Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Формула-1 » Феттель 2014 он хүртэл “Red Bull”-д

GD Star Rating
loading...

Түүний анхны түрүү...

Себастьян Феттель “Red Bull” багтай байгуулсан гэрээгээ хоёр жилээр сунгаж 2014 он хүртэл тус багт хүчин зүтгэхээр боллоо. Герман нисгэгч 2009 онд “Торо Россо” багаас “Red Bull”-д ирж байсан. Эхний улиралдаа залуу нисгэгч аман хүзүүдсэн бол өнгөрсөн улиралд гайхалтай уралдааныг үзүүлж F1-т аваргалсан билээ. Түүнийг авахаар олон багууд тэр тусмаа Марседес, Феррари багууд идэвхитэй сонирхож байсан ч “Red Bull” ийнхүү авьяаслаг нисгэгчээ “аргамжиж” авлаа.  Феттель өөрөө ч энэ багт сэтгэл амар сайхан байгаагаа ярьж байна. “Би энэ багийн гишүүн гэдгээрээ бахархдаг. Бас цаашид багийн нэг хэсэг болно гэдгээрээ ч бахархаж байна”

Дашрамд дуулгахад  Феттелийн багийн анд Уэббэрийн гэрээ энэ улирлын эцэст дуусах билээ. Австрали эр ирээдүйгээ улирлын төгсгөлд шийднэ гэж хэлсэн. Тиймээс ”Red Bull” Феттельтэй сайн хамтрах нисгэгчийг одооноос хайж эхэлсэн сураг байна. 2011 оны Формула нэгийн дэлхийн аварга 3 сарын 27-нд Австралид эхэлнэ.

 

GD Star Rating
loading...
Феттель 2014 он хүртэл "Red Bull"-д, 9.4 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: