Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, АС Рома, Европын хөлбөмбөг, Интер Милан, Италийн хөлбөмбөг, Ювентус » Гаттузо ховор гоолоо оруулж багтаа хожил авчирлаа (Сери А 28-р тойрог)

GD Star Rating
loading...

Калчио лигийн 28-р тойргийн онцлох тоглолт Ювентус – АС Миланы тулаан байлаа. “Италийн дебри” гэж нэрлэгддэг энэ тоглолт Турин хотын “Олимпико”-д явагдсан. Хямралын байдалд ороод байгаа “Хөгшин хадагтай” тоглолтын турш нэг ч цохилт хаалга руу чиглүүлж чадсангүй.

Харин АС Милан тэднээс хавьгүй илүү хөдөлмөрлөснийхөө ачаар 1 : 0-ээр ялалт байгуулсан. 68 дахь минутад Миланы ахлагч Женнаро Гаттузогийн гуядсан цохилт хаалганд орсон. Златан Ирбагимовичийн мөргөж өгсөн дамжуулалтыг тэрээр чулуу болгосон юм. Тэр бүр гоол оруулж харагдаад байдаггүй Гаттузо ийнхүү багаа аварлаа.

Хамгийн сүүлд 2008 онд Гаттузо гоол оруулж байсан бөгөөд Миланы төлөө нийт 355 тоглолт хийхдээ 8 удаа л эсрэг багийнхаа хаалгыг мялааж байсан юм. Энэ тоглолт АС Миланы түрүүлэх замыг заслаа гэж зарим фенүүд дүгнэж байна. Милан сүүлд 998/99,  2003/04 онуудад Сери А лигт түрүүлэхдээ Ювентусыг талбайд нь ялж байсан болохоор энэ удаа ч түүх давтагдана гэж тэд найдаж байгаа гэнэ.




 

 

 

3 сарын 5. Турин.  ”Олимпико” цэнгэлдэх
Ерөнхий шүүгч – Никола Риццоли (Болонья).
ЮВЕНТУС – МИЛАН – 0:1 (0:0)
Гаттузо, 68 (0:1).
Ювентус Милан
Жанлуижи Буффон Кристиан Аббьяти
Арман Траоре, 84 Марек Янкуловски
Жоржио Кьеллини Тиагу Силва
Андреа Бардзальи Алессандро Неста
Фредерик Соренсен Игнацио Абате
Филипе Мело Марк Ван Боммель
Клаудио Маркизио Женнаро Гаттузо
Хорхе Мартинес Матье Фламини
Милош Красич Кевин-Принс Боатенг, 46
Алессандро Матри, 81 Антонио Кассано, 70
Лука Тони, 63 Златан Ибрагимович
Сэлгээ:
Винченцо Яквинта, 63 Робиньо, 46
Алессандро Дель Пьеро, 81 Кларенс Зеедорф, 70
Леонардо Бонуччи, 84
Шар хуудас :
Марк Ван Боммель, 44
Женнаро Гаттузо, 46
Златан Ибрагимович, 90+2

-  АС Милан энэ ялалтыг байгуулснаар хүснэгтийн тэргүүн байраа баталгаажуулсан. Гэхдээ тэдний араас нэхэж байгаа Интер Милан ч энэ тойрогт оноо алдалгүй нэхсээр байна. “Бенеамата” Женоаг 5 : 2-н харьцаатай бут ниргэжээ. Это’о дубль хийж Пандев, Паццини нар тус бүр нэг гоолыг багийнхаа хожилд нэмэрлэлээ. Самуель 18 гоолтой болж мэргэн буучдын жагсаалтанд 3-р байр луу дэвшин орж ирсэн байна.

Өнгөрсөн өвөл Чезенагаас зээлээр ирсэн Япон легионер Нагатомо анхны гоолоо мөн энэ тоглолтод  багийнхаа төлөө хийжээ. “Хар-хөхүүд” талбайдаа сүүлийн үед их сайн формтой байна. Леонардогийн залуус Сан Сирод сүүлийн 8 тоглолтдоо хожил авсан бөгөөд дунджаар 3-аас дээш гоол хийж байна.

Орон гаран формтой байгаа Женоад харин Родриго Паласио, Боселли нар 2 гоол авчирсан юм.

- АС Милан, Интерийн араас Наполи 3-р байранд явж байгаа. Энэ тойрогт тэд хүснэгтийн хомоол хамагч байрыг эзэлж буй Брешьятай тулалдсан. Топ багуудыг сандаргадаг Наполигийн довтлогчид энэ удаа  Брешьягийн хаалгач Микеле Аркариг аргалах учраа олохгүй байсаар цаг дуусгажээ. Наполи 2 оноо алдаж урдаа бас ардаа яваа багуудад том боломж олголоо.

Энэ жил Европын эрхий төлөө том багуудтай хамгийн сайн тэмцэж байгаа баг бол Удинезе. Өнгөрсөн тойрогт тэд Палермог 7 : 0-ээр хожиж том сенсаац дэгдээгээд байсан билээ. Энэ удаа Франческо Гвидолиний баг Бариг Ди Наталегийн  ганц  гоолын ачаар яллаа. 11 тойрог дараалан ялагдаагүй байгаа Удинезе 50 оноотой болж 4-р байраа хадгаллаа.

Рома 5 дахь өдөр Леччетэй тоглож 2 : 1-ээр хожил авсан тухай бид мэдээлсэн.

Бусад тоглотуудын тухайд Фиорентина Катаньяг 3 : 0- н харьцаатай буулган авсан. Урт хугацааны  ”бан”-гаасаа эргэж ирснээсээ хойш нэр төрөө сэргээхээр тэмцэж буй Адриан Муту дубль хийсэн. Мутугийн хувьд Катаньягийн “эрлэг” гэж хэлж болно

. Сицилийн багийн эсрэг 7 удаа тоглохдоо 5 дахь гоолоо хийж байгаа юм байна. Мөн Жилардино улирлын 10 дахь гоолоо энэ тулаанд оруулсан. Өнгөрсөн жилийн өдийн Виола Удинезег 3 : 0-ээр ялж байснаас хойш 3 гоолын зөрүүтэй хожил аваагүй байсан юм.

Лацио боло Палермогийн тоглолт хараахан явагдаагүй байна.

Сери А 2010/2011

 

 

 

 

байр Клуб Т/Т Х Т Хж +/- Оноо
1 МИЛАН 28 18 7 3 50-20 61
2 ИНТЕР 28 17 5 6 54-31 56
3 НАПОЛИ 28 16 5 7 41-25 53
4 УДИНЕЗЕ 28 15 5 8 50-30 50
5 ЛАЦИО 27 14 6 7 33-23 48
6 РОМА 28 13 7 8 43-39 46
7 ЮВЕНТУС 28 11 8 9 41-35 41
8 ПАЛЕРМО 27 12 4 11 44-43 40
9 КАЛЬЯРИ 28 11 6 11 35-30 39
10 БОЛОНЬЯ 28 10 9 9 31-36 38
11 ФИОРЕНТИНА 28 9 10 9 32-29 37
12 ДЖЕНОА 28 9 8 11 27-32 35
13 КЬЕВО 28 7 11 10 28-30 32
14 САМПДОРИЯ 28 7 10 11 25-32 31
15 ПАРМА 28 6 11 11 27-38 29
16 КАТАНИЯ 28 7 8 13 24-38 29
17 ЧЕЗЕНА 28 7 7 14 23-38 28
18 ЛЕЧЧЕ 28 7 7 14 31-50 28
19 БРЕШИЯ 28 6 7 15 22-35 25
20 БАРИ 28 3 7 18 15-42 16

 

 

GD Star Rating
loading...
Гаттузо ховор гоолоо оруулж багтаа хожил авчирлаа (Сери А 28-р тойрог), 7.1 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. buya says:

    muu juve min yagad l 1 bolohgui baina daa , gehdee ireh jil ergen form-ndoo orj CL, SERI-A -too terguun bair bulaatsaldah hemjeendee hureh baihaa . Naidaal baij baiy . uurd juventus-tei hamt !!!!!!

    GD Star Rating
    loading...
  2. Nagatomo says:

    Nagatomo gool oruulchaad japan zanshilaar tongoij yoslodog n lag ineedtei. ireeduitei sain tamirchin shu. ulam sain togloosoi.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: