loading...

Нойнер уралдааны замд
Нутагтаа зохион байгуулж байгаа биатлоны дэлхийн аваргыг Оросууд нэг ч медальгүй амжилт тааруу үргэлжлүүлж байна. Бямба гаригт явагдсан эмэгтэй спринт төрөлд Магдалена Нойнер ямар ч алдаа гаргалгүй алтан медаль хүртсэн. Дэлхийн цомд 5-р байранд яваа алдарт Герман бүсгүй 7.5 км зайг 20:31.2 минутад туулж хамгийн түрүүнд барианд оржээ. Тэрээр нэг ч сум алдаагүй бөгөөд сүүлийн буудалтын дараа л түүнийг ялалт тодорхой болсон гэж болно.
Дэлхийн цомыг оноогоор тэргүүлж байгаа шар энгэрэвчтэй Кайса Мякяряйнен Нойнероос +12.2 секунд алдсан. Гэхдээ энэ ялагдал түүний Дэлхийн цомын тэргүүлэгчийн байранд ямар нэгэн аюул учруулаагүй. Хүрэл медалийг Ванкуверийн олимпийн энэ төрлийн аварга Хорватын Анастасия Кузьмина хүртсэн юм. Босоо буудалтаас нэг сумаа угаагаагүй бол Кузьмина хүрэл дээр ч буух боломж байсан. Зохион байгуулагч орны Ольга Зайцева, Екатерина Юрлова нар 4, 6-р байранд орсон.

Кайса Мякяряйнен ДАШТ-ий анхны алт
Ням гаригт Спринтэд байр эзэлсэн дарааллаараа хөөж гүйцэх төрөлд бүсгүйчүүд уралдлаа. Нойнерийг гүйцэж түрүүлэх зорилгоо Мякяряйнен амжилттай биелүүлж нэг ч сум алдалгүй 30:00.1 минутад барианд орсон. Тэрээр Нойнероос 12 секундын дараа гараанаас гарсан ч буудалтаа цэвэр хийж, тэшилтэн дээрээ ч хурдан байлаа.
Харин Нойнер сүүлийн зогсолт дээр 2 сум алдаж түрүүлэх найдвараа алдсан. Тэрээр Кайсагаас +21.6 секунд алджээ. Хүрэл медальийн эзнээр гараанаас 5-аар гарсан Шведийн Хелена Экхольм хүртсэн. Уралдааны дараа дэлхийн аваргаас анхны алтан медалиа зүүсэн Кайса “Ийм зүйл болсонд итгэж чадахгүй л байна. Сүүлийн хоёр өдөр үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. Дэлхийн аваргаас ямар ч медаль авсан миний хувьд нэр төрийн хэрэг байх болно.
Сүүлийн тойрогт би Нойнероос 8 секундээр илүү байсан. Тийм болохоор гүйцээд ирэх вий гэж их санаа зовж байлаа. Бариа дөхөх үед тэр хол хоцорсон байсан ч гэсэн би хурдаа саагаагүй. Үнэхээр баяртай байна” хэмээн ярьсан. Харин Нойнер ” ”Өчигдөр би алтан медаль авсан. Харин өнөөдөр мөнгө дээр буулаа. Үүнд нэг их эмзэглээд байх явдал алга. Би машин биш болохоор алдаа гаргах тохиолдол байна шүү дээ. Дээрээс нь Кайса гайхалтай хурдан байсан болохоор тэр түрүлэх мүрэн эрхтэй” гэжээ.

Пайффер
Эрэгтэйчүүдийн 10 км спринтэд Арнд Пайффер илүүрхсэн (24:34.0). Мартен Фуркад Герман эрээс +13.0 секунд алдаж мөнгөн медаль дээр буусан бол Дэлхийн цомыг тэргүүлэгч Норвегийн Тарьей Бё хүрэл медаль зүүсэн. Бё эхний хэвтээ буудалтаас нэг сум алдсан бол түүний өмнө орсон Фуркад 2 сумаа угаасан . Хэрвээ хурдан тэшсэн бол мөнгөн медаль дээр буух боломж байсан ч хүссэн амжилтаа үзүүлж чадсангүй. Оросын Андрей Маковеев Бёгоос 5 секунд алдаж 4-р эзэллээ.
Харин хөөж гүйцэх төрөл д Фуркад сайн уралдаж тэргүүн байранд орсон. Тэрээр буудалтдаа 3 сум алдаж хүнд байдалд орсон ч хурдан хөл нь аварсан. Пайффер спринтийн аваргаа энд хамгаалж чадаагүй бөгөөд дөнгөж 5-р байранд л орсон юм. Спринтэд 5-р байр эзэлж тэргүүлэгчээс 30 секундын хойн гараанаас гарсан Свендсен түрүүлэхэд хэдхэн секунд дутлаа. Норвег эр Фуркадаас +3.8 секунд алдаж хоёрдугаар байр эзэлсэн юм.
Хүрэл медалийг Бё тэргүүлэгчээс +5.2 сек алдаж хүртлээ. Фуркад уралдааны дараа “Би ингээд ДАШТ-ий гурван медальтай болчихлоо. Алт, мөнгө, хүрэл. Үнэхээр сайхан байна.Өмнөх өдөх спринтэд аман хүзүүдсэний дараа үүнээс илүүг хийж чадах юм байна гэж бодсон. Дасгалжуулагч маань надад тайван байж, ухаалаг уралд гэж зөвлөсөн. Би ер нь их түрэмгий хүн л дээ. Харин тэр зөвлөгөө надад тус болж түрүүлэх бол дэм боллоо” гэжээ.
Маргааш ДАШТ-ий эрэгтэй ганцаарчилсан төрлийн уралдаан явагдана.
loading...




пээ энд чинь юу болоо вэ гэдэг шиг хэхэ Оросууд яанадаа
loading...
Ene Orosuudiyn buudalt uneheer bolohgui bnaa. Tedend gulgalt bn…… harin buudald uneheer alga aldahgui buudah zogsolt gej barag baihgui bn shte. Uuniygee yagaad zasahgui bgaa boloo. Jiliyn jild l buudaltiyn asuudaltay baidag gehdee neg hoyor n aray iluu gotsgoyrood bagaa chirdeg bsan bol ene jil unendee tegeh yum alga. Deerees n Orosiyn bagiyn songolt dasgaljuulalt aldaatay bgaa yum shigee Slevtsova yamar gayhaltay bailaa getel jilees jild ulam l muudaad bn ene jil bur hereg alga. Deerees n songolt buruu ter Kuzminag har l daa Orosiyn shigsheed gologdson hun Slovakiyn ner turiyg undurt hangalttay urguud yavj bn
loading...