loading...
Байт харваачид 90 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр өнгөрсөн баасан гаригт Тайландыг зорилоо. Багийн бүрэлдэхүүнд Г.Ган-Эрдэнэ, Б.Долгорсүрэн, Б.Золбоо, Б.Урантунгалаг, Ч.Оюунсүрэн, Ч.Мөнхцэцэг, Ч.Оюун-Эрдэнэ нар хоёр дасгалжуулагчын хамт багтжээ. Цаашид тэд Лаост болох Азийн хоёр дахь цуврал тэмцээнд оролцсоны дараа эх орондоо ирэх юм. ОУХМ Ж.Гантөгс дасгалжуулагч Ц.Бадамхатанын удирдлагад эхний тэмцээнд оролцсон бөгөөд Тайландад багийнхантайгаа нийлэх аж.
loading...



