loading...

Ван Галь 2009 оны зун Байернд ирсэн
Германы хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Луй Ван Галь энэ улирлын төгсгөлд Байернийг орхихоор болсон гэнэ. 59 настай Недерланд эрийн Байернтай байгуулсан гэрээ 2012 онд дуусах ёстой боловч багийн тааруухам амжилтаас болж хэзээ мөдгүй “хусагдах”-д ойрхон ирээд байгаа юм.
Өнгөрсөн бямба гаригт Ханноверт 3 : 1-ээр ялагдсаны дараа энэ асуудал хурцаар тавигдаж эхэлсэн. Байерн Мюнхений спорт эрхэлсэн захирал Кристиан Нерлингер тэр даруй клубын ерөнхийлөгч Ули Хёнесс болон захирал Карл-Хайнц Руммениггетэй уулзаж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцсан байна. Ван Галийн ирээдүйн тухай тэд нилээд нухацтай хэлэлцсэний эцэст энэ улирал дуустал албан тушаалд нь үлдээхээр тогтжээ.
Аваргын өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед дасгалжуулагчаа солих нь илүү том эрсдлийг дагуулж магадгүй гэж тэд болгоомжилж байгаа аж. Байернчууд одоо 42 оноотой Бундеслигийн хүснэгтийн 5-р байранд бичигдэж байна.
loading...




Itgej baina
loading...
Arjen Robben mini naad bagaasa garaad.. angliin ymar ch hamaagui bagt hured irel de guiy.. hehe
loading...
suuliin 8 jil CLiin shovgiin 4dorovtch uldej bgagui bagiig shigsheed gargaj irsen gaviyatan
loading...