Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Чөлөөт бөх » Якутын тэмцээнээс 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ

GD Star Rating
loading...

ОХУ-ын Якут улсын Мирный хотод 2011 оны гуравдугаар сарын 4-6–ны өдрүүдэд болсон Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин, олимпийн аварга Роман Михайлович Дмитриевийн нэрэмжит залуучуудын чөлөөт бөхийн анхдугаар тэмцээнд оролцсон манай бөхчүүд эх орондоо буцан ирлээ.

Тус тэмцээнд ОХУ-ын бүрэлдэхүүний Буриад, Дагестан, Осет, Чечен, Якут улс, Красноярск, Хабаровск хязгаар, Москва хот болон монголын гээд нийт 12 багийн 120 гаруй бөхчүүд өрсөлдлөө.

Манай багаас 73 дугаар сургуулийн сурагч Хүдэрбулга 84 килограммын жинд мөнгөн медаль, “Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Бэхбаяр 55, “Олимп” дэвжээний бөх Жавзанжамьян 66, “Аварга” дээд сургуулийн бөх Номиндалай 74, Оюунболд 120 килограммын жинд хүрэл медаль хүртжээ. Олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар шүүгчээр оролцжээ.

Тэмцээнийг Р.Дмитриевийн гэргий, төрсөн дүү, олимп, дэлхийн аварга Пинигин, олимпийн мөнгөн медальт А.Иванов нар үзэж сонирхжээ.

Тэмцээний жин тус бүрт түрүүлсэн бөхөд 30 мянга, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 20 мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд 10 мянган рублийн шагнал, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 15 мянган рублийн урамшуулал олгосон байна.

 

GD Star Rating
loading...
Якутын тэмцээнээс 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ, 7.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: