Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » Шүгэл дуугарахын өмнө : Байерн – Интер

GD Star Rating
loading...

Хэн нь баатар болох бол ?

Аваргуудын лигийн шөвгийн наймд үлдэхийн    төлөө Интер – Байерн  багууд маргааш хариу тулаанаа хийнэ. Хоёр долоо хоногийн өмнө явагдсан эхний тоглолтод Бундеслигийн төлөөлөл нэг гоолоор хожсон учраас давуу тал тэдэнд байгаа.

Сан Сиро цэнгэлдэхэд явагдсан уг тоглолтын 90 дэх минутад Марио Гомес гоол оруулж Интерт “хүнд цохилт” өгсөн. Аваргаа хамгаалж буй “Бенеамата”-чуудыг энэ цохилт сөхрүүлсэн ч бүрэн “нокаут”-д оруулаагүй. Интер шиг сайн довтолгоотой багийн хувьд нэг гоолын зөрүү гэдэг том бүрхшээл учруулж чадахгүй. Мөн Байерн ч өмнөх үр дүнгээ хамгаалж “гараа хамхиад” суухгүй учраас тоглолт харилцан довтолсон гайхалтай уур амьсгал дор өрнөх байх.

Интерт аваргаа хамгаалахаас гадна Италийн нэр төрийг хамгаалах хариуцлагатай  үүрэг ноогдоод байна. Өнгөрсөн долоо хоногт Италийн төлөөлөл хоёр баг (Милан, Рома) Аваргуудын лигээс хасагдсан учраас Калчиогийн төлөлөл тэднээс өөр үлдсэнгүй. Дээр нь Европын хөлбөмбөгийн холбооны чансаанд Бундеслигийг оноогоор тасрах боломж олгохгүйн тулд заавал хожих үүрэг Леонардогийн багт байна.

Харин Байерн Мюнхений хувьд мэдээж хэрэг өнгөрсөн жилийн хариугаа авахыг тэсэн ядан хүлээж буй. Требль хийх замыг нь хаасан “гайтай” Интерийг мулталж шөвгийн наймд үлдэх нь тэдний зорилго. Гэхдээ улирал эхэлснээс хойш хангалттай орон гарантсан хамгаалалтын “алба” нь багийнхаа зорилгыг баллаж магадгүй.

Сүүлийн үеийн форм

Байерн – Лигтээ түрүүлэх талаар саналтгүй болсон учраас Мюнхений баг Аваргуудын лигийн эрхийг гол зорилгоо болгож буй.  Гэхдээ орон гаран формтой байгаа учраас энэ зорилгоо тийм ч амар биелүүлчихгүй бололтой. Сүүлийн хоёр тойрогт тэд  Боруссия Д болон Ханноверт дараалан 3 : 1-ээр хожигдож аваргуудын лигийн эрхтай “bye” боллоо гэгдэж  байсан.

Бүр Луй Ван Галь ажлаасаа халагдах дээрээ тулсан ч багийн удирлага улирал дуустал үлдээхээр шийдсэн юм. Харин энэ бүхнээс цугларсан хар энергийг өнгөрсөн 26-р тойргийн том хожил үлдэн хөөлөө. Хамбургийг талбайд нь 6 : 0-ээр бут ниргэхэд ойрд харагдаагүй “Роббери” хослол гялалзтал үүргээ биелүүлж багийнхаа бүх гоолд бараг оролцсон. Өнөөх орон гаран хамгаалалт ч үнэлж болохоор сайн байсан юм. Дээрхи супер ялалтын ачаар Мюнхений баг 45 оноотой болж дөрөвдүгээр байранд заларч байна. Иймэрхүү том хожил залуу бүрэлдэхүүнтэй Байерны сэтгэлзүйг маш сайн өргөж байгааг дурьдах хэрэгтэй.

Интер – Рафагийн орыг залгасан Леонардо ажлаа сайн хийж байна гэж дүгнэж болохоор байна. Улирлын эхний хагаст бараг аваргуудын лигийн эрх авах уу гэж яригдаж байсан тэд одоо АС Миланын араас эрчтэй нэхэж байна. Үүнд Леогийн тактикийн ур ухаанаас гадна хүчтэй бүрэлдэхүүн нь гол нөлөөтэй.

Өвлийн цонхоор авсан Паццини, Харжа, Нагатомо гэсэн тоглогчид шинэ багтаа хурдан идээшиж альхэдийнэ хар-хөхүүдийн нэг хэсэн болсон. Паццини л гэсэн Интерийн төлөө есөн тоглолтод оролцож таван гоол оруулаад байгаа.  Нагатомо ч мөн дебут гоолоо оруулаад амжсан байгаа. Харин өнгөрсөн Сери А лигийн тойрогт л Интер “бүдэрчихлээ”. Тэр тусмаа хүснэгтийг хойноос нь харж байгаа Брешиятай 1 : 1-ээр тэнцэж багагүй сенсааж тарилаа. Хэрвээ Андреа Караччоло 90 дэх минутад торгуулийн цохилтоо алдаагүй бол бүр хожигдож ч болх байлаа. Аз болж өмнө нь явсан АС Милан ч мөн “хомоол хамагч” багтай тэнцэж хоёр оноо алдсан байгаа. АС Милан 62 оноотой, араас нь Интер таван онооны зөрүүтэй нэхэж буй.

Эндээс харахад өнгөрсөн жилийн супер Интерийн үндсэн -суурь нь үлдсэн ч баттай сайн хөлөө олоогүй гэж үзэх болохоор.

Бэртэл гэмтэл  ба бүрэлдэхүүн : Интер – “Брешия”-тай хийсэн тоглолтод Лусио бэртэл авсан тул Аваргуудын лигийг өнжих мэдээ байна. Бразил хамгаалагч дээрхи тоглолтын 65 дахь минутад Иван Кордобагаар сэлгэгдсэн юм. Байерны эсрэг тоглолтод төвийн хамгаалалтад Андреа Раноккия, Кордоба нар хамт гарч магадгүй. Өнгөрсөн жилийн финалд Байерныг “булшилсан” Диего Милито болон хагас хамгаалагч Т.Мотта нар бэртлийн улмаас уг тоглолтод оролцохгүй.

Боломжит гарааны 11 :  Julio Cesar; Maicon, Cordoba, Ranocchia, Chivu; Zanetti, Cambiasso, Stankovic; Sneijder; Pandev, Eto’o

Байерн –  Бэртлээсээ эргэж ирснээсээ хойш Рибери тийм ч сайнгүй байгаа. Гэхдээ Хамбургтэй хийсэн тулаанд “Гвазимодо” ямар ч байсан найман тойрог үргэлжилсэн  гоолгүй цувралаа тасалж чадсан. Гарааны үндсэн бүрэлдэхүүнд өөр бэртэл гэмтлийн асуудал бага байна. Мэдээж хэрэг удаан хугацааны бэртэлтэй байгаа Оличийг эс тооцвол шүү дээ.

Луис Густаво уг тулаанд арын албанд зүтгэж магадгүй байна. Тэгэхээр Шванитай хамт хагас хамгаалалтад Анатолий Тимощук гарч болох юм.

Боломжит гарааны 11 : Kraft; Lahm, Gustavo, Badstuber, Pranjic; Ribery, Tymoshchuk, Schweinsteiger, Robben; Mueller, Gomez

Та мэдэх үү ?

1988 оны УЕФА-гийн цомд Байерн талбайдаа Интерт 2 :0-ээр ялагдаж байлаа. Мюнхений баг Европын тэмцээнд талбайдаа үүнээс том хожигдол амсаж байгаагүй.

Марио Гомес энэ жилийн Аваргуудын лигт долоон гоолтой багаа тэргүүлж байна. Үүнд өмнөх тоглолтод Сан Сирод  оруулсэн нэг гоол нь ч багтаж байгаа.

Самюэль ЭТО’О мөн долоон гоолтой мэргэн буучдын жагсаалтад хоёрт жагсаж байна. Харин мэргэн буучдыг Месси найман гоолтой ганцаар тэргүүлж байгаа юм.
 

Онцлох тоглогч :

Роббери - Риббори ?

Байерн – Арьен Роббен : “Нисдэг Голланд” залуу ниссээр байна. Хэдийгээр улирлын эхний хагасыг бэртлээс болж өнжсөн ч гэсэн эргэж ирснээсээ хойш алдсан хугацаагаа нөхөх гэсэн мэт гоолыг ар араас нь цувруулж буй. Мөн гоолын дамжуулалтыг ч сайн өгч байгаа.

Гэхдээ Б.Дортмундтай хийсэн тулаанд Роббеныг бөмбөг авсан дариуд хоёроос гурван тоглогч очиж хамгаалж байснаас тэрээр нэг ч удаа хаалга руу цохиж чадаагүй. Мөн Ханновер ч Байерныг буулган авахдаа дээрхи аргыг ашиглаж Роббеныг хөлийг “туших” тактик баримталсан юм. Тиймээс энэ удаагийн тоглолтод Луй ван Галь нэгийг бодож буй нь лавтай. Роббен “Хаврын лиг” эхэлснээс хойш найман тоглолтод найман гоол хийчихээд буй.

Интер –  Самуель Это”о : Самү Аваргуудын лигт энэ жил онгодтой байгаа.  Өнгөрсөн жил Интерийг түрүүлэхэд Камерун эр 12 тоглолтод ердөө хоёр гоолоор л багтаа тус болсон. Харин одоо бол долоон тоглолтод төдий тооны гоолтой явж байна. Мөн Калчио лигт ч чамлахааргүй амжилттай явж буй. 26 тоглолтод 19 гоол тэрээр хийгээд байгаа. Ямар ч хүнд нөхцөл байдлаас гоолдож чаддаг энэ залуу нэг хүчээ авах юм бол хэнд ч дийлдэхгүй нь ойлгомжтой.

Хэн юу хэлэв ?

Горан Пандев (Интер) – “Яагаад бид Байерныг хожно гэж үү. Юуны түрүүнд манай фенүүд энэ ялалтыг хүртэх эрхтэй. Тэднээс өөр сайн дэмжигч гэж байхгүй. Бас манай бүрэлдэхүүн хүчтэйгаас гадна бид чинь Интер Милан шүү дээ. Энэ тоглолт яг л өнгөрсөн жилийн финал шиг байх болно. Гэхдээ мэдээж финал дээр болсон гайхамшиг дахин давтагдах аргагүй л дээ.

Байерны довтолгоо бидэнд их төвөг удах байх. Гэхдээ тэдний хамгаалалт тааруу учраас үүнийг нь ашиглахыг хичээнэ. Эхлээд гоол оруулаад тэднийг дарамтанд оруулахыг бид зорьж байгаа

Франц Беккенбауэр  (Герман) – “Орчин үед хөлбөмбөгчид Италид тоглохыг төдийлөн хүсэхээ больсон. Цэнгэлдэхийн аюулгүй байдал үүнд их нөлөөлж байгаа. Италичууд энэ асуудлаа шийдэхийн тулд томоохон шинэчлэл хийх хэрэгтэй.

Интер мэдээж хэрэг сайн баг. Гэхдээ тэд хэзээ ч довтлох хөлбөмбөгийг илүүд тавьж байгаагүй. Үргэлж л хамгаалалтдаа анхаарч ирсэн”

Таамаг : Эхний тоглолтод ганц гоол орсон ч гэсэн аль аль баг нь чамгүй олон боломж гаргасан. Тиймээс Алиенз Аренад ч гэсэн “галын наадам” бид олныг харах байх. Интер эхний минутаас эхлэн довтлох бол Байерн бага зэрэг харзнасан байдалтай байхыг үгүйсгэх аргагүй. Сайхан тоглолтоор үзэгчдийг нүдийг баясгахыг хоёр багаас  хүлээж байна.

SN-н таамаг - Байерн Мюнхен 2 : 3 Интер Милан

 

 

 

 

GD Star Rating
loading...
Шүгэл дуугарахын өмнө : Байерн - Интер, 9.9 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

15 Сэтгэгдэл

  1. Bawari garaasai ugaasa talbai deere bga yum chn inter ch tsomoo hamgaalah n yu l bol te?

    GD Star Rating
    loading...
  2. real madrid says:

    Inter garaasai za yu ch gesen harj l baiy

    GD Star Rating
    loading...
  3. Google says:

    Форум яачихсан юм болоо? мэдэж байгаа хүн байна уу

    GD Star Rating
    loading...
  4. harin tiin harj l baydoo gol n inter garchuul manai bagtai taarchih bh gj emeej bn kk

    GD Star Rating
    loading...
  5. Alia says:

    Robberi sain togloh yum bol ch bayern todorhoi

    GD Star Rating
    loading...
  6. barca fan says:

    Munchen garaasain

    GD Star Rating
    loading...
  7. barca fan says:

    tanai bag chin yuin chelsi ymu

    GD Star Rating
    loading...
  8. Vaancho says:

    Robben mini naad bagaasa garaad Chelseade butsaad xureed irel de guij bn.. xaxa.. Arjen robben, Chelsea 2 minii huwid uurd nomer 1……

    GD Star Rating
    loading...
  9. Turuu says:

    Yu gej 2-3 gej duusahav de. Arai l olon goal bichij. Ene togloltond olon goal orohgui.

    GD Star Rating
    loading...
  10. aldar says:

    ugaasa bayern gariishde enter ene jil yamar baigaa bilee yamar t1 taamag we 2-3 ch gehshig yaj iim ih goal ordiin enter g demjdegl yum bna ter sanaa garch baigaa blgui de undsleltei 1 bagiin demjih talaasa bish taamag baiwal zugeer shdde

    GD Star Rating
    loading...
  11. Bayern says:

    Bayern ene udaad interiig mon l adil 1-0 – oor hojino ene dol ttamag bish

    GD Star Rating
    loading...
  12. ommbe says:

    mdeej bayern garna!!! yj bdhoro inter bayern-g talbai dr n 3:2-R hojno gj taamagladag bn a???!!! oorsdinho talbai dr 1:0-r hojigdson nhdwd X-(
    go bayern go go!!!

    GD Star Rating
    loading...
  13. aldar says:

    paah tanai taamag aimar naasan bootsoo tawisan bol alsaan gaihchlaa bur talbai deer hojigdood hojson 2 dahi baguu

    GD Star Rating
    loading...
  14. Great Mongol says:

    SN-iin ixenx taamag onoj bgaa shuu. deer xeden gar avch ugj bnaa yaaj tegdiin ch gex shig hahaaha. gexdee inter garch magad gej bodoj bsan ch iim olon goal orno gej sanasanchgui, eto’o unexeer aimaar umaa. 1goal 2 assist

    GD Star Rating
    loading...
  15. hahaha deer bgaaa nuhduud amaa barij bn uu yumiig uridaas dugneh iim evgui baidald oruulj bgaamdaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: