Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Боулинг » Эмэгтэй боулингчид чансаагаа ахиулав

GD Star Rating
loading...

Монголын Боулингийн Холбооны 2011 оны чансаа ахиулах Лигийн 3-р сарын эмэгтэйчүүдийн тэмцээн “Big Bowling” төвд болж,7 клубийн 19 тоглогч оролцлоо.1-р зэргийн тоглогч С.Дэлгэрцэцэг/Big Bowling/ 167,6 дундаж оноогоор тэргүүлж,өндөр оноо /193/-ны шагналыг авснаар энэ оны чансааг хошуучилж эхлэв.

2-р байрт хёор дахь удаагаа лигийн тэмцээнд оролцож байгаа холбооны отгон клубийн,залуу тоглогч Б.Мягмарцэнд/B Zone/шалгарч,анхны шагналаа гардсан бол УАШТ-ий алт,хүрэл медальт,1-р зэргийн тоглогч Ш.Гэрлээ/Green Strikes/ туршлага заан эхний 3-т орлоо.Тэмцээний үеэр тус холбооны ерөнхийлөгч Н.Тамир оролцогч бүсгүйчүүддээ эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж,гал улаан сарнай бэлэглэсэн байна.

Энэ сарын лигийн эрэгтэйчүүдийн дээд болон дэд зиндааны тэмцээн 3-р сарын 15-ны мягмар гаригт “Big Bowling” төвд болно

 

GD Star Rating
loading...
Эмэгтэй боулингчид чансаагаа ахиулав , 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: