Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » Шүгэл дуугарахын өмнө : Ман Юнайтед – Марсель

GD Star Rating
loading...

Рүүни өмнөх тоглолтод Францын багийн хамгаалагчдыг аргалж чадаагүй..харин энэ удаа...

Хоёр долоо хоногийн өмнө “Велодром” цэнгэлдэхэд Ман Юнайтед зочилж гоол ч үгүй, шар хуудас ч үгүй “эвийн гэрээ” байгуулсан билээ. Энэ ” гуниг”-н тоглолтын үр дүн гэхдээ Ман Юнайтедэд аюул тарьж мэдэх юм. Сер Алекс ч энэ талаар үг цухуйлгаад амжсан. Марсель Юнайтедийн талбайд хэдэн ч гоолоор хамаагүй тэнцэхэд л өөрийн талбайд гоол алдалгүй, айлын талбайд гоол хийсэн гэдгээр дараагийн шатанд үлдсэх юм. Юнайтед хоёр долоо хоногийн өмнө “Велодром” цэнгэлдэхэд нийт найман удаа цохилт хийсний хоёр нь Мандандагийн хаалга руу чиглэжээ. Харин Марсель нийт 12 цохилт хийж мөн л хоёрыгоо эсрэг багийн хаалга руу оновчтой цохиж чадсан. Гэхдээ аль аль нь гоол оруулах хэмжээний сайн байгаагүй.

Сүүлийн үеийн форм  : Ман Юнайтед

ФА  цомд Арсеналыг 2 : 0-ээр хожиж хагас шигшээд шалгараагүй байсан бол тэдний дээрээс буух шүүмжлэл өдийд буцалж байх байлаа. Харин Фабио, Рүүни нарын гоол багаа ФА цомын хагас шигшээд хөтөлсөн билээ. Дараагийн шатанд Ман Юнайтедийг дебри Ман Сити нь “Уэмбли”-д зэр зэвсгээ хурцлан хүлээж байх болно.

“Чөтгөр”-үүд үүнээс өмнө хоёр ч тойрог дараалаад хүчтэй өрсөлдөгчдөө ялагдаж оноо алдсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Эхлээд Челсид 2 : 1-ээр дийлдсэн бол дараа нь хамгийн заналт өрсөлдөгч Ливерпулийн өмнө хүчин мөхөстсөн. Гэхдээ эдгээр дараалсан ялагдлууд тэдний премьер лигийн тэргүүлэгчийн байрыг багагүй  ганхуулж чадлаа. Юнайтед ойрын өрсөлдөгч Арсеналаас гурван онооны зөрүүтэй тэргүүлж байгаа ч Буучид дутуу нэг тойргийн тоглолтдоо ялчихвал оноо тэнцээд ирнэ. Тэгэхээр цаашаа үйл явдал яаж ч өрнөж магадгүй юм.

Дээрхи дараалсан ялагдалд мэдээж хэрэг  хамгаалалтын гол тоглогчид оролцоогүй нь нөлөөлсөн. Ялангуяа Ливерпуль дээр залуу хамгаалагч Крис Смоллинг, энэ улиралд бараг харагдаагүй Браунтай хамт гарч найдваргүй хослолыг үүсгэсэн юм. Харин энэ удаа Марселийн эсрэг Видич,  Смоллингтой хамтарч магадгүй байна. Чөтгөрүүд энэ улиралд талбайдаа нэг ч удаа ялагдал амсаагүй байгаа. Тиймээс энэ удаа ч фенүүдээ гомдоохгүй гэж олон хөлбөмбөг сонирхогчид бооцоо тавьж байна.

Марсель –  Марсель яг одоо Францын дээд лигийн 4-р байр буюу Европын лигийн эрхэн дээр л заларч байна. Өнгөрсөн амралтын өдөр явагдсан 27-р тойрогт Реннийг 2 : 0-ээр буулган авч гурван оноо халаасалсан. Лоик Реми, Лучо Гонсалес нар 24, 80 дахь минутад багтаа хожлын гоолуудыг бэлэглсэн юм. Дидье Дешамын баг ууг нь 2011 он гарснаас хойш ялагдал гээч зүйлийг бараг мартаад байсан ч үүний өмнөх долоо хоногт Лилльд “нухуулж”  энэ оны анхны ялагдлаа амссан билээ.  Ерөнхийдөө бол улирлын эхлэлийг тааруу тавьсан ч гэсэн Францын аваргууд цомоо хамгаалах боломж бүрэн дүүрэн байгаа. Учир нь хүснэгтийг хошуучилж буй Лилль ганцхан алхмын цаана буюу гурван онооны л зөрүүтэй байгаа юм.

Бэртэл гэмтэл – Бүрэлдэхүүн

Манчестер Юнайтед  : Гол хамгаалалагч Рио Фердинандаа алдсан нь Юнайтедийн хувьд базаахгүй мэдээ. Хоёр сарын эхээр Волвестэй хийсэн хүнд хэцүү тулааны өмнө Рио хөлийнхөө булчинд бэртэл авсан. Түүнээс хойш туршлагатай хамгаалагчаа Сер Алекс үгүйлсээр байгаа. Мөн түүнтэй хамт Овен Харгривз, Пак Жи Сун, Майкл Оуэн, Андерсон нар бэртэлтэй “Чөтгөр”-үүдийн жагсаалтыг бүрдүүлж буй.

Хамгийн сүүлд энэ жагсаалтад Луйш Нани нэмэгдсэн. Португал хагас хамгаалагч Ливерпультэй хийсэн тулаанд Каррагерийн хөлийн “амт”-ыг мэдэрсэн билээ. Урьдчилсан байдлаар түүнийг дөрвөн долоо хоногийн дараа эргэж ирнэ гэсэн мэдээ байгаа. Гэхдээ Португал эрийн бэртэл маш хурдан эдгэрч байгаа учраас маргааш сэлгээнээс ороод ирвэл гайхах явдалгүй. Нани ням гаригт багийнхантайгаа бэлтгэл хийсэн мэдээ байна. Мөн Каррик, Оуэн ч эдгэрсэн гэнэ.

Сер Алекс ирэх тоглолтод Чичаритог, Рүүнитэй урд хослуулж магадгүй байна. Сүүлийн үед гайхалтай формтой байгаа Рүүни урьдын адил Юнайтедийн гол найдвар байх болно. Мөн мэдээж гоолын тэнгэртэй “Вандуй”-гаас их зүйл хүлээж байгаа.

Боломжтой гарааны 11 : Ван дер Сар ; Рафаел, Смоллинг, Видич, Эвра; Валенсия, Флетчер, Скоулз, Гиггз; Чичарито, Рүүни.

Марсель : Эхний тоглолтод гараанд гараагүй Марселийн хоёр чухал тоглогч эргэн ирсэн. Франц довтлогч Андре-Пьер Жиньяк хоёр долоо хоногийн “амралт”-аасаа эргэн ирсэн бол  Вальбуэна бүрэн эдгэрч  нар Олд Траффордод гараанд гарах бөгөөд тэр чинээгээр Марселийн хүч сайжирна.  Харин тус багийн Бразил легионер багаасаа долоо хоногийн чөлөө  авч  нутаг  руугаа буцсан байгаа. Учир нь саяхан мань эр хүчингийн хэрэгт орооцолдож сэтгэл санаа тааруухан байгаа учраа гэр бүлтэйгээ долоо хоног амрах чөлө гуйсан юм. Эргэж ирээд тэрээр Марсельд үргэлжлүүлэн тоглох эсэх тухайгаа шийдэх юм байна. Иймээс Брандаогийн оронд Гана довтлогч Жордан Айю  гараанд гарч магадгүй байгаа.

Боломжтой гарааны 11 : Манданда; Фанни, Диавара, Хайнце,  Тайво; Мбоу; Лучо , Шейру; Вальбуэна, Лоик Реми, Айю.

Та мэдэх үү ?

Ман Юнайтед :  Европын тавцанд талбайдаа хэзээ  ч Францын багт ялагдаж байгаагүй. 11 удаа Францын багийг угтаж авахдаа тэд наймд нь хожиж, гурван удаа эвийн гэрээ байгуулж байлаа.

Сер Алекийн баг энэ жилийн Аваргуудын лигт хамгийн супер хамгаалалттай багаар нэрлэгдэж байна. Чөтгөрүүд хэсгийн зургаан тоглолтдоо ердөө ганц л гоол алдсан байгаа. Тэр нь Валенсигийн эсрэг 1 : 1-ээр тэнцсэн тоглолтод тохиосон. Пабло 32 дахь минутад тус гоолыг Испаний багаас хийжээ.

Гэхдээ гоол алдах дургүйн адилаар гоол оруулах ч бас тэдний асуудал болсон байгаа. Энэ жилийн аваргуудын лиг тэд Олд Траффордод хийсэн гурван тоглолтдоо хоёр л гоол хийжээ. (Валенсиа болон Бурсарпор)

Хамгийн сахилгатай багаар ч Юнайтед нэрлэгдэж буй. Чөтгөрүүд энэ улиралд гурван л удаа шүүгчийн карманаас шар хуудас гаргасан гэж байгаа.

Юнайтедийн аваргуудиын лигт энэ улиралд оруулсан долоон гоолыг өөр өөр тоглогч хийсэн. (Андерсон, Чичарито, Рүүни, Флетчер, Обертан, Бебе, Нани)

Марсель :  Марсель Олд Траффордод нэгэн сүрлэг амжилттай зочилж байна. Францын баг 512 минут гоол алдаагүй байгаа. (Аваргуудын лигт). Энэ нь таван тоглолт гэсэн үг юм.

Хамгийн сүүлд тэдний хаалганд Челсигийн Жон Терри, Анелка нар аль дээр есөн сард гоол оруулж байсан байна. Үүнээс хойш Манданда клин-шит Европын тэмцээнд хийсээр байна.

Хамгийн сүүлд Марсель Аваргуудын лигийн шөвгийн наймд 1993 онд шалгарч байлаа. Тэр жилээ Францын баг тэмцээнд түрүүлж байсан юм.
Марсель Английн багийн талбайд зочлоод нэг л удаа ялж байсан. Тэртээ 2007 онд тэд Ливерпулийн талбайд зочилж 1 : 0-ээр хожиж байжээ.

Онцлох тоглогч : Ман Юнайтед

Уэйн Рүүни : “Шрек” сүүлийн таван тоглолтод дөрвөн гоол оруулж дажгүй формтой байгаа. Түрүү улиралд  26 гоол премьер лигт хийж байсан довтлогчын хувьд одоо долоохон гоолтой байгаа нь чамлалттай хэрэг. Гэхдээ бэртэл гэмтэл болон янз бүрийн асуудал түүнийг формондоо ороход саад болж байсан. Харин он гарснаас хойш бид жинхэнэ Рүүниг харж байна. Дэлхийн шилдгүүдийн нэг гэдгээ альхэдийнэ нотолсон түүнд хийж чадахгүй зүйл гэж үгүй. Харин хэзээ вэ гэдэг нь л асуулт болон үлдэх юм. Арсеналтай хийсэн тулаанд Рүүни нилээд хойшоо татаж тоглосон. Харин энэ удаа тэгэхгүй гэдгийг Ферги онцолжээ.

Манданда

Марсель – Манданда

Мандандаг онцолж байгаа нь учиртай. Тийм ч хүчтэй бүрэлдэхүүнтэй биш Марселийн хувьд хаалгачдаа ихээхэн найдвар тавьж байгаа. Эхний тоглолтод гоол оруулж чадаагүй учраас Юнайтед улайран довтлох нь тодорхой.

Энэ хүнд хэцүү мөчид Манданда л тэдний аврал болох юм. Франц хаалгач улирлын бүх тоглолтод гараанд гарсан бөгөөд 27 тойргоос 10 удаа клин-шит буюу хаалгандаа гоол алдалгүй өнгөрүүлсэн байх юм. Мэдээж үүн дээр Аваргуудын лигийн таван тоглолт нь нэмэгдэхээр 15 клин -шит гэсэн хэр баргийн хаалгачид наалдаад байхааргүй үзүүлэлт гарч ирж байна.

Хэн юу хэлэв ?

Дидье Дешам (Марсель ) – Цаг бидний талд байгаа учраас энэ давуу талаа бид хамгаалах ёстой. Хэрвээ эхлээд гоол алдчихвал хэцүү л байх байх. Гэхдээ бүх зүйл дууссан гэсэн үг биш шүү дээ.

Энэ улиралд манайх олон шинэ тоглогчидоор хүчээ сэлбэсэн. Туршилт хийж л байгаа. Юнайтед шиг хүчтэй багтай тэмцэхийн тулд сайн бүрэлдэхүүн хэрэгтэй. Харин манайх тэдний эсрэг зогсох чадал байгаа гэж бодож байна. Логикийн хувьд Юнайтедийг мултлах боломж бидэнд байгаа. Хэрвээ тэгж чадвал мэдээж маш том үйл явдалд тооцогдоно. Би ямар ч байсан өөдрөг л байна. ”

Крис Смоллинг (Манчестер Юнайтед) –  Айлын талбайд гоол оруулж чадаагүй нь бидэнд аюултай нөхцөл бүрдүүллээ. Нэг талаараа тоглолтыг сонирхолтой ч болгож байгаа байх.

“Бидний зүгээс бол эхний ээлжинд өөрсдөө гоол алдахгүй нь чухал байна. Хэрвээ алдчихвал дахиад хоёрыг хийх хэрэг гарна. Талбайдаа байгаа нь манай хамгийн том давуутал. Энэ л бидний ялах урам зоригийг нэмэгдүүлж байгаа гол зүйл”

Талбайн голд : Карлос  Веласк – 39 настай Испани шүүгч. Мадрид хотод инженер хийдэг байсан. Аваргуудын лигт анхны жилээ шүүж байгаа.

Таамаг :  Марсель Европын тавцанд сайн оролцож байгаа ч Юнайтедийн замд саад болж чадах болов уу. Тэр тусмаа  хэр баргийн багийг сандаргаж чадах агуу цэнгэлдэхэд Олд Траффордод тэд зочилж байгаа учраас тэвдэхгүй юмаа гэхэд эвгүй л байгаа. Чөтгөрүүд нэг л гоол хэрэгтэй учраас тун чамбай тоглох байх. Сер Алекс хөгшин чөтгөр юу хийхээ мэднэ.

SN-н таамаг : Ман Юнайтед 2 : 0 Марсель

 

 

GD Star Rating
loading...
Шүгэл дуугарахын өмнө : Ман Юнайтед - Марсель, 8.8 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

16 Сэтгэгдэл

  1. ManU-d Vidic ergen irsend ih shn bna hamgaalalt l sain bol ManU gazardahgui ee Rooney ch yag ch tiim sn formtoi bol bish bgaa bhaa jaahan oron garan toglolttoi bgaa bolov uu gehdee Rooney-d naiday daa Vandui ch ooriigoo haruulah blgui dee Berba jaahan suuchih shig l bolloo suuliin heden toglolt deer haragdsangui goaldsanchgui za tgd ManU VS ManCity goy derbi bolno doo ManU l er ni hojdog sh dee kkk….. za tgd togloltiin ur dun ManU 2:1 ManCity bolov uu

    GD Star Rating
    loading...
  2. DarKneSs says:

    eniig estoi taamaglahad hetsyy toglolt doo turuunii taamag deer baeyrniig arai dutuu unelsen sanagdsan esregeeree 3:2oor bayern yalah bh turuu jil manug yaj yalj bla daa

    GD Star Rating
    loading...
  3. MANAU says:

    Шар хуудсаараа бол 1-0-Р МАНАЙХ ХОЖСОН ХАХА. ПОЛ СКОУЛЗ 1 ШАР ХУУДАС АВСААН

    GD Star Rating
    loading...
  4. amaraa says:

    Hey adminaa Forum oo yanzlaachee yagaad bolohgui bgan bee yasniig ni yadj heleech deee

    GD Star Rating
    loading...
  5. i says:

    adminaa margaash tegeed heden tsagaas haana tsuglaj mongoliin shigsheegee demjih ve suhbaatariin talbai deer gesen heveeree yu heden tsagaas ve yaaraltai, forum yaasan be hackerduulciimuu phillipinuuded, bas facebook iin mongolian blue wolves bas ajillahaa baicij

    GD Star Rating
    loading...
  6. ManU says:

    Taamag: ManU 3-1 Marseille, Go Red Devils!!! Forever ManU!!!

    GD Star Rating
    loading...
  7. tanaih multarnaa margaash ta nariin uilah udor

    GD Star Rating
    loading...
  8. Vaancho says:

    ziak xen xend n amjilt

    GD Star Rating
    loading...
  9. bi says:

    sport tsonh forum yachihaa bee
    General Error
    SQL ERROR [ mysql4 ]

    Table ‘./sportnewsforum/phpbb3_sessions’ is marked as crashed and last (automatic?) repair failed [144]

    An sql error occurred while fetching this page. Please contact an administrator if this problem persists.
    Please notify the board administrator or webmaster: info@sportnews.mn

    GD Star Rating
    loading...
  10. real madrid says:

    ManU hojnoo oilgomjtoi.

    GD Star Rating
    loading...
  11. gerrard fan says:

    MU multarna. Ene jil tedend FA cup l hangalttai. Arsenal angliin avarga bolno gedegt itgeltei baina. Liverpool, chelsea d hojigdson MU formtoi bgaa Berbatovaa ih zang ni darj bgaa ni ene geed on garsaar selgeend suulgaj formgui bolgodog, uuriiguu mundag gej boddog zunug Fergiigeesee neg boloh bii vii.

    GD Star Rating
    loading...
  12. ManU says:

    ene europa ligiin bagiin fanatuud yu xiij yawaan, zailaach, end awraguudiin ligiin baguudiin tuxai yarij bna, xaa bgaa dooroos xutsaad bx yumaa, ter europa ligeesee xasagdaxgvi yumsan gj bod, bragad 1:0 xojigdoxod chini yamar ix uruwdwuu…

    GD Star Rating
    loading...
  13. lightness says:

    ene darkness gj saixan manaraa bandi bnaa, yun bayern bolood shaachixwaa, tiimee tiim bayern xojino, neg l ix taamag dewshuulsen amitan, yu ch medexgvi bj, meddeg gants yum n chelsea

    GD Star Rating
    loading...
  14. Nyamaa says:

    HI ZALUUCHUUDAA BUGDEEREE NIILJ ZAALAND XOLBOMBOG TOGLOX UU BAS XOLBOMBOGIIN SONIREXOGCHDIIN XOLBOO ENE TER BDG BOLWUU YMAR CH BSAN BUGDEEREE NEGNIIGEE TANIXG CH GESEN XAMTRAAD ZAALAND TOGLOJ BAGA XOLBOMBOGIINXOO SAIKHANIIG MEDERCH GEEX UU ???????

    GD Star Rating
    loading...
  15. Nyamaa says:

    MANU XOJNO OO UGAASAA ENE BAG TALBAI DEEREE AZTAI EZTEI BDGIIN

    GD Star Rating
    loading...
  16. HeRnandez says:

    Hernandez zaluu sain toglogch shuuu unheer nice Manu URagshaaa haha sto goe shuuu !!!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: