loading...
Энэ сарын 7,8ны өдрүүдэд, Сансарын туннелын зүүн урдхан байрладаг “Засагт хан” дээд сургууль дахь, шатрын “ХОС МАСТЕР” клубээс зохион явуулсан Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн нэрэмжит 2 ангиллын тэмцээнд нийтдээ 30 гаруй охид,бүсгүйчүүд,эмэгтэй шатарчид оролцов.
35 хүртэлх насны ангилалд ОУХМ А.Энхтуул, ИМ Т.Батчимэг, ОУХМ Б.Баярмаа, 35-аас дээш насанд ДМ Д.Сэржмядаг, СМ М.Хишигбаяр, ОУХМ Ш.Батцэнгэл нар эхний байруудад шалгаран алт,мөнгө,хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ.
Шатрын спортын мастерууд, боловсролын байгууллагын ажилтан, гэр бүлийн хосууд М.Баасанжав, Н.Энхнасан нарын 2010 оны эцсээр байгуулсан энэ клуб нь 400 хүн нэгэн зэрэг тоглох материал хэрэгсэл,хүчин чадалтай, өсвөрийн шатарчдын сургалт явуулдаг бөгөөд цаашид тэмдэглэлт ойнуудын нэрэмжит болон бодлого бодолтын зэрэг олон цуврал тэмцээнийг уламжлал болгон зохиож, вэб сайт нээн Монгол улсынхаа шатрын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах зорилттой ажиллаж байгаа ажээ.
Тус тэмцээний нээлтийн ажиллагаанд МШХ-ны ерөнхийлөгч С.Энхцаг, Монгол улсын гавъяат цолтон С.Хандсүрэн,П.Жигжидсүрэн.Д.Ламжав нарын олон алдартнууд оролцож улсын ууган аварга СМ Д.Бямбаа, тус клубын тамирчин ОУХМ У.Лхамсүрэн нарын ахмад болон өсвөрийн шатарчдад баярын мэндчилгээ дэвшүүлэн бэлэг гардуулав.
loading...




enkhtuul uneheer sain bnaa bi enkhtuuliig hojij bailaa argagui biz bainga gadaaad ru temtseend orj bna toroos mash ih demjij bna eejiinh ni 10 jiliin naiz ni sangiin said bayrtsogt gesen tgd mongoor beldeed baidag ym shig baile
loading...