loading...
Хоёрхон жилийн хугацаанд бэлтгэсэн тамирчдаасаа олимп, дэлхийн анхны аварга төрүүлж, Монгол зон олноо баярлуулсан нэгэн бол боксын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, спортын мастер Дашзэвэгийн Ганзориг билээ. Хожуу ч гэлээ, төр засаг түүний хөдөлмөрийг үнэлж, гавьяат дасгалжуулагч болгосон юм. Шинэхэн гавъяаттай боксын на санд хүрэгчдийн УАШТ-ий үеэр уулзаж ярилцсанаа уншигчдадаа хүргэе.
-Юуны өмнө гавьяат дасгалжуулагчийн эрхэм алдрыг хүртсэнд баяр хүргэе. Боксын спортод хөл тавьсан он жилүүдээ эргэн дурсвал сонин байна?
-Би луу жилтнүүдийн нэг л дээ. Нийслэлийн 24-р дунд сургуулийг дүүргэж, ул маар Биеийн тамирын дээд сургуульд 1990-1994 онд суралцаж, багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Төгсөөд шууд л Биеийн тамир, спортын үн дэсний төвд боксын дасгалжуулагчаар томилогдон, гавьяат дасгалжуулагч Б.Мишигдоржийн туслахаар ажиллаж, хөдөлмөрийн гaраагаа эхэлж байлаа.
Дунд сургуульд байхын л боксын спортоор хичээллэж, нэрэмжит бо лон хот, улсын чанартай тэмцээнд оролцож, цөөнгүй медаль хүртэж явлаа. Миний төрсөн ах Д.Ганбат Эрхүү хотноо их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж байхдаа намайг спортод уруу татсан. Манай аав, ээж Дорнод, Хэнтий аймгийн хүмүүс. Хө дөлмөрөө үнэл үүлж, на сан өндөр ээжийгээ баяр луулсандаа баяртай явна.
-Гавьяат болсноос хойш уулзсангүй. Зав муутай л явах шиг?
-Тийм ээ. 2011 он манай боксын хувьд хамгийн өндөр ачаалалтай, бас ха риуцлагатай жил болохоор цаг зав багатай байна. Залуучууд, на санд хүрэгчдийн УАШТ гээд найз, нөхөдтэйгээ ч тух тай уулзаагүй. Хариуцлагатай тэмцээний өмнөхөн төрийн нэр хүнд тэй шагнал хүртсэндээ баяртай, улам ихийг хийж бүтээхийн тө лөө тэмүүлж явна. Би сэтгэлийн хөдлөл багатай болоод ч тэр үү, боксын холбоо болон шиг шээ баг, “Сүлд” спорт хо роо, найз нөхдийнхөө заримд нь баярласнаа илэрхийлж амжаагүй байна.
Холбооны бүтэц, зохион байгуулалт шинэч лэгдэж ажил лана. Ерөнхийлөгч маань хилийн чанадад зорчих үеэр гавьяат болсон. Манай холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.БатЭнх, Удирдах зөвлөлийн гишүүд, БТСГ, “Сүлд” спорт хорооныхон хүлээн авч надад баяр хүргэж, хүндэтгэл илэрхийлсэн.
-Таныг ШШБЕГ-ын “Сүлд” спорт хороонд харьяалагддагийг мэдэх юм. Насанд хүрэгчдийн улсын аваргад ямархуу оролцов?
-Арван жингээс долоод нь тамирчдаа бэлтгэн оролцууллаа. Хүнд жинд тамирчин бэлтгээ гүй. Нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багаараа 22,5 оноо гоор хоёрт орлоо. “Хангарьд” клубын боксчид тасархай түрүүлсэн. Манай хорооны тамирчид бо ломжийн амжилт үзүүллээ. ОУХМ Э.Идэр хүү бэлт гэл сайн байсан ч, так ти кийн алдаа гаргаж, хагас шигшээд “Алдар”-ын Д.Энхтөрд хожигдчихлоо.
-Мэдээж таны гарын шавь нарын бэлтгэл сургуулилтын талаар манай уншигчид сонирхож байгаа?
-П.Сэрдамбын бэлтгэл маш сайн байгаа. Олимпийн аварга Э.Бадар-Ууган хариуцлагатай тэмцээний өмнө бэртлээ сэдрээчихээд байх юм. Ер нь түүний бэртэл нь гайгүй болж байгаа. Тай ваньд болон эх орондоо эрчимтэй эмчилгээ хийлгэж байгаагийн үр дүн гарах байх. Улсын аваргын өмнө эрчимтэй бэлтгэл хийж байгаад бас л нөгөө нурууны бэртэл нь болохоо байчихсан.
Манай бок сынхонтой Ч.Насанбат, П.Бат-Очир эмч нар хангалт тай сайн ажиллаж, эмчилж байгаа шүү. БадарУуганыг огт рингэнд га рахгүй байгаа гэж ойлгож болохгүй. Өдөрт тодорхой хэмжээний хөнгөн бэлтгэл хийж байна. Ингэхгүй бол формоо алдчихна. Олимпоос хойш Казахстаны Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртсэн. Ойрын үед Европын цуврал тэмцээн үүдэд оролцоно.
-Шигшээ багийнхны ойрын үеийн тө лөвл өгөөнөөс танилцуулна уу?
-УАШТ-ий дараа Гер – маныг зорих гэж бай сан ч бүтсэнгүй. Сарын сүүлчээр Албани, Польш, Серб улсад зохиогдох олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөсөн. Боксчид хоёр хэсэг болон явна. Би нэг хэсгийг нь ахална.
-Олимпийн боксын холбоо хариуцла га тай, эг зэгтэй үед удирдла гуудаа солилоо гэх шүүмжлэл сонсогдох боллоо. Таны хувьд?
-Холбооны хуучин Ерөнхийлөгч Д.Цогбаатар Хятадын Бээжин хотноо томилогдон ажиллах болсон тул өөрчлөх шаардлага гарсан. Манай холбооныхон богино хугацаанд маш зөв шийдэлд хүрсэн гэж бодож байна. Зөв шүүмжлэлийг хэн ч хүлээж авдаг биз дээ.
Ер нь Ч.Ганзориг бол огт шинэ хүн биш. Боксын холбооныхонтой эрт нээс хамтарч ажилаж байсныг олон хүн мэднэ. “Милан-2009” дэлхийн авар га шалгаруулах тэмцээнд Монголынхоо баг та мирчдын ахлагчаар орол цож байсан. Холбоо зөв шийдвэр гаргасанд би хувьдаа сэтгэл ханамжтай байна. Ч.Ганзоригийг биеийн тамир, спортын том зүтгэлтний хувьд цаашид ч олон шинэлэг, үр өгөөжтэй ажил хийнэ гэдэгт итгэлтэй байна.
-Боксын холбооныхон танд итгэл үзүүлж, шигшээ багийн ахлах дас галжуулагчид дэвшүүлсэн гэж сонссон?
-Энэ талаар нөхдөөсөө л сонссон. БТСГ ба талсны дараа л энэ асуудал шийдэгдэх байх.
-Хэрвээ ахлах дасгал жуулагч болбол тийм ажил хийнэ гэж төлөвл өсөн зүйл бий юу?
-Төлөвлөсөн зүйл байгаа. Д.Банди багш тай гаа хамтран хэрэг жүүлж байсан ажлаа үргэлжлүүлнэ. Энэ жил Азербайжаны нийслэл Баку хотноо арав дугаар сарын эхээр ДАШТ зохиогдоно. Жин бүрт эх ний найман байрт орсон боксчдод “Лондон- 2012” олим пийн эрх олгох юм.
Долдугаар сарын эхээр Казахстанд Азийн аваргатай. Энэ тэмцээнээс олимпийн эрх олгохгүй. Харин 2012 онд Тайландын Олон улсын тэмцээнээс олимпийн сүүлчийн эрх олгох тул бидний өмнө тэмцээн бүр хариуцлагатай. Эрх хүртсэний дараа олимпийн наадамд хэрхэн оролцох талаар ярьсан нь дээр болов уу.
Юутай ч Монголын бокс чид 2008 оны олимпийн наадамд үзүүлсэн амжилтаа “Лондон- 2012” олимпод бататгах өндөр эрмэлзэлтэй байна. Та мир чид маань эрүүл, гэмтэл, бэртэлгүй байх нь юу юунаас чухал. Тамирчин хүний хамгийн том дайсан нь бэртэл гэмтэл юм даа. Тамирчдаа бэртэл гэмтлээс аль болох хол байлгахыг анхааран ажиллах болно. Бэртэл, гэмтэлгүй байвал манай шавь нарт амжилтаа бататгах чадвар, боломж бай гаа гэдгийг итгэлтэй хэлэх байна.
loading...




Bagiin naiz Zorigoodoo “Gaviyat dasgaljuulagch” bolsond bayar khurgej, ajliin undur amjilt khusen eruue!!!!!!!!!!!! naiz Ariuka chin( Francaas)
loading...