Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ""Пэпси" дээд лиг, 2.Сагсан бөмбөг, Монголын сагсан бөмбөг » “Офицерууд”-ын оновчгүй шидэлтүүд

GD Star Rating
loading...

Сагсан бөмбөг сонирхогчидын үзэх дуртай NISSAN premier лиг хэдэн өдөр завсарласаны дараа 3сарын 7-ны өдрөөс эхлэн үргэжилэн явагдлаа. Эхний тоглолт Хас банкны “Хүлэгүүд” , TLG төрийн бус байгууллагын “TLG-13”  багуудын учраагаар эхэллээ. Хэдийгээр хожлын хувьд тийм ч сайн амжилт гаргахгүй байгаа ч тоглолтын хувьд энэ жилээс чамгүй сайжирсан TLG-ийнхэний хувьд аваргуудтай ширүүхэн өрсөлдлөө.Эхний хоёр үед ялагдал хүлээн гуравдугаар үед Хүлэгүүдийг хошуучилж чадсан ч тоглолт ур чадвар, хамгаалалтын хувьд тааруухан байснаас 88:76 харьцаатай ялагдал хүлээлээ.

Хоёдахь тоглолт ШШГЕГ, Сүлд спорт хорооны “Офицерууд”, Mill house  компаны “Аватар”–уудын тулаанаар үргэлжилсэн юм. Эхний үеэс л эн тэнцүүхэн өрсөлдсөн багуудын тоглолт олон үзэгчидын анхаарлыг татаж байсан. Өмнөх тойрогт Аватаруудад ялагдал хүлээгээд байсан Офицерууд энэ удаа даагаа нэхэн ширүүхэн тоглож байсан ч 98:101 харьцаатайгаар Аватарууд ялалт байгууллаа. Тоглолт дуусхаас сүүлийн хориод секундэнд Офицерууд тооны харьцааг тэнцүүлэн нэмэлт цагт ялагч тодруулах нөхцөлийг бүрдүүлэх боломж байсан ч харамсалтайн тэдний хэд хэдэн удаагийн амжилтгүй шидэлт энэхүү боломжийг нь талаар болгосон юм.

Энэ өдрийн сүүлийн ширүүхэн тоглолт МУИС,  Бридж констракшины “Баянзүрх Бүллс”, Энержи ресурс ХХК-ны “Харцага”-уудын учраа байлаа.  Эхний халз тулаанд Бухнууд тэргүүлээд байсан бол энэ удаа тэд хожлынхоо буухиаг үргэлжлүүлэх үү? Аль эсвэл багуудын  хожлын харьцаа тэнцэх үү?  гэдэг нь шийдэгдэхээр байлаа. Харцагууд, Бухнуудын эсрэг хамгаалалт довтолгоон дээрээ сайн ажиллаж чадсанаар  тоглолтын эхнээс л санаачлагыг гартаа аван тэргүүлж эхэлсэн. Харин Бухнууд онооны харьцааг хэд хэдэн удаа тэнцүүлж чадсан ч эцсийн үед 65:78 харьцаатай ялагдал хүлээлээ.Ийнхүү Харцагууд хожлыг тэнцүүлж чадсанаар дараагиыйн тойрогт аль нь тэргүүлэх эсэх нь таавар болж үлдлээ.

 

GD Star Rating
loading...
"Офицерууд"-ын оновчгүй шидэлтүүд, 8.0 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Puujee says:

    Hey ochigdoriin togloltiin medeeg unshmaar bnshdee yasan be

    GD Star Rating
    loading...
  2. Vaancho says:

    Sanchir MGL’iin nomer 1 toglogch

    GD Star Rating
    loading...
  3. VAN BRO says:

    GO BZ BULLS

    GD Star Rating
    loading...
  4. syyf says:

    Ерөөсөө НБА мэдээлэлээ бичихээ боли та нар

    GD Star Rating
    loading...
  5. baatka says:

    Сагсанбөмбөг маань хөгжиж л байна хөгжүүлэх гэж их юм хийж байна харагдаж байна харин анхаарах маш олон зүйл байна Тэр билэт тасалж байгаа 2 бүдүүн тэнэг залуу байна харьцааны ямар соёл бүүр анхан шатны мэдэгдэхүүнгүй олон нийтэд үйлчилж байж балиар гудамжны үг хэлсэн.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: