loading...
Калчио лигийн хүснэгтийг тэргүүлж буй АС Милан талбайдаа хүснэгтийн хамгийн сүүлийн байранд яваа Баритай 1 : 1-ээр тэнцэж сенсаац дэгдээлээ. Зочин багийнхан 39 дэх минутад гоол оруулаад д үлдсэн минутад хамгаалах тактик барьсан. Энэ нь үр дүнгээ өгч Миланы довтлогчид тэдний хамгаалалтыг сэтэлж чадахгүй байлаа.
Гэтэл 73 дахь минутад Златан Ибрагимович хоёр дах шар хуудсаа хүртэж талбайгаас хөөгдсөн нь Миланд ирэх дарамтыг бүр ч их нэмэгдүүллээ. Швед эр сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй эсрэг багийн хамгаалагчыг цохиж бүдүүлэг авирласан.
Ингээд лигийн хомоол хамж байгаа багт ялагдах нь уу гэтэл Антонио Кассано өөр бодолтой байжээ. “Супермэн” 82 дахь минутад Лука Антонинигийн зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг гоол болгож багаа гутамшигтай ялагдлаас аварлаа. Кассано улирлын эхэнд Сампдорид байхдаа ч Баригийн хаалганд гоол оруулж байсан билээ. Үлдсэн минутад АС Миланчууд хожлын гоол оруулах боломж байсан ч өөрсдөө ашиглаж чадаагүй.
Сүүлчийн шүглийн дуу гарахад Милан бөмбөг эзэмшилтээр 72 хувьтай илүүрхсэн үзүүлэлттэ байв. Мөн 24 удаа цохилт хийсний долоо нь хаалга руу чиглэжээ.
Аллегригийн баг хоёр оноо алдаж араасаа нэхэж яваа Интер тэргүүтэй багуудад боломж олгов. Гэхдээ энэ тойрогт Интер ч бас бүтэн оноогоо авч чадаагүй. Учир нь тэд баасан гаригт мөн хүснэгтийн сүүлээсээ хоёрт яваа Брешия багтай 1 : 1-ээр тэнцсэн билээ. 18 дахь минутад Это’о гоолын салхийг хагалж бүх зүйл ном журмаараа явж байлаа. Гэвч үүнээс хойш Неррацурри довтолгоонуудаа амжилттай болгож чадаагүй. Ингээд чи хийж чадахгүй бол.. гэсэн хууль үйлчилж 85 дахь минутад Брешиягийн Андреа Караччоло тэнцээний бөмбөгийг Миланы хаалганд хийсэн юм. Караччоло хэмээх Итали залуугийн шоу үүгээр дуусах учиргүй байлаа.
90 дэх минутад Иван Кордоба өөрийн 16-гийн талбайдаа Караччолог алдаа гарган унагааж торгуулийн цохилт Брешия авлаа. Гэвч Караччоло энэ хариуцлагатай цохилтоо алдаж багаа хөөдөх нь тэр. Үүгээр ч зогсохгүй 90+5 дахь минутад тэрээр талбайгаас хөөгдөж шоугаа дуусгажээ. Брешия энэ улиралд нийт таван удаа торгуулийн цохилт авсан бөгөөд Караччоло гурвыг нь гоол болгоод байсан. Харин энэ удаа тэр Жулио Сезарыг аргалж чадсангүй.
Туриний алдарт Ювентус ч бас Милан, Интерээс юугаараа дутахав гэсэн шиг тааруухан багтай тэнцэж нэг оноо авчээ. “Хөгшин хадагтай” нар хүснэгтэд 17-д яваа Чезенагийн “Дино Мануцци” стадионд очж 2 : 2-оор эвийн гэрээ байгуулсан байх юм.
Өнгөрсөн өвлийн цонхоор Ювед ирсэн Алессандро Матри 19, 35 дахь минутад дараалан гоолдож баг нь тэргүүлж байлаа. Матри Ювед ирээд зургаан тоглолтод оролцож таван гоол оруулаад байна.
Гэтэл 41 дэх минутад Буффон эсрэг багийн тоглогчийг алдаа гарган унагааж торгуулийн цохилт Чезена авлаа. Луис Хименес үүргээ амжилттай биелүүлсэн бөгөөд тооны харьцаа 2 : 1 болон ойртов. Удалгүй үүнээс ч муу зүйл Ювентусыг нөмөрлөө. 43 дахь минутад шүүгч Мауро Бергонци Марко Моттад хоёр дахь шар хуудсаа үзүүлж талбайгаас хөөх нь тэр.
Хүний илүүгээ ашиглаж Чезена тэнцээ авахаар хичээж эхэлсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч 80 дахь минутад Марко Пароло Буффоны хаалганд гоолдсон. Үлдсэн минутад аль аль нь гоол оруулж чадсангүй.
Хямралын байдалд ороод байгаа Юве ийнхүү гурван тойрог дараалан хожил авч чадсангүй. Үүний өмнөх тойрогт тэд АС Миланд 1 :0-ээр ялагдсан билээ. Энэ улиралд Юве хожиж явсан 17 тоглолтоос 5-д нь оноо алдаж тэнцсэн байна.
Рома заналт дерби Лациог 2 : 0-ээр буулгаж авснаар Европын эрх авах найдвараа хадгалж үлдлээ. Тэдэндтэй адил аваргуудын лигийн эрх олгох 4-р байрын төлөө тэмцэж буй Наполи клуб энэ тойрогт Пармаг 3 : 1-ээр хожлоо. 59 дэх минутаас Парма хүн дутуу тоглолтыг үргэлжлүүлсэн. Даниэле Галлоппа эсрэг багийн тоглогчыг алдаа гарган унагаасан тул шууд улаан жавтий хүртсэн юм. Тоглолтын эхний үе 1 : 0-ээр Пармагийн давамгайллаар дууссан. Гэвч хоёрдугаар үед хүний илүү болсон Наполи “power play’ хийж гурван гоол дараалан оруулсан. . Хамшик, 52 (1:1). Лавесси, 56 (1:2). Мажио, 87 (1:3). нар эдгээр гоолуудыг оруулсан.
Удинезе гайхалтай формоо хадгалж байна. Тэд Кальяриг юм болголгүй 4 : 0-ээр бутниргэсэн. Сери А-лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж буй Натале дубль хийж, Бенатиа, , Санчес нар нэг гоолоор багтаа тусалсан. Удинезе сүүлийн гурван тоглолтод 12 гоол хийгээд байгаа юм. Тэд мөн 12 тойрог дараалан ялагдаагүй амжилттай явж байна. Гайхалтай.
ЛЕЧЧЕ : БОЛОНЬЯ 0:1 (0:1
| байр | Клуб | ТТ | Х | Т | Хж | +/- | Оноо |
| 1 | МИЛАН | 29 | 18 | 8 | 3 | 51-21 | 62 |
| 2 | ИНТЕР | 29 | 17 | 6 | 6 | 55-32 | 57 |
| 3 | НАПОЛИ | 29 | 17 | 5 | 7 | 44-26 | 56 |
| 4 | УДИНЕЗЕ | 29 | 16 | 5 | 8 | 54-30 | 53 |
| 5 | ЛАЦИО | 29 | 15 | 6 | 8 | 35-25 | 51 |
| 6 | РОМА | 29 | 14 | 7 | 8 | 45-39 | 49 |
| 7 | ЮВЕНТУС | 29 | 11 | 9 | 9 | 43-37 | 42 |
| 8 | БОЛОНЬЯ | 29 | 11 | 9 | 9 | 32-36 | 41 |
| 9 | ФИОРЕНТИНА | 29 | 10 | 10 | 9 | 33-29 | 40 |
| 10 | ПАЛЕРМО | 29 | 12 | 4 | 13 | 44-46 | 40 |
| 11 | КАЛЬЯРИ | 29 | 11 | 6 | 12 | 35-34 | 39 |
| 12 | ДЖЕНОА | 29 | 10 | 8 | 11 | 28-32 | 38 |
| 13 | КЬЕВО | 29 | 7 | 11 | 11 | 28-31 | 32 |
| 14 | КАТАНИЯ | 29 | 8 | 8 | 13 | 25-38 | 32 |
| 15 | САМПДОРИЯ | 29 | 7 | 10 | 12 | 25-33 | 31 |
| 16 | ПАРМА | 29 | 6 | 11 | 12 | 28-41 | 29 |
| 17 | ЧЕЗЕНА | 29 | 7 | 8 | 14 | 25-40 | 29 |
| 18 | ЛЕЧЧЕ | 29 | 7 | 7 | 15 | 31-51 | 28 |
| 19 | БРЕШИЯ | 29 | 6 | 8 | 15 | 23-36 | 26 |
| 20 | БАРИ | 29 | 3 | 8 | 18 | 16-43 | 17 |
loading...




haha jinhene show boljee
loading...
milan uuriinhuu talbai geer dandaa myarah
ymaaa
loading...
ibra taman yumaa
loading...
ene ovliin naimaanuud bugd sain naimaa hiije baguud hen hende sain ajilla gej bodoj bna
loading...
Тэдэндтэй адил аваргуудын лигийн эрх олгох 4-р байрын ene medee buruu bnashde italy-aas 3ni bag CL-d oroh boltson shde germanaas 4bag orno shde
loading...
italaas 3 n bag orson n deere shal sonin boltson kue thde spainiig bodwol tasarhai bag bhq nileen heden bag hoorondoo turuuni toloo orsoldood goy l bdiin kkk
loading...