loading...

Тотти ба Дуглаш Кошта
Рома Аваргуудын лигт үлдэхийн төлөө Украйны Шахтёрийн талбайд өнөө шөнө зочилно. Хоёр багийн өмнөх тоглолт Ромагийн талбайд явагдаж 3 : 2-оор Шахтёр хожил авсан. Тийм болохоор талбайдаа хийх энэ удаагийн тулаанд Шахтёр дээрхи үр дүнгээ хамгаалахыг хичээнэ. Клаудио Раньери халагдаж Винчензо Монтелла ирснээс хойш сайжирсан зүйл Мөнхий хотын багт ажиглагдахгүй л байна. Өмнөх шигээ хайнга алдаа гаргаж, огт хэрэггүй гоол алдаж тэнцдэг хэвээрээ. Экс-Ромагийн мэргэн бууч Монтелла “Манай багийн гол асуудал бол сэтгэлзүй. Би энэ тал дээр илүү анхаарч ажиллана” хэмээсэн. Үнэхээр ч Рома тоглолт дуусахаас өмнө сэтгэл санаагаар явчихаад байгаа нь олон тоглолтоос харагдаж байгаа.
Өмнөх тойрогт Парматай 2 : 2-оор тэнцэхэд тэд тэргүүлж яваад л бариулж байсан. Женоад 4 : 3-аар бариулдаг тоглолтыг бол ярих ч юм биш. Тиймээс Ромад урам зориг авах ганц “оч” л хэрэгтэй байна. Саяхан тэд бас шинэ эзэнтэй болж ирэх зуны цонхоор бүрэлдэхүүнээ сайжруулах мастер төлөвлөгөө боловсруулаад байгаа. Франческо Тотти энэ тоглолтын өмнө “Бид хүнд байдлаасаа гарч чадна. Улирал дуусах болоогүй байна. Итгэл найдвараа алдахгүй байх нь хамгийн чухал” гэжээ.
Шахтёрийн хувьд Украйны лигийн өвлийн амралт саяхан дуусаж тэд лигийн тоглолтдоо эргэн ирсэн. 3 сарын 3-нд хийсэн лигийн тоглолтод “Уурхайчид” Севастополийг Луис Адрианогийн нэг гоолоор буулган авсан. Тэд лигийн хүснэгтээ 55 оноотой тасархай тэргүүлсээр байна. Тус багаас Фернандиньо бэртлээсээ эргэн ирсэн байгаа. Харин хамгаалагч Александр Кучер бэртлээс болж ирэх тулаанд оролцохгүй.Чигринский, Рэзван Рац, Луис Адриано нар шар хуудас авбал дараагийн тоглолтыг өнжихөөр байгаа.
Харин Ромагийн Менес, Кассетти нар торгуулийн улмаас энэ тоглолтод багтаа тус болохгүй. Адрианотой баг нь гэрээгээ цуцалсан учраас нутагтаа бүрмөсөн буцаж байгаа. Перротта нэг шар хуудас авбал дараагийн тоглолыг өнжинэ.
SN-н таамаг : Шахтёр – Рома 1 : 3
loading...




Ranieri l Totti-g gargahgui bsnii ulmaas bagiin setgelzui bagiin ahlagchguigeer ulam dordson! Montella-iin tacktic J.Menez-eer damjij sain yavj bga. Uul n tuvuur sain demjeed ugvul bolohgui yum bhgulde
loading...
Миний таамаг Шахтёр 1-1 Рома.
loading...
Мөнхийн хот гэж бичмээр юм даа Мөнхий хот гэж юу байнаа сэтгүүлчдээ?
loading...