loading...
“Challenge cup” тэмцээний урьдчилсан шатны хариу тоглолт маргааш хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд явагдана. Олон нийтийн анхаарлын төвд байгаа уг тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал өнөөдөр 13 цагаас МХХ-ны хурлын танхимд явагдлаа.
Хэвлэлийн бага хуралд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэбат, шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав болон Филиппиний шигшээ багийн дасгалжуулагч Михайль Вэйсс, Филиппиний багийн хамгаалагч Рей Палмес нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мөн шигшээ багаа дагалдаж ирсэн Филиппиний төв телевизийн сурвалжлагчид уг хуралд оролцсон юм.
Михайль Вэйсс уг хэвлэлийн бага хурлын үеэр “Монголын хүйтэн цаг агаарт дасан зохицоход мэдээж бидэнд хүнд байх болно. Гэхдээ Японд хийсэн бэлтгэл багагүй тус боллоо. Тэгээд ч мэргэжлийн хөлбөмбөгчдийн хувьд ямар ч цаг агаарын нөхцөлд тоглох чадвартай байх ёстой” хэмээсэн. Гэхдээ өмнө нь “Азкалс” Монгол шиг хүйтэн оронд тоглож зочилж байгаагүй гэдгийг тэрээр онцолсон.
Михайль Вэйсс багийн үндсэн хаалгач Этеридж тодорхой шалтгааны улмаас энэ тоглолтод оролцох боломжгүй болсон. Энэ нь өрсөлдөгчөө басаж, дутуу үнэлсэн хэрэг бус гэдгийг хэлж байлаа. “Монголын шигшээ залуучуудаас бүрдсэн эрч хүчтэй сайн баг гэдгийг өмнөх тоглолтод бид харсан. Тийм болохоор маш хянамгай тоглохыг хичээнэ” хэмээв.
Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэбатаас довтлогч Г.Төгсбаярын бэртлийн талаар тодрууллаа.
“Төгсөө бэлтгэлийн үеэр гуяндаа бага зэргийн бэртэл авсан. Гэхдээ шигшээ багийн эмч нар үзээд маргааш болох тоглолтод оролцох боломжтой гэж үзсэн. Тийм болохоор багийн тактик болон бүрэлдэхүүнд нэг их өөрчлөлт орохгүй байх”
“Мэдээж эхний тоглолтод ялагдсан учраас бид заавал ялах даалгавартай байгаа. Хүссэн үр дүнгээ авахын тулд хичээх болно”
Шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав “Манай багийнхэн бие болон сэтгэлзүйн хувьд бүрэн бэлтгэгдсэн гэж дүгнэж байна. Хожил авахын тулд өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ” хэмээв.
Маргаашын тоглолтыг МУ-н ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хотын дарга Г. Мөнхбаяр зэрэг төрийн түшээд ирж үзэх учраас харуул хамгаалалт нилээд чанга байхыг анхааруулж байлаа. Мөн шүглийн 13.00 цагаас дуугарах учраас үзэгчдийг цагаа барихыг хүсэж байв.
МХХ-ны түнш байгууллага “Делта Сервис” компани тоглолтын “man of the match”-г нэг сая төгрөгөөр урамшуулах тухай мөн энэ бага хурлын үеэр мэдээлсэн.
Филиппиний шигшээ багийн бэлтгэл хийж байсан Япон оронд байгалийн гамшигт үзэгдэл болж олон хүн амь эрсэдсэн нь тус улсын тоглогчдод сэтгэл санааны дарамт учруулсан. Тиймээс энэ бүхнээ мартаж, Монгол оронд тавтай морил хэмээн МХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар зочдоо хүндэтгэсэн юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр шигшээ багийн тэнгэрийн өнгөтэй шинэ өмсгөлийг танилцуулсан. Үүний дараа үндэсний шигшээ багийн бэлтгэл ногоон талбайд үргэлжилсэн юм.
loading...




chono uurendee ulziitei gedeg shuu zaluusaa zolbin nohdiig taschaad haya
loading...
Шигшээ багийнхандаа дараачийн шатанд үлдээрэй гэж ерөөе.
Бас захих юм байна аа. Шигшээ багийнхнаа цэнхэр өмсгөл өмссөнийх нь төлөө гомо эн тэр гээд эргүүтээд байв.
loading...
ter toglolt ni tasalbar ni yamar unetei yum boloo??? medej bgaa hun ni helj tuslaach
loading...
Forum yaachihwaa
loading...
15000 shde andaa
loading...
ter chelseagiin fand handaj helhed: shigshee bagtaa durgui hun bdimu?
durgui bagaa l gomo gey shd xaxa londongiin gomo metiin bagiig
loading...
За амжилт хүсье С1 -р шууд тоглолт гарах бил үү
ФОРУМАА ЯНЗЛААЧЭЭ АДМИНУУДАА
loading...
yaj c1eer toglolt uzex we neteer yaj uzxuu xeleed uguurei
loading...
hi ene lumbengarav minii mdeheer barag 100 jil shigshee bagt togolj bainaa . za ter yahav chadaj baigaa yumand . harin shigshee bagiin bureldhuund hen hen baigaa yum bol . Murun geed 1 gar baigaa bolvuu?
loading...
amnii bilgees ashidiin bileg gedeg shdee hojoosoidoo daanch manaihan hamgaalsan irsen bumbugiig tsolj holduulsan nuguu teneg taktigaa hergeleh bhdaa
loading...
MGL Bid ChAdna TiiMuU margaash odor togloltiiin daraa MGL chuud delhii dayar sensats tarih bolno yu we gheer MGL chuud 10-0 oor hojih blnooo kk
loading...
neteer shuud yaj uzex ve c1.n sıte.n hayg ene ter n bnu helj ogj tuslaach
loading...