loading...
Гурван сарын сүүлээр зохиогдох байсан жүдо бөхийн УАШТ наашилж ирэх долоо хоногийн амралтын өдрүүдээр (3 сарын 12-13) явагдах болжээ. Учир нь Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болох Азийн АШТ товлосон хугацаанаасаа өмнө зохиогдох болсон тул УАШТ-ий хугацааг өөрчилсөн аж.Улсын аваргад амжилттай оролцсон тамирчид Азийн аваргад зодоглох эрхтэй болох юм.
Тэмцээн Яармагийн дэнж дэх “Буянт Ухаа” цогцолборт зохион байгуулагдах бөгөөд Спортын төв ордноос том оврын автобус 30 минут тутам хөдөлж хүмүүсийг хүргэх юм байна. Энэ жилийн УАШТ хоёр кг-ийн зөрүүтэй зохион байгуулагдаж байгаа
. МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат үүнийг “Ойр ойрхон олон тэмцээнд оролцож, жин их хассан тамирчид УАШТ-д доод жиндээ барилдах нь түгээмэл байдаг тул тухайн хүнийг үндсэн жинд нь оруулах зорилгоор ийм өөрчлөлтийг хийсэн. Жингийн энэ өөрчлөлтийг хийснээр бүр тамирчинд үндсэн жиндээ жиндээ улсын аваргын төлөө өрсөлдөх боломжыг олгож, үр дүнд нь үзэгчид олон сонирхолтой барилдаан харах байх” хэмээн тайлбарласан байна.
Жүдо бөхийн УАШТ-д эрэгтэйчүүд 34, эмэгтэйчүүд 19 дэх удаагаа аваргаа тодруулах гэж байн. Бямба гаригт эрэгтэй 81 кг, 90 кг, -100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 70 кг, -78, +78 кг-н барилдаанууд явагдах бол ням гаригт хөнгөн жингийн шилдгүүд тодрох юм.
loading...




Tsagaanaa, Tuwshinbayar geed awarguud oroh yum boluu
loading...