Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Элдэв мэдээ (шар мэдээ) » Хамгийн урт хөлтэй бүсгүй нөхрөө орхилоо

GD Star Rating
loading...

Словакийн загвар өмсөгч Адриана Скленарикова Францын шигшээ багийн хагас хамгаалагч асан Кристиан Карамбегаас өрх тусгаарлаж, 15 жилийн амьдралдаа цэг тавихаар шийджээ.

“Би хэзээ ч нөхрийгөө араар нь тавьж байгаагүй ч бид сүүлийн хэдэн сар тусдаа амьдрах болсон. Амьдралын хэвшил маань надад таалагдаагүй юм. Нөхөр маань спортоо орхисны дараа гар хумхин зүгээр суух болсон. 39 настай миний хувьд энэ хэдэн жилд урьд нь ядарч үзээгүйгээрээ туйлдан сульдсан. Бидэнд гэр бүлийн тогтсон амьдрал алга. Мөрөөрөө л таваргаж байна” хэмээн гоо бүсгүй цухалдан өгүүлжээ.

1971 оны есдүгээр сарын 17-нд Чехословакт төрсөн энэ эмэгтэй дэлхийн нэр хүндтэй загварын компаниудтай хамтран ажиллаж, нэрд гарсан бөгөөд 1998 онд Гиннесийн номонд дэлхийн хамгийн урт хөлтэй бүсгүйгээр тэмдэглэгджээ. Тодруулбал, 185 см өндөр Адриана 125 см урт хөлтэй аж.

GD Star Rating
loading...
Хамгийн урт хөлтэй бүсгүй нөхрөө орхилоо, 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: