээнд БХТН-ийн Техник Спортын төв, “Алдар”, “Хүч”, “Сүлд” спорт хороод, “Снайпер”, “Аварга”, Сүхбаатар аймгийн “Дарьгангын мэргэн буудагч”, Бор-Өндөрийн “Есүхэй мэргэн”, Булган аймгийн БХТН-ийн буудлагын клубийн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй ОУХМ 25, спортын мастер 28, дэд мастер 14, зэрэгтэй 46, зэрэг, цолгүй долоо, нийт 121 тамирчин оролцлоо.

Тэмцээнд “Снайпер” клу бийн тамирчин Ж.Ганхуяг БКВ-9 дас галд 600 онохоос 597 оноо авч улсын дээд амжилт шинэчлэн тог тоо сон бол ХВ-4 дасгалд түүний шавь, “Алдар”- ын тамирчин О.Ян жин лхам 400-гаас 399 онож, финалын нийлбэрээр 504,1 оноо аван хос рекордын эзэн боллоо. Мөн “Алдар”, ЗХ-ний 119-р ан гийн тамирчин, ОУХМ З.Батхуяг БКВ-9 дасгалд 595 онож, улсын дээд амжилтыг давтав. Энэ тэмцээнд “Дарьгангын мэргэн буудагч” клубийн М.Түвшинжаргал (дасгалжуулагч Ш.Мандахбаяр), “Есүхэй мэргэн” клубийн тамирчин Н.Ангирмаа (дасгалжуулагч Ц.Цэрэннадмид) нар ХВ-4 дасгалд спортын дэд мастерын болзол биелүүллээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

БКВ-9 (Бага калибрийн винтовоор 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгал)

Эрэгтэй (15 тамирчин):

1.ОУХМ Ж.Ганхуяг (Снайпер) 597 оноо 2.ОУХМ О.Энхсайхан (ЗЦГ) 592 3.ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ (Сүлд) 591

Эмэгтэй (14 тамирчин):

1.ОУХМ З.Батхуяг (Алдар, ЗХ-ний 119-р анги) 595 2.ОУХМ Г.Нандинзаяа (Грейт Прагон) 592 3.ОУХМ О.Онон (Есүхэй) 591

БКВ-6 (Бага калибрийн винтовоор 50 метрт хэвтээ, зогсоо, суугаа байдлаас 120 сум буудах эрэгтэйчүүдийн дасгал)-8 тамирчин

1.ОУХМ О.Энхсайхан (ЗЦГ) 1158 2.ОУХМ Б.Бишрэл (Хүч) 1153 3.ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ (Сүлд) 1150

БКВ-5 (Бага калибрийн винтовоор 50 метрт хэвтээ, зогсоо, суугаа байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгал)-11 тамирчин

1.ОУХМ З.Батхуяг (Алдар, ЗХ-ний 119-р анги) 578 2.ОУХМ О.Янжинхлам (Алдар) 576 3.ОУХМ Ч.Нарантуяа (Сүлд) 573

БКГ-5 (Бага калибрийн гар буугаар 25 метрт тогтоол болон хурдан байнд 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгал)-14 тамирчин

1.МУГТ О.Гүндэгмаа (Алдар) 584 2.ОУХМ Т.Баярцэцэг (Хүч) 571 3.СМ Т.Баярмаа (Аварга) 568

БКГ-6 (Бага калибрийн гар буугаар 50 метрт 60 сум буудах эрэгтэйчүүдийн дасгал)-14 тамирчин

1.ОУХМ В.Ганцоож (Алдар) 557 2.ОУХМ Э.Даваахүү (Алдар) 549 3.Б.Сайннасан (Хүч) 534

ХВ-4 (Хийн винтовоор 10 метрт 40 сум буудах эмэгтэйчүүдийн дасгал)-31 тамирчин

1.ОУХМ О.Янжинлхам (Алдар) 399+105.1=504.1 2.ОУХМ Г.Нандинзаяа (Грейт Прагон) 395+104.5=499.5 3.ОУХМ Ө.Саранцацралт (Есүхэй) 397+101.5=498.5

ХВ-6 (Хийн винтовоор 10 метрт 60 сум буудах эрэгтэйчүүдийн дасгал)-25 тамирчин

1.СМ Х.Бямбабаатар (Говь эксплорэшн) 592+101.8=693.8 2.ОУХМ Н.Баяраа (Алдар) 592+101=693 3.ОУХМ О.Энхсайхан (ЗЦГ) 590+99.9=689.9

ХГ-4 (Хийн гар буугаар 10 метрт 40 сум буудах эмэгтэйчүүдийн дасгал)-29 тамирчин

1.МУГТ О.Гүндэгмаа (Алдар) 382+98.5=480.5 2.ОУХМ Г.Хэрлэнцэцэг (Алдар) 379+95.9=474.9 3.ОУХМ Ц.Хонгорзул (“Мон-лаа” групп) 371+97.4=468.4

ХГ-6 (Хийн гар буугаар 10 метрт 60 сум буудах эрэгтэйчүүдийн дасгал)-28 тамирчин

1.ОУХМ В.Ганцоож (Алдар) 581+97.3=678,3 оноо 2.ОУХМ Э.Даваахүү (Алдар) 577+97.6=674.6 3.ДМ Б.Одмөнх (ТСТ) 555+93,2=648,2

Багийн дүнгээр “Алдар”-ынхан тэргүүлж, шилжин явах цомын эзэн болсон бол “Хүч”, “Есүхэй мэргэн” клуб удаалав

GD Star Rating
loading...
Багш, шавь хоёр улсын рекордыг шинэчлэв, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: