loading...
Сери А лигийн 29-р тойргийн онцлох тоглолт Ром хотын дерби байлаа. “Нийслэлийн” хэмээн тодотгодог уг тулааны ялагчаар Монтеллагийн Рома тодорлоо.
Тэд заналт өрсөлдөгчөө 2 : 0-ээр хожсон бөгөөд Франческо Тотти 70, 93 дахь минутад хоёр гоол оруулжээ. Ромагийн ахлагч ийнхүү Сери А-д Лациогийн эсрэг долоо дахь гоолоо хийж байна. Мөн Рома дерби Лациогийн эсрэг хийсэн сүүлийн таван тоглолтдоо ялалт байгуулж байгаа юм.
Үргэлж ширүүн уур амьсгал дор явагддаг уг тоглолтын төгсгөл маргаан будлиан дагууллаа. Стефан Раду 88 дахь минутад, Кристиан Ледесма 90 дэх минутад тус тус улаан хуудас хүртэж талбайг чөлөөлсөн юм.
Аваргуудын лигээс мултарч лигтээ ч тааруухан яваа Ромагийн сэтгэлзүйг энэ хожил багагүй хэмжээгээр өргөсөн байх. Тэд энэ хожлыг авснаар 49 оноотой зургадугаар байранд явж байна. Харин яг өмнө талд нь Лацио 51 оноотой жагсаж байгаа. Нийслэлийн багууд мөн хоорондоо Европын эрхий төлөө тэмцэл өрнүүлж байгаа билээ.
| |
|
|||||||
| 3 сарын 13. Рим. Стадион “Олимпико”. Шүүгч – Паоло Тальявенто (Терни). |
|
| РОМА – ЛАЦИО – 2:0 (0:0) | |
| Рома | Лацио |
| Дони | Фернандо Муслера |
| Йон Арне Риисе | Стефан Раду |
| Жуан | Джузеппе Бьява |
| Филипп Мексес | Гульермо Стендардо |
| Николас Бурдиссо | Стефан Лихтштайнер |
| Даниэле Де Росси | Матузалем |
| Давид Писарро | Кристиан Ледесма |
| Симоне Перротта | Эрнанеш, 76 |
| Жереми Менез, 56 | Мауро Сарате, 76 |
| Мирко Вучинич, 83 | Джузеппе Скулли |
| Франческо Тотти, 90+4 | Сержио Флоккари, 83 |
| Сэлгээ: | |
| Родриго Таддей, 56 | Либор Козак, 76 |
| Фабио Симплисио, 83 | Стефано Маури, 76 |
| Паоло Кастеллини, 90+4 | Кристиан Брокки, 83 |
| Шар хуудас : | |
| Мирко Вучинич, 18 | Стефан Лихтштайнер, 15 |
| Даниэле Де Росси, 39 | |
| Давид Писарро, 80 | |
| Франческо Тотти, 90 | |
| Стефан Раду, 88 | |
| Кристиан Ледесма, 90 | |
loading...




ene 2 iin derbi ch shiruun boldiishu milanii derbigees ch sonirholtoi roma mini ashgui dee bayr l hurgii daraa jil awarguudin ligt orchood sn toglolt uzuulwel demjnee RoMa
loading...
za ingeed xuurxii kevin love iin double double iin tsuwral tasrax shiwdee xuurxii, 6 onoo 12 sambar, xaramsaltai l yum
loading...
za ingeed xuurxii kevin love iin double double iin tsuwral tasrax shiwdee xuurxii, 6 onoo 12 sambar, xaramsaltai l yum, sagsnii medeelel oruulxaa bvr baijee
loading...
Forza Roma!!!
loading...