loading...

Францын Левин хотноо болж буй эмэгтэй бөхчүүдийн дэлхийн цомын тэмцэээнд Япон, Франц, БНХАУ, ОХУ, Казахстан, АНУ, Канад, Монголын шигшээ багийнхан тус бүр долоон жинд өрсөлдлөө. “А” хэсэгт манай шигшээ баг Франц, БНХАУ, Японтой нэг хэсэгт орсон юм. Манай банг Япон, БНХАУ-ын шигшээ багт хожигдсон ч сүүлийн тойрогт Францыг буулган авсанаар тавдугаар байрын төлөө өрсөлдөх эрхтэй болсон. Харин нөгөө хэсэгт өрсөлдсөн оросууд эхлээд Казахстан, АНУ-ыг хожсон хэрнээ сүүлийн тойрогт Канадад 3:4-өөр хожигдон тавдугаар байрын төлөө манай багтай өрсөлдөхөөр болсон юм. Тавдугаар байрын төлөөх барилдаанд манай эмэгтэй бөхчүүд Оросын шигшээ багийнхныг долоон жиндээ 6:1-ээр буулган авчээ. Харин дэлхийн цомын аваргын төлөө БНХАУ-АНУ-ын баг барилдана. Тэдний барилдаан хараахан эхлээгүй байна.
loading...



