Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Бусад тулааны спорт » “Родиа” каратэ клуб хүүхэд, эмэгтэйчүүдийг урьж байна

GD Star Rating
loading...

Тулааны спорт сонирхдог хүүхэд залуус хүргэх таатай мэдээ байна. “Винкс Континенталь” ХХК  байгууллагынхаа нийгмийн хариуцлагыг биелүүлэх үүднээс зөвхөн эмэгтэйчүүд хүүхдүүдэд зориулсан РОДИА КАРАТЭ КЛУБ-ыг нээн ажиллуулахаар болжээ. Тус клуб нь үнэ төлбөргүй бөгөөд каратэгийн спортоор хичээлллэж зөв тэгш хүмүүжилтэй, эрүүл чийрэг бие бялдартай хүн болж төлөвшихийг хүссэн хүүхэд залуусыг урьж байна.

Гэхдээ энэхүү каратэ клуб нь эмэгтэйчүүд хүүхдүүдэд зориулсан гэдгээрээ бусдаас ялгаатай. РОДИА КАРАТЭ КЛУБ  хотоос зайдуу орших БЗД-ийн Улиастайн 87-р бүрэн дунд сургуулийн спорт зааланд байрлаж байгаа. Тус клубыг хамтран байгуулж, зөвлөгөө өгөн дэмжихээр каратэгийн  дэлхийн хошой аварга, европ тивийн 4 удаагийн аварга нэрт мастер ДОМИНИК ВАЛЕРА Франц улсаас хүрэлцэн ирж байгаа юм байна.

Каратэ Контакт төрлийг үндэслэсэн энэ эрхэм нь дэлхийд “Хаан’ хэмээх хочоороо алдартай бөгөөд  Олон улсын шүүгч цолтой, Францын үндэсний багийг 5 жил дасгалжуулж байсан.
Түүний үндэслэсэн Каратэ Контакт нь   Бүтэн контакт /Full Contact/, Уламжлалт каратэ /Traditional Karate/ хоёрын нийлэмж бөгөөд эдгээрийн бүхий л техникийг тухайлбал, гар хөлийн цохилт өшиглөлтийг мөн дорно дахины иогийн техникүүдийг ашигладгаараа онцлог аж. Каратэ Контактын ялалт нь өрсөлдөгчөө нокдаунд оруулснаар тодорхойлогддог.

РОДИА КАРАТЭ КЛУБ-тэй холбогдох утас :

Утас: 317041, 99142459, 88060073

ВИНКС КОНТИНЕНТАЛЬ ХХК-ийн ХМА Ү.Мөнхзул

 

 

GD Star Rating
loading...
"Родиа" каратэ клуб хүүхэд, эмэгтэйчүүдийг урьж байна, 9.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: