loading...
Сугалаа явагдсан цагаас хойш Барса – Арсеналын сэтгэл хөдлөм тулааныг хөлбөмбөг сонирхогчид тэсэн ядан хүлээж байсан. Нэг талд өмнөө хөндөлссөн баг болгоныг бут ниргэж байгаа Пеп Гвардиолагийн “машин”, нөгөө талд өнгөрсөн жилийн хариугаа авах гэсэн Венгерийн эрч хүчтэй залуус.
“Эмирейтс” цэнгэлдэхэд явагдсан эхний тоглолт ч үзэгчдийн хүсэж байсан ёсоор өрсөлдөөнтэй өрнөж Их Буучид 2 : 1-ээр ялалт байгуулсан. Хэдийгээр талбайдаа тоглож байгаа ч гэсэн Буучдыг хожно гэж итгэх хүмүүс цөөнхи хувийг эзэлж байлаа.
Харин одоо хариу тоглолт Барсагийн алдарт Камп Ноуд явагдана. Нэг гоолын зөрүү гэдэг Барса шиг хүчтэй довтолгоонтой багт тийм ч их хүндрэл учруулж чадахгүй. Өнгөрсөн жил ч тэд үүнийг хангалттай нотолсон. Лео Месси талбайдаа Арсеналын хаалганд 4 гоол оруулж тэмцээнээс мулталсан дурсамж одоо ч бүдгэрээгүй байна. Бүх талаараа Барса илүүрхсэн өнгөрсөн жилийн тэр тулаанд Бендтнер ганц гоол оруулж багаа “хуурай” ялагдлаас аварч байсан. Харин энэ жил огт өөр “Арсенал” Каталонд хөл тавих гэж байна.
Буучдын арын шугам түрүү жилээс бараг тэр чигээрээ өөрчлөгдсөн бөгөөд шинээр ирсэн Себастьен Скиллачи, Лоран Косельни болон залуу хаалгач Войцех Щесны нар гарааны тоглогчдийг бүрдүүлж байна. Дээр нь маш хурдан сайжирч байгаа Йохан Журу тэдэн дээр нэмэгдэнэ. Хааяа хааяа “жижиг” алдаа гаргаж байгаа ч Арсеналын арын шугамын үзүүлэлт түрүү жилээс сайжирсан баримт байна. Өнгөрсөн жилийн өдийд Арсенал лигтээ 32 гоол алдаад байсан бол одоо 27-г эсрэг багийнхандаа бэлэглээд байна.
Жек Уилширийн ур чадвар өдөр хоногоор сайжирч байгаа бол Маруан Шамах үргэлж бэртэл гэмтэлд орооцолддог Ван Персигийн орыг сайн залгаж байгаа. Энэ удаа ч гэсэн Недерланд Буучин бэртэлтэй байгаа учраас Шамахд өөрийгөө харуулах боломж олдоно. Ноу Кампад эдгээр залуус гоол оруулах үүргийг хүлээхээр болсон.
Харин Барсагийн хувьд супер-дупер хэвээрээ л байгаа. Златан Ибрагимовичийг явуулж багийн дундаж өндөр навс унасан ч түүнээс дутахааргүй гоолын машин Давид Вилья Cule болсон. Шигшээ багт олон жил хамт тоглоод нэг нэгнээ харцаараа ойлгодог болсон андуудтайгаа хамт байх сайхан байгаа тухай Вилья ярицлага болгондоо л дурьдаж байгаа. Месси өнгөрсөн жилийн адил гайхалтай формтой байгаа бөгөөд Ла лигийн тойргийн тоглолттой эн чацуу гоолтой яваа (27). Барсагийн лигтээ эвдсэн амжилт оруулсан гоолын зөрүү, оноо зэрэг замбараагаа алдсан бөгөөд хамгийн заналт хүчтэй өрсөлдөгч нь хүртэл “хэмх” дайруулаад өнгөрөхийг дэлхийн нийтээр харсан. Түрүү жилийн бүрэлдэхүүн Хавьер Машерано, Афеллай, Адриано гэсэн шилдэг залуусаас сайжирсан байгаа.
Гэхдээ энэ удаагийн хариу тоглолтод Жерар Пике (торгууль), Карлос Пуойль (бэртэл) нар оролцохгүй нь Буучдад олз болж мэдэх юм. Тэднийг оролж Габриэль Милито, Эрик Абидаль гараанд гарах магадлалтай байна.
Арсеналаас харах тоглогч : Жек Уйлшир
19 настай Английн ирээдүй Уйлшир Ноу Кампад олны анхаарлын төвд байх болно. Эхний тоглолтод бөмбөг эзэмших талбайг мэдрэх дамжуулах төрөлхийн чадвараа хангалттай гайхуулж алга ташилтаар урам авч байсан. Харин энэ удаа тэр дассан газар Англидаа биш огт өөр оронд, өөр хотод, өөр цэнгэлдэхэд дарамт шахалтын дор тоглоно.
Залуу хөлбөмбөгчид ийм нөхцөлд амархан сандарч алдаа гаргах нь их байдаг. Гэхдээ Уйлшир насандаа баймгүй тайван, ухаалаг тоглодог болохоор тийм алдаа гаргахгүй гэж найдаж байна. Эсрэг талд нь дэлхийн шилдэг хагас хамгаалалтын хослол Иньеста – Шави хоёр юу чаддагаа үзүүлэхээр бэлдэж байгааг тэр мэдэж байгаа.
Барселоноос харах тоглогч : Давид Вилья
Эхний тоглолтод Арсеналын хамгаалалт Вильяг барьж чадалгүй нэг гоол алдсан. Харин Камп Ноуд тэр ямар шоу тоглох бол. Каталоны багт анхны улирлаа өнгөрүүл байгаа ч гэсэн Вилья альхэдийнэ энэ багийн нэг хэсэг болж лигийн 25 тоглолтод 17 гоол оруулчихаад байна. Багийн андууд нь мэдрэмжтэй, ухаалаг, оновчтой дамжуулалтуудаар урд байгаа Вильяг харамгүй хангана.
Харин тэдгээрийг чулуу болгох нь мань эрийн үүрэг. Энэ ажлаа тэр дэндүү сайн мэдэх болохоор илүү тайлбар хэрэггүй биз ээ.
Гол тулаан : Леонел Месси vs Бакари Санья
Ла лигийн 23 тоглолтод Месс энэ улиралд оролцсон ч 27 гоол хийчихээд байна. Үеийнхнээсээ хэтэрхий хол тасарчихсан энэ залууд хийж чадахгүй гэж зүйл үгүй. Өмнөх тоглолтод Гаэль Клиши Мессиг барих хүнд даалгавар оногдож байсан бол энэ удаа Саньягийн үйл лайгаа эдлэх болжээ. Арсеналын хамгаалалтын баруун талаар Месси аюул тарьсан ололтыг 90 минут дуустал хийх нь тодорхой. Харин энэ бүхэнд нь Санья бэлтгэлтэй байж ямар ч аргаар хамаагүй зогсоох үүрэг хүлээж байна. Хэрвээ Мессиг л сайн барьж чадвал Барсагийн гоол оруулах магадлал багасах учраас багийнхаа төлөө Франц эр хичээх л болждээ.
Жижиг сажиг баримт
Арсенал 2006 онд Аваргуудын лигт хамгийн өндөр амжилтаа үзүүлж финалд шалгарсан ч Роналдиньо тэргүүтэй Барсад цомоо алдсан билээ. Беллетти тус тоглолтод хожлын мартагдашгүй гоолыг хийж байлаа.
Статистик : Камп Ноуд энэ улиралд оруулсан Барсагийн 37 гоолын 36 нь тоглолтын явцад оржээ. Чөлөөт цохилт болон булан, торгуулийн цохилт тэдний стиль биш юм байна.
Бооцоо : Барсаг хожно гэж та мөнгөө тавиад таавал бараг тэр чигээр эргүүлээд авах нь (1.28), харин Арсеналыг ялна гэж бооцоо тавих юм бол 10 дахин өсгөх боломж байна. Гэхдээ мэдээж гайхамшиг биелсэн цагт. Харин тэнцээ гэж бодвол бас ч гэж гайгүй. (5.50) дахин таны мөнгө өсөх нь.
Таамаг : Барсагийн талбайд ялна гэдэг хэр баргийн багийн хийдэг зүйл биш. Гэхдээ Буучдад тэнцээ л хангалттай учраас боломжыг нь үгүйсгэх аргагүй.
SN-н таамаг Барса 3 : 1 Арсенал.
Харин та юу гэж бодож байна ?
loading...




londonii bagt amjilt
loading...
good luck gunners … back to glory
loading...
barca 1-1arcenal ene dungeer tugsuh bh gej bodoj bn
loading...
van persi bertdeg n jaahan haramsaltai l bna gehdee odoo bgaa arsenal bol ongorson jiliinhees ers oor bgaa tiimees arsenal yu hiij chadhaa odoo l haruulah baihda barca hedii huchtei bag bolov ch arsenaliig bas martaj bolohgui shuu angliin top 4-n neg boloh arsenal yu chadhaa odoo l haruulah boljdee uragshaa ИХ БУУЧДАА !!!!
loading...
Arsenalchuudaa amjilt. Barcag buzarlaad og.
Ene niitlegch zaluu Barcag yostoi neg tengert tultal n magtjee. Hedii mundag bag ch gsn het neg taliig barij bichij bolohgui.
loading...
hediigeer Barca ene jil mash huchtei bgaach ene jil Arsenal hojino Van Persie toglono teheer yamarch bsn miniiheer 2-2 tentseed Arsenal daraagiin shatand oroh baih
loading...
Go Gunners!!! Go Van Persie & Cesc!!!
loading...
ugasa naad sportiinnews garuud chin Barce Liverpool geh metiin baguudin garuud bgashd.. gehde ter bol hunii erx l de.. gehde elt medegded bdag bhgui.. ta nar tegeh esguishd.. teged helher mail’r ynz ynz yum ywuulal ailgad bdag yum.. zuger l minii umnus yum biched bga garuudruu l ter mailee ywuul ta nar
loading...
barsa nutagtaa hangalttai shaanaa
loading...
Arsenaliig demjnee sain toglox boltugai bumbug buurunxii shuu dee
loading...
FORCA BARCA
MES QUE UN CLUB
BARCA BARCA BARCA
loading...
Londonii bagaa demjinee Arsenal amjilt
loading...
arsenald amjilt husie…… Gehdee zowhon primer ligt ni…… xa xa xa..
CL chin awarguudiin temtseen bolohoos huuhduudiin temtseen bish…
loading...
i hate fucking barsa
Arse barsa-g xysaad shubgiin 8-t chelsea-tei taaraad xysyylax boltygai
loading...
barsa l multarj bval boloo doo.arsenald amjilt.
loading...
haashaa yum be,barca gej yu yum be uhej uregddeggui superman yumuu yu gutsaaad bgaan be Arsenal nodlin campnoud chin dandaa selgeenii jaaluudaa gargasan shde,tegvel barca selgeenii huuhduudee gargaad Arsenaliin garaanii tamirchidtai halz uz l de chadahgui shd,6-0 r hojigdono shd.bitgii naad ineedemtei barcagaa magtaad bai shudrag bai garuudaa
loading...
Adilhan 11 uulee l toglono bolohgui butehgui bolomjgui zuil gj bhgui iH buuchdaa. G L
loading...
Arsenal-g hojih-g harmar b tsag ymar udaan ym be? go go go Gooner$
loading...
NOdlin garaanii 5-7 toglogch n baigaagui shdee…
loading...
bi hedii liverpooliin fan ch ARSENAL d unen setgeleesee amjilt husie. bi ta nariig avargiin tsomiig urguusei gej husj bga shuu BARCA gj davartsan nusnuudiig alaad uguurei.
loading...
arsenal min naad hedeee alaad ogooro. Sagna messig ajilgu l bolgchvol boloo yum bn l daa
loading...
Barca maani hamgaalaltand Busquets Abidal 2ig gargah bhda ene togloltnd 3-0oor hojno esvl 2-0 oor
loading...
minii chelsea yalah ni todorhoi boltson ym chin barsa-gaas arsenal iluu hyalbar ychir Arsenal-iig demjij bna
loading...
Arsenal hojoosoi….
loading...
2:0 r barca hojih bhdaa eswel 1:0 ch yumuu. yadag ch bsn barca barag garchih bhaa. tesen yadan huleej bna.uuriin tom talbaidaa hojih bailguide
loading...
ta nar tegeed naad barcagaa yah yu bolohiig shunu uzee za yu olon yum gutsaad bhiin shavar shavhaitai hutgaldsan yumaa magt za
loading...
arsenal hochnoo barca sug
baih bolnoo
loading...
arsenal hojjih bailgui dee. ydaj tentsee. naidaj l baina. bi manugiin fanat gehdee arsenal 2-barca1 ene bol minii taamag
loading...
neeree legolas chi huswel bid gal hamuud um baina aa ntr
loading...
Bumbug buurunhii shuu dee hamuudaa harjiiy l daa
loading...
За, цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байх болтугай. Хал үзээгүй хүүхдүүд том хүний тоглоомоор хамаагүй тоглож байж осолдов оо л гэж Арсенал гэдэг клубыг учир утгагүй дэмжиж хашгирч байгаа бацаануудад зөвлөе дөө.
loading...
keke buuchdaa tachihuu 3:45iig huleej l baiy yu bolhiig haraarai ta nariin esreg 90000 n lamasya mujiin katalonchuud tsengeldehees uldsen delhiin ontsog buland bga barcagiin sotsiosuud duu hooloigoo negtgeh bolnoo oo neere ter chelsea real arsenaliig demjij bga n barca gaas aisan bhl
daa haha
loading...
Peee Barca-gaas aigaad shees n goijihnee ene humuusiin. haha.
loading...
Eooe 3=1 yamar mergen bna aaaaaaaaaaa
loading...
За хүүхдүүд бол хүүхэд л байдаг юм байна. Нэгдүгээр үед хаалга руу ганц ч цохилт байхгүй, уул нь хүчтэйхэн өрсөлдөгч байна гэж тоож байсан юмсан ийм тааруухан өрсөлдөгч байна гэж бодсонгүй. Гэхдээ яахав Премьер гэдэг лигт нь амжилт хүсчихье.
loading...
togloltiin tursh neg ch tsohiogui bn shde
loading...
SN yag taavarlah yma ain
loading...