Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Тоттенхэм » Шүгэл дуугарахын өмнө : Тоттенхэм – АС Милан

GD Star Rating
loading...

Крауч эхний тоглолтын эерэг талын баатар байлаа

Тоттенхэм “Уайт Харт Лэйн” цэнгэлдэхдээ АС Миланыг маргааш угтаж авах гэж байна. Өмнөх тоглолтод 1 : 0-ээр хожсон тэдэнд шөвгийн найм тийм ч хол харагдахгүй байгаа. Энэ улиралд аваргуудын лигт  байгуулсан амжилт болгон нь Тоттенхэмийн түүхэнд анхны хэмээх тодотгол зүүн үлдэж буй. Анх удаа аваргуудын лигт оролцож,  анхны хожил оноогоор авч бүр хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгараад байна. Харин одоо тэд дебут улиралдаа шөвгийн наймд үлдэхийг зорьж байна. Түүх сөхөх юм бол Тоттенхэмийн  Европын дэвжээнд гаргаж байсан амжилт бас ч гэж даржин  биш. Лондоны баг 1963 оны Цомтой багуудын цомд түрүүлж байсан бөгөөд мөн 1972 онд УЕФА-гийн цомд магнайлж байлаа. Харин шинэчлэн зохион байгуулагдсан аваргуудын лигт зодоглож амжилгүй байсаар өдий хүрээд байсан юм.

Энэ жил тэднийг Европын клубуудын топ тэмцээнд анх удаа хөл тавихад “туршлага” дутна гэж басаж байсан хүмүүс олон байв. Гэвч залуу нас, эрч хүч  – туршлагыг давж болдгийг Реднаппын залуус  хангалттай харуулж байна. Миланы талбайд хийсэн эхний тоглолтод л гэхэд хамгаалалтаараа алдартай Россонерригийн эсрэг  Тот  маш сайн довтолж  Краучын гоолоор хожил авсан. Харин одоо талбайдаа ердөө тэнцэхэд л хангалттай. Дээр нь Гарет Бейл удаан хугацааны бэртлээсээ эргэж ирж, Рафаэль Ван дер Варт бэлтгэлдээ эргэн орсон гээд сайн мэдээ дуулдсаар л байна. Тоттенхэмийн хожих магадлалыг өсгөж буй нэг томоохон хүчин зүйл нь ”Уайт Харт Лэйн” цэнгэлдэх. Аваргуудын лигт талбайдаа хийсэн бүх тоглолтдоо Тоттенхэм ялалт байгуулсан гайхалтай амжилттай яваа. Харин тоо нэгээр нэмэгдэх эсэх нь маргааш тодорхой болно.

Сперз өнгөрсөн премьер лигийн тоглолтод Волверхэмптонтой харамсалтай тэнцэж хоёр оноо алдсан. Үүнээс болж Челси тэдний өмнүүр гишгэж 4-р байрыг нь булаагаад байна. Тус тоглолтод Жермайн Дефо дубль хийж удаан хүлээсэн шинэ улирлын анхны гоолоо оруулсан билээ.  Англи довтлогч саяхан өгсөн ярицлагадаа Миланы хаалганд гоолдохыг хүсэж буйгаа ярьсан байсан.

Харин Гаттузо эсрэг талын...

АС Миланы тухайд гэвэл өнгөрсөн амралтын өдөр Ювентусыг 1 : 0-ээр хожиж лигийн хүснэгтийг тэргүүлсээр байна. Харамсалтай нь дээрхи тоглолтын цорын ганц хожлын гоолыг хийсэн Гаттузо торгуулийн улмас Лондонд зочлохгүй. Эхний тоглолтод Тоттенхэмийн туслах дасгалжуулагчыг багалзуурдаж бүдүүлэг аашилсан учраас ийм шийтгэлийг “Ринго” хүлээсэн.

Өнгөрсөн өвөл шинээр АС Миланы эгнээнд багтсан Кассано, Ван Боммель нар аваргуудын лигт тоглож чадахгүй нь харамсалтай. Хэрвээ тэд байсан бол Миланы хүч тодорхой хэмжээгээр сайжрах байлаа.  Сүүлд авсан мэдээллээр бэртэлтэй гэгдэж байсан  Кевин Принц Боатенг Лондон руу зорчих бүрэлдэхүүнд багтсан гэнэ. харин Инзаг, Пирло нар багтаа энэ удаа тус болж чадахгүй юм байна.

Тоттенхэмээс харах тоглогч : Гарет Бейл

Бейлийг харахгүй бол өөр хэнийг харах билээ. Гэхдээ тэр хэтэрхий хурдтай учраас таны нүдэнд үзэгдэхгүй ч байж мэднэ.  За энэ бол хошигнол байлаа. Бейл зургаан долоо хоног бэртэлтэй байж байгаа саяхан эргэж ирсэн. Тийм болохоор формондоо ороход хугацаа хэрэгтэй. Юутай ч гэсэн Волвесийн эсрэг сэлгээгээр орж ирэн тоглож эргэж ирснээ зарласан. Бейл Милан хотын нэг багийг өмнө нь “байхгүй” болгож байсан. Харин одоо яагаад хоёр дахийг нь болохгүй гэж.

АС Миланаас харах тоглогч :  Златан Ибрагимович

Ибра өнгөрсөн жил Лондонд зочилж байсан туршлагатай. Барсатай хамт Арсеналын Эмирейтс цэнгэлдэхэд ирээд хоёр гоол оруулж байсан. Харин одоо Лондоны өөр нэгэн багт юу чаддагаа үзүүлэх цаг иржээ. Эхний тоглолтод түүний оруулсан гайхалтай гоолыг тооцоогүй. Тийм ч учраас Швед эр дахин Гомешийн хаалгыг мялаахыг тэсэн ядан хүлээж байгаа байх. Энэ улиралд 14 гоол 11 дамжуулалтаар Ибра тус болоод байгаа.

Гол тулаан : Лука Модрич – Матье Фламини

Ууртай Гаттузо торгуульж, нэг нэгнээ сайн ойлгодог Амброзини- Пирлогийн хослол бэртлийн улмаас багтаа тус болж чадахааргүй болсон энэ үед Фламини л багийнхаа найдвар болж байна. Өмнөх тоглолтод Ведран Чорлукаг  бэртээж  жагсаалтаас гаргасан түүний хувьд Тоттенхэмийн эсрэг хичээх шалтгаан бий. Мань эр өөрөө Сперзийн заналт дерби Арсеналд цөөнгүй жил хүчин зүтгэсэн. Модрич харин түүний эсрэг талд байна. Лука энэ улиралд 22 тоглолтод оролцоод байгаа бөгөөд 1 гоолоор багтаа тус хүргэсэн. тталбайг мэдэрч, тоглолтыг удирдах чадвараараа шилдгүүдийн эгнээнд багтах Модрич ”Уайт Харт Лэйн”-д цугласан фенүүдээ гомдоохгүй биз ээ.

Жижиг сажиг баримт : Аваргуудын лигийн түүхэнд ердөө ганц л баг талбайдаа ялагдаад дараа нь хожиж дараагийн шатанд үлдэж байсан. 1996 онд Аяк Грекийн Панатинайкосын эсрэг энэ гайхамгийг бүтээж байжээ.

Статистик : Премьер лигийн шинэ улирал эхлээд Дефо 13 тоглолтод оролцсон хэдий ч гоол оруулж чадаагүй байсан. Харин өнгөрсөн тойрогт тэр дубль хийж гоолын цангаагаа тайлсан. Харин Миланы хаалганд гоол оруувал тэрээр Тоттенхэмийн төлөө хийсэн 100 дахь гоолын баяраа тэмдэглэнэ.

Бооцоо : Тоттенхэм (2.25) – Тэнцээ - (3.40) – АС Милан (3.20)

Таамаг : Тоттенхэм талбайдаа хожсон цувралаа 100 хувь үргэлжлүүлж чадах болов уу. Гэхдээ тэдэнд тэнцээ л хангалттай шүү дээ.

SN-н таамаг : Тоттенхэм 2 : 1 АС Милан

 

GD Star Rating
loading...
Шүгэл дуугарахын өмнө : Тоттенхэм - АС Милан, 10.0 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

19 Сэтгэгдэл

  1. ed says:

    sportnews-n taamar barag taarax bxaa

    GD Star Rating
    loading...
  2. milan garah bailguide 7 turuulsen ner hundee bodoosoidoo

    GD Star Rating
    loading...
  3. AC milan says:

    Milan Serie A -d togoldog bureldhuuneeree toglohgui ni haramsaltai Bommel Cassona gants nairuulagch Pirlo maani bhgui jaahan huch sultai l Tottenhamtai tulhandee yadaj bhad Gattuso tseverlegch bhgui……GEHDEE MILAN HOJINO HARJIL BAIGAARAI ………………………

    GD Star Rating
    loading...
  4. Fuk says:

    Спурс ямар ч байсан цаашаа гарах биз. Тэгээд Милан өөрийн лигийн тайтле-аа авах талаар илүү анхаарах хэрэгтэй байх.

    GD Star Rating
    loading...
  5. kop says:

    Za milan 1.0 oor hojij penalty tsohij bas hojih bha. barag l unen de

    GD Star Rating
    loading...
  6. Vaancho says:

    namaig 1 nohor aimar muuhai hellee.. ter ene medeeleld orj ireh bh.. wow.. naag yu yu genuu ynhanii huuhd genuuu.. chi bol er hun shig l zan gargaj bnshd.. vaancho geed hi5 deer haigad orood ireerei hezee 1 ued taarh biz zaluu.. ter ued hen n hen gedge uzii.. bi ta narshig hezee ch hudlaa ner ogoj ynz ynziin yum bichehgui.. facebook hi5 deer vaancho geed haigad orood ir nadtai uulzmar bga zaluus n.. naad ynhanii ur gedeg ug chin unher taalagdsanguie zaluu.. tiim yum deere tuluul yahaw husseneer chin l bolii..

    GD Star Rating
    loading...
  7. A says:

    Фанатуудаа… Ливерпуулын Каррол, Суарез, Арсеналын Ван Перси, Челсигын Торрес, Маню-Нани, Реалын Роналдо, Кака, Барсагын Педро – Adidas, Nike-н жерсинүүдийг 9975-7810

    GD Star Rating
    loading...
  8. Vaancho says:

    zooz unxeer boli shaal t1 sanagdaj bn.. odoo boduul aisan geh bailgui ternes n omno aisan geed helchii zuger.. ymar ch bsan minii bichsen yumnd uur n hursen hun bolognos uuchlalt unen setgeleese guij bn shuu.. sport uurd mandan badrag.. bid hed chin ene aguu sport gedeg yumiig yu l bolgod bn da odoo unher boli zaluusai.. za amjilt

    GD Star Rating
    loading...
  9. Vaancho says:

    odoo ahiad bi ynz buruun yum bichehguie amlaj bn.. harin minii umnus zarim 1 dotuur tamirtai garuud n biched bga shuu.. bas heruul odoh gesen heden garuud n.. ter n bi bish gesen ug shuu.. ahiad bichehgui l gesen bol bichehguie

    GD Star Rating
    loading...
  10. kaka says:

    milan but nirgeed hayna suulin mochid buh ym shiidegdene

    GD Star Rating
    loading...
  11. munhuuu says:

    sportnews-hen ilt tot taliig bariad bichij t1tej bn daa

    GD Star Rating
    loading...
  12. Milan umuh togloltond muu baisan nairuulagch bumbguur hangagch baihgui ulmaas muu baisan mqn shuugchiin yum jaahan orson odoo teheer buur sain hamgaalt gentiin surug dovtolgoo hiih heregtei uragshaa milanchuudaa

    GD Star Rating
    loading...
  13. Милан says:

    Милан хожно гэж итгэж байна. Тоттенхэмийнхэн яахав залуугийн аагаар аархаж байж болно. Гэхдээ манай Россонеригийнхэн бол үхэхээс бусдыг үзсэн гарууд шүү. Мөн, С1-ийн телевизийн хөтлөгч бацаанууд болоод энэ сайтын спортын редакторуудад тун шүүмжлэлтэй хандмаар байна. Спортын сэтгүүлч хүний мэргэжлийн ёс зүйн анхан шатны шаардлага бол өрсөлдөгч талуудын аль нэгний талд орж тайлбар хийх, мэдээлэл боловсруулж нийтлэхгүй байх явдал байдаг. Гэтэл дээр дурдсан мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг харахад Английн клубийн тухай л байвал илт долигоноод эхлэх юм. Хөлбөмбөгийн ертөнцийг зөвхөн Английн Премьер лигээр хэмжсэн, үзэгч уншигчид зөвхөн Премьер лигийн багуудыг л дэмждэг мэт тун ташаа ойлголттой байдаг бололтой. Монголд та нар мэтийг төрөхөөс өмнө байсан жинхэнэ хөлбөмбөгийг үзэж, Спартак, ЦСКА, Милан, тэр байтугай Ливерпулийг шүтэн биширч Орбитийн /ийм суваг байсныг мэдэхгүй л дээ та нар/ сувгаар нойр хугаслан үзэж байсан үй олон ах эгч нар байдаг юм шүү. Дэлхийн аварга, Италийн Сери А, Оросын аварга шалгаруулах тэмцээнүүд бол тэдний хувьд хөлбөмбөгийн агуу ертөнц байсан, одоо ч байгаа. Тэдэн рүүгээ хэвлэл мэдээллийн ажилтнууд, спортын сэтгүүлчид та бүхэн битгий нулимаарай.
    Хөлбөмбөг мандтугай. Хөлбөмбөгийн үнэнч шүтэн бишрэгчид олширч, харин гутаан доромжлогчид гудамж руугаа тонилох болтугай.

    GD Star Rating
    loading...
  14. 911 says:

    milaniig demjij l bn. gehdee uneheer burheg haragdaj bn. neg goal hiij boloh l yum 2 ch hetsuu.ailiin talbaid shuu. ezen bol goal hiih n todorhoi tentseh l bhaadaaa.1-1

    GD Star Rating
    loading...
  15. haha says:

    haha bitgii shaatsgaa ta nar ter teneg tugtsugnuudee yaj gahain boov tsarai gargahiig haraarai pirlo ednartai ednargui TOT shaachine ta nar ch gesen ter ued gahain boov tsarai gargatsgaana 90dehi minutand toli bariad nemelt tsagaa duusgaarai fucking dogsssssss

    GD Star Rating
    loading...
  16. ricky says:

    Serie A-n ner hundiiig awad garnaa Forza Milan !!!

    GD Star Rating
    loading...
  17. Totti says:

    Minii bodloor Tottenham 1:2 AC Milan

    GD Star Rating
    loading...
  18. Totti says:

    Tot bol medeej undsen toglolt boloh dovtlolj togloh tackticaa barij toglono. Harin AC iin huvid Counter-Attackaar ursuldugchuu buulgah sonirholtoi bga bh.
    Ghde Allegri 1 yum sedsen l bj taaraa

    GD Star Rating
    loading...
  19. Vaancho says:

    wow.. angliin baguud unxeer sain yumoo.. bayr hurgie Tottenhamiin fanatuudad.. odoo Chelsea mini go go

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: