loading...
Филиппиний шигшээ баг өнөөдөр Японд газардлаа. “Азкалс” энэ сарын 13 хүртэл Арлын оронд бэлтгэл хийж байгаад Улаанбаатарт ирэх юм байна. Филиппинчүүд саяхныг хүртэл нутгийнхаа хамгийн өндөрт оршдог Бугайод хотод эрчимжүүлсэн бэлтгэл хийж байсан юм. Тэр хугацаандааа “Азкалс орон нутгийн хоёр ч багтай нөхөрсөг тоглолт хийгээд амжсан бөгөөд ” 9 : 1, 10 : 0 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө бут ниргэсэн гэнэ. Нутгаасаа хөдлөхийн өмнө тэд хэвлэлийнхэнтэй уулзаж ярилцлага өгөхдөө Хөх чононуудыг хожно гэдэгтээ итгэлтэй байгаагаа өгүүлжээ. Тухайлбал эхнийн тоглолтод гоол оруулсан Калигонг “Монголын хүйтэн цаг агаар бидэнд хүндрэл учруулж магадгүй. Бусдаар бол санаад зовоод байх юм алга. Тоглолт болох үед нэмэх градус хүрчихээсэй” хэмээжээ.
Дашрамд дуулгахад Филиппиний дасгалжуулагч дараагийн шатанд хэрэг болно хэмээн Испаний 3-р дивизионд тоглодог Сити Ронда гэх нуруулаг довтлогчыг бүрэлдэхүүндээ багтаасан гэнэ.
Манай шигшээ багийн хувьд Эрдэнэт хотод эрчимжүүлсэн бэлтгэл хийж байгаад саяхан нийслэл эргэн ирсэн. ”Хөх Чононууд” Олимпийн хорооны хажууд спорт эрдэм шинжилгээний төвд тоглолт болтол байрлах юм. Маргааш 13 цагаас МХХ-ны ногоон талбайд Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан тэмцээн болно. Мөн үндэсний шигшээ баг U-17 багтай нөхөрсөг тоглолт явагдах юм. Хөлбөмбөг сонирхогч та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж шигшээ багаа дэмжихийг уриалж байна.
loading...




vnen setgeleesee demjij bgagaa ilerhiilye eleg negt mongolchuudaa. hoh chononuudaa go go go
loading...
ochij demjih ni todorhoi…….. gehdee ene holbooniihond setgel dunduur bnaaaaa. mongoliin omsgliig ch boltugai olon niited surtalchilj gargamaar ym……… manai zarim tv unegui gargaad ogno shde……… tsengeldeh uul ni odoo bgagaasaa iluu tom bhaar barigdah estoi bsn shde…….. gtl ysn ym boldoo buu med……… gantshan taldaa l suudaltai………manaihan uul ni galzuu demjdeg shdee……. gtl bidnii talaar neg ch vg yrihgui haana toglood bga ni medegdehgui shahuu l duugui dulii dumbe origood suudag shde,,,,, buuur gomdood bdg ym
loading...
xox Chonouud mini budaa bolgod og.. odoo MGL.iin ue irex tsag n boloo bailgui de.. gehde ymar ch bsan.. Xolbombogiin xolboog mash sain bolgoh heregtei teguul manai MGL zaluus chadaltai awyastaishd.. amjilt
loading...
ehneesee l shiryyn dovtloh heregtei.
loading...