Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » Сарнай цэцгэнд умбасан Мартын 8-ны тэмцээн

GD Star Rating
loading...

МХБХолбооны 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Мартын 8”-ны нэрэмжит охид, эмэгтэйчүүдийн Футзалын АШТ гурван өдөр амжилттай болж өндөрлөлөө. Охидын, эмэгтэйчүүдийн дунд болдог цөөхөн тэмцээний нэг нь энэхүү тэмцээн билээ. Тэмцээнд U-13, U-15, U-17, 18-с дээш гэсэн 4 насны ангилалаар 26 багийн 300 гаруй тамирчид 3-р сарын 04-06-ны хооронд авьяас чадвар, хурд хүчээрээ өрсөлдлөө. Энэхүү тэмцээнийг “Тэнгэр даатгал” ХХК ивээн тэтгэж охид, эмэгтэйчүүддээ баярын бэлэг барилаа.

Тэмцээний нээлт 2011 оны 3-р сарын 04-ны өдөр Мон-Алтиус БТДС-ийн зааланд болж нээлтэнд МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганбат, Тэнгэр даатгал ХХК-ны Маркетингийн менежер Н.Батзул, МХБХ-ны МХБХ-ны Техникийн захирал И.Отгонбаяр нар оролцлоо. Онцлох зүйл болсон нь МХБХ, Тэнгэр даатгал ХХК-ны хамт олноос тэмцээнд оролцож байгаа бүх тамирчдад “300 САРНАЙ” цэцгээр Мартын 8-ны бэлэг барилаа.

Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд МХБХ-ны эмэгтэй шүүгч нар ажилласан. U-13 насны ангилалд 4 баг, U-15 насны ангилалд 6 баг, U-17 насны ангилалд 7 баг, 18-с дээш насны ангилалд 9 баг оролцсон. U-13 насны ангилалд 4 баг оролцсон тул тэмцээний дүрэм ёсоор эхний 2 байрыг шагнасан. Тэмцээний явцад нийт 20 шар, 1 улаан карт авч мөн 159 гоол хаалганд орсон байна.

Тэмцээнд оролцсон хамгийн залуу тамирчин нь U-13 насны ангилалд тоглосон Эрчим багийн Х.Рэгзэдмаа /11 нас/, харин хамгийн ахмад тамирчин нь 18-с дээш насны ангилалд тоглосон Хад багийн Ц.Ганбат /38 нас/ нар байлаа. Гурван өдөр үргэлжилсэн тэмцээний дүн гарахад: -

U-13 насны ангилалд: 1-р байранд Ц.Ганболд дасгалжуулагчтай Соёмбын барсууд, 2-р байранд Б.Эрдэнэбат дасгалжуулагчтай Сод титэм - U-15 насны ангилалд: 1-р байранд Д.Чулуунболд дасгалжуулагчтай UB Юнайтед 2-р байранд Б.Эрдэнэбат дасгалжуулагчтай Сод титэм 3-р байранд Б.Зориг дасгалжуулагчтай Багануур - U-17 насны ангилалд: 1-р байранд Б.Эрдэнэбат дасгалжуулагчтай Сод титэм 2-р байранд Д.Батнасан дасгалжуулагчтай Эрчим 3-р байранд Н.Мөнхтуяа дасгалжуулагчтай Сүхбаатар - 18-с дээш насны ангилалд: 1-р байранд Б.Мөнхжаргал дасгалжуулагчтай Хад 2-р байранд Б.Бадамсэд дасгалжуулагчтай МУБИС-2 3-р байранд Д.Анхбаяр дасгалжуулагчтай МУБИС-1 багууд тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнууллаа.

Тэмцээний хаалтын ажиллагаанд МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, МХБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн М.Амарбаясгалан, МХБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Д. Оюунцэцэг, Тэнгэр даатгал ХХК-ны Үйл ажиллагааны захирал Н.Энэбиш, нар оролцож охид, эмэгтэйчүүддээ шагнал гардууллаа. Нийт тэмцээнд оролцсон охид, бүсгүйчүүддээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

GD Star Rating
loading...
Сарнай цэцгэнд умбасан Мартын 8-ны тэмцээн, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: