loading...
Жил бүрийн эхний улиралд Монте-Карлод явагддаг 20 дахь удаагийн алдарт “Амбер” тэмцээнд В.Ананд (Энэтхэг,2817), М.Карлсен (Норвег,2815), Л.Аронян (Армен,2808), В.Крамник (ОХУ,2785), В.Иванчук (Украин,2779), С.Карякин (ОХУ,2776), В.Топалов (Болгар,2775), Х.Накамура (АНУ,2774), А.Грищук (ОХУ,2747), В.Гашимов (Азербайжан,2746),Б.Гельфанд (Израиль,2733), А.Гири (Голланд,2690) нар оролцож байна.
Цээжээр болон түргэвчилсэн (25 минутын рапид) тоглолтын тус бүр нэг өрөг нүүж өрсөлдөх, 227 мянган еврогийн шагналын сантай тойргийн энэ тэмцээнд Дэлхийн чансааг магнайлагч шилдэг 10 шатарчны 9 нь оролцсоноороо олон нийтийн сонирхолыг ихэд татаж байгаа юм.
Харамсалтай нь энэ тэмцээн сүүлчийнх болж буй ажээ.
Өмнөх тэмцээнүүдэд В.Крамник 6, В.Ананд 5, Л.Аронян 2, В.Иванчук 2, Л.Любоевич,А.Карпов,
А.Широв,А.Морозевич 1 удаа түрүүлж А.Морозевич 2, А.Широв,В.Топалов,М.Карлсен нар тус бүр нэг удаа тэргүүн байрыг хувааж байсан юм.
Хоёр тавилын дараа М.Карлсен,Л.Аронян,А.Грищук нар тус бүр 3,5 оноотой тэмцээнийг хошуучилж эхлэв.Залуучуудын тоглосон рапид өргийг үзнэ үү.
14/III
loading...





anandiig karslen guitslee shuu yroo 2hon bnashde rating ni kkkkk Хоёр тавилын дараа М.Карлсен,Л.Аронян,А.Грищук нар тус бүр 3,5 оноотой тэмцээнийг хошуучилж эхлэв.Залуучуудын тоглосон рапид өргийг үзнэ үү.ene yu gesen uguu hojih 2 onoo ogood bga ymu 2orog hojihod 2 onootoi bh ystoi shde
loading...
Нэг тавил нь цээжээр болон түргэн тоглолтын 2 өргөөс бүрдэнэ гэдэг нь мэдээний текстэд ойлгомжтой байгаа, ямар нэг асуулт тавих, шүүмжлэхээсээ өмнө өөрөө сайн бодох,ойлгох хэрэгтэй юм даа.
Ер нь тавьж буй асуултаар нь тухайн хүний мэдлэг,чадварыг дүгнэдэг гэж эрдэмтэн, мэргэд ярьдаг болой.
loading...