Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, Онцлох, Үндэсний шигшээ баг » “Хөх Чононууд” 2 : 1-ээр “Азкалс”-г буулган авлаа

GD Star Rating
loading...

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион явуулдаг “Challenge cup” тэмцээний урьдчилсан шатны нугалаанд манай шигшээ Филиппиний багтай оноолт таарсан билээ. Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд хоёр багийн хариу тоглолт явагдаж 2 : 1-н харьцаатай “Хөх чононууд” ялалт байгууллаа. Тоглолтын гоолын салхийг   зочин багийнхан дөрөв дэх минутад хагалсан. Челсигийн сургуулиар хүмүүжсэн Жеймс Янгхазбенд манай хамгаалагчдын алдааг ашиглан энэхүү гоолыг оруулсан юм.

Гэхдээ “Хөх чононууд” бууж өгсөнгүй. Хөгжөөн дэмчигчдийнхаа уухайгаар дэмжүүлэн идэвхитэй довтолж байлаа. Энэ нь ч үр дүнгээ өгч 22 дахь минутад Монголын шигшээн ахлагч Д.Лүмбэнгарав тэнцээний бөмбөгийг оруулсан. “Азкалс”-н хоёрдугаар хаалгач Del Rosario түүний хүчтэй цохилтын эсрэг юу ч хийж чадсангүй.  Гэхдээ Монголын багийн баяр үүгээр дуусах учиргүй байлаа. Лүмбээгийн гоолос ердөө 15  минутын дараа дахин нэг гоол Филиппиний хаалганд орж цэнгэлдэх үзэгчдийн уухайн дуунд дүлийрсэн.  Г.Төгсбаярыг довтолж байх үед эсрэг багийн Sabio  алдаа гарган унагаасан учраас торгуулийн цохилтыг шүүгч Монголчуудад өглөө.  ”Мазаалай” багт харьяалагддаг Б.Гарьдмагнай энэ хариуцлагатай цохилтыг гүйцэтгэсэн бөгөөд эхний оролдлогыг нь Del Rosario хааж чадсан ч нэмсэн бөмбөг нь хаалганд орсон.

Ийнхүү манайхан FIFA-гийн чансаанд 30 байр дээр жагсдаг Филиппиний шигшээг 2 : 1-ээр талбайдаа  хошуучилж эхэллээ. Гэхдээ өмнөх тоглолтод  0 : 2-ээр ялагдсан учраас дээрхи үр дүн манайд хангалтгүй байлаа. Дахин хоёр гоол оруулж байж “Хөх Чононууд” дараагийн шатны эрхээ халааслах байв. Цаг нэгэнт өөрсдийнх нь талд явж  байсан учраас “Азкалс” бөмбөгөө барьж, цаг барих тактик барьж байв. Мөн тоглолтын уур амьсгал ч хоёрдугаар үед ширүүсэж эхэллээ. Хоёрдугаар үе эхлээд 63 дахь минут үргэлжилж байх үед Монголын баг анхны сэлгээгээ хийлээ. Хагас хамгаалалтын байрлалд тоглож байсан  Э.Ганзоригийг суулгаж оронд нь “Эрчим”-н З.Баттулгыг талбайд гаргасан.

Хэдийгээр манай шигшээ гоол оруулахын төлөө бүх хүчээрээ тэмцэж байсан ч ур чадвар, өндөртэй Филиппиний багийн хамгаалалтыг сэтэлж чадахгүй байлаа. Хоёрдугаар үеийн дундаас шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав довтолгоонд хүч нэмэн урагшаа орж ирсэн ч үр дүнд гарсангүй. “Чононууд” сүүлийн хагаст нэг удаа хаалганы хөндлөвч онож азгүйтсэн. Харамсалтай тэр довтолгооны гол баатар Г.Төгсбаяр 80 дахь минутад гуяны бэртлээ сэдрээж сэлгээнд суусан юм. Түүнийг сэлгэн “Эрчим”-н хамгаалагч Б.Анар талбайд гарч ирсэн. Гол довтлогчоо алдсан болохоор манай шигшээн довтолгоо үүнээс хойш нэг л явж өгсөнгүй. Мөн гоол хийх гэж хэтэрхий улайрснаас  маш их сульдаж энгийн алдаа их гаргах болов. Цаг дуусахаас өмнөхөн Монголын баг сүүлийн сэлгээгээ хийж А.Эрдэнэбаяр талбайд орж ирсэн ч үр дүнд хүрсэнгүй. Ингээд тоглолтын сүүлчийн шүгэл дуугарч “Хөх Чононууд’ 2 : 1-ээр хожил авлаа. Гэвч цуврал тоглолтын нийлбэр дүнгээр 2 : 3-н харьцаатай Филиппиний шигшээ дараагийн шатанд шалгарлаа.

Хэн юу хэлэв ?

Михайль Вэйсс (Филиппиний шигшээн ерөнхий дасгалжуулагч)  :  Цуврал тоглолтын дүнгээр манай баг дараагийн шатанд шалгарлаа. Манай баг энэ тоглолтод бүрэн хүчээ гаргасангүй. Ерөнхийдөө 60 хувьтай л тоглолоо. Энэ ялалтыг  бид байгалийн гамшигт өртсөн Японы ард түмэнд зориулж байна.

***

Манай багийн хувьд нилээд хүнд тоглолт боллоо. Цаг агаараас гадна Монголын хөгжөөн дэмжигчид бидэнд “халтай” уур амьсгалыг цэнгэлдэхэд бүрдүүлсэн байлаа. Тэдний хэрхэн шигшээ идэвхитэй сайн дэмжиж байгаа нь таалагдсан.

***

Монголын багийн эхний гоол отон тоглолтоос орсон ч хажуугийн шүүгч алдаа гаргаж тугаа өргөөгүй. Хэрвээ тэр гоолыг тооцоогүй бол үр дүн нилээд өөр байсан байж мэдэх юм.  Мөн манай лидер Фил Янгхузбанд бэртэл авсанд харамсаж байна. Дараагийн шатанд түүний тус бидэнд их хэрэг болох учраас ноцтой бэртэл биш байгаасай гэж найдаж байна.

***

Монголын багийн тоглолт өмнөхөөс хавьгүй сайжирсан харагдлаа. Нутаг дээрээ дассан цаг агаартаа тоглосон нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Залуучуудаас бүрдсэн энэ баг цаашдаа илүү их сайжрах байх.

С.Эрдэнэбат (Монголын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч) :

Нутаг дээрээ хожиж чадсан нь сайшаалтай боловч дараагийн шатны эрхээ авч чадсангүй. Ерөнхийдээ Филиппиний шигшээ манайхаас нэг түвшин илүү байгаа нь бүх талаар харагдлаа. Ур чадвар, техник, багийн тоглолт гэх зэрэг. Эсрэг багийнхан маань өндөр ур чадвартай тоглогчидтой учраас аль болох сайн барьж, сул зай үүсгэхгүй байх бодлого барьсан. Гэхдээ хүссэн хэмжээндээ хүртэл сайн тоглож чадсангүй.

Б.Гарьдмагнай (Монголын шигшээ баг) – Эхний гоолыг эрт алдсан нь их хүндээр туссан. Гэхдээ “зүгээрээ тоглолт дөнгөж эхэлж байна, үүнийг мартаад сайн довтольё” гэж хоорондоо ярьж байлаа. Төгсөө бэртсэний дараа манай довтолгоо явахаа байчихсан. Хэрвээ ийм зүйл болоогүй байсан бол үр дүн яаж ч эргэж болох байлаа. Хөгжөөн дэмжигчид маань гайхалтай уур амьсгалыг бүрдүүлж биднийг дэмжсэнд баярлалаа. Тэдний уухай их урам зориг өгсөн.

Тоглолтын зохион байгуулалт

Шинэ зохион байгуулалтад орсон Монголын хөлбөмбөгийн холбооны томоохон шалгуур энэ тоглолт боллоо. Үүнийгээ ч тэд ухамсарлаж тоглолтын зохион байгуулалтад онцгой анхаарсан байв. Юуны өмнө цэнгэлдэхийг  A – G хүртэл долоон хэсэгт хувааж үзэгчдийг гурван хаалгаар тус тусад оруулж байсан. Мөн суудлыг дугаарлаж хаана аль хэсэгт суухыг тайбарлаж өгч байсан тул өмнөх  шиг суудлаа “эрэх”, шахцалдах шаардлага гарсангүй.

Билетийг дагалдуулан Монголын жижиг далбаа,  ”Уухай” гэсэн бичигтэй улаан, цэнхэр богино цамц, гарын авлага  тарааж байсан. Суудлын зохион байгуулалтаараа үзэгчид  улаан – цэнхэр – улаан гэсэн богино цамцаар жигдэрч нэг ёсондоо Монголын далбааны өнгөөр  цэнгэлдэх хучигдсан. Өмнө нь Европ, дэлхийн тэмцээний үеэр л ингэж нэг өнгийн хувцсаар жигдэрч байхыг бид харж байснаас биш өөрсдөө ингэж зохион байгуулалтад орж байгаагүй. Гарын авлагад хоёр улсын багийн гарааны бүрэлдэхүүн, бөөнөөр хэлэх уриа, дууны үг зэрэг нэг ёсондоо хөгжөөн дэмжигчид хэрэгтэй бүх мэдээлэл багтаасан байв.

Хөгжөөн дэмжигчид

Монголын хөгжөөн дэмжигчид гайхалтай уур амьсгал бүрдүүлж байсныг Филиппиний дасгалжуулагч ч дурьдаж байлаа. “Хөх Чоно”-нуудын дэмжигчид тоглолтын турш багаа Уухайлан багаа дэмжин,  алга ташилтаар урам өгч байсан. Бөмбөрийн хэмнэлээр алга таших, эсрэг багт бөмбөг очих үед “бүү“-лэх , өөрийн багийн шилдэг тоглогчдын нэрийг дурьдан  дуулах, Чононы зурагтай зурагт хуудас барих зэргээр манай дэмжигчид зохион байгуулалтай багаа дэмжиж байлаа. Монголын “Ультра” нарын эхлэл тавигдлаа гэж хэлж болохоор. Хөлбөмбөгчид маань ч элэг нэгтнүүдийнхээ  дэмжлэг их эрч хүч өгч байсан байх.

Бусад баримт

 



3 сарын 15. Улаанбаатар.  ”МХХ-ны цэнгэлдэх”. 2500 үзэгч.
Ерөнхий шүүгч : Ko Хюн Жин (БНСУ)
МОНГОЛ – ФИЛИППИН – 2:1 (2 : 1 )
Жеймс Янгхазбенд, 4 (0 : 1). Д.Лүмбэнгарав, 22 (1 : 1). Б.Гарьдмагнай, 35 (2:1).

Монгол Филиппин
Ц.Ганбаяр Del Rosario
О.Очбаяр Gener
Д.Лүмбэнгарав Younghusband.J
С.Одхүү Greatwich.S
Б.Гарьдмагнай Younghusband.P (68′)
А.Чинзориг Borromeo (C)
Ц.Энхжаргал Caligdong
Н.Цэдэнбал Sacapano
Г.Төгсбаяр (80′) Araneta
Ц.Түмэнжаргал (89′) Sabio
Э.Ганзориг (63′) Johsson
Сэлгээ:
З.Баттулга,(63′) Barsales (68′)
А.Эрдэнэбаяр, (89′)
Б.Анар, (80′)
Шар хуудас :
Д.Лүмбэнгарав (40′) Younghusband.J (43′)
Greatwich.S (59′) 

Borromeo  (80′)

GD Star Rating
loading...
"Хөх Чононууд" 2 : 1-ээр "Азкалс"-г буулган авлаа, 9.4 out of 10 based on 27 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

19 Сэтгэгдэл

  1. zugeere manaihaan hojsiishde setgeleer unaltgui 2020 ond manaih hangalttai delhii awragt orhoor bn jil ireh bur sjirsjiishde

    GD Star Rating
    loading...
  2. odoo manai bair nileen deeshleh bhda Moron irchuul za tgel Chono hurts soyotoi bolj an hiihed belen bolj bgamdaa

    GD Star Rating
    loading...
  3. wow says:

    ene muu dasgaljuulagch Bult shaj bnaa he he. Manaihaan sn bnaa yum 1 eer duusahgueeeeee! uragshaaaaa

    GD Star Rating
    loading...
  4. jinhene omogshil torloo goy goy saihan bna sain ch baina manaihan hojih baisan ymda ayaya azgui ymda ym negeer duusah bishde uragshaa shigshee bagaa uzeh mongol hun holbombog toglohiig uzeh uneheer nice philipin 90say huntei manai 3say huntei iim hunees 22 hun shilj avsan shuude tegehde mongol ylsan tegehde dain ylagdsan zaza gaihaltai sho bayrtai bna

    GD Star Rating
    loading...
  5. mongol hun mongoliinhaa undesnii shigshee bagaar baharhaj bn uneheer sain blaa ene hachin tairdasuudiig hojih bsiin hundluvch onool jhon azgui bn zohion baiguulalt sain bsn shuuu mongolchuud maani goy demjsen manaihan jhon beltgel muutai blee shuuu shigshee bagaa uzeh bol jargal yum bleee MONGOL ULS ILUU MONGOL HUN ILUU tamirchiddaa 1 say aa ugaasei dee

    GD Star Rating
    loading...
  6. barca88 says:

    zvgeeree zvgeer daxin olon temtsend orj bidniigee bayarluulaaraa saixan xojil bsan. uug ni tamirchidaa sain tsalin ogood bainga beltgel surguuliltai bdag bol bas texnikiin dasgajuulagchaar ni gadnuu turshlagtai xvn ajilwal manai bag sain yawnadaa uug ni

    GD Star Rating
    loading...
  7. snooker says:

    Харин ч хөгжөөн дэмжигч нар сайн дэмжсэн шүү. Тоглолт эхэлчээд байхад манай хамгаалагч нар тоглолтондоо орж амжаагүй байхад айл 16 дотор 2 хууралт хийгээд хаалга руу цохиход хаалгач сайн хаасан харин манай хамгаалагч нар гаргаж амжилгүй айлын довтлогчид боломж гаргаад өгчих юм даа.
    Талбай дээрээс үзсэн. Хожсон ч гэсэн боломжийн бээрээд бөмбөгөө даахгүй байхад нь хожчих байсан санагдаад… Мөн манайхан арай л бэлтгэл хийсэн хийсэн гээд нэг их харагдахгүй л байна лээ. Энэ тоглолтын хамгийн муу тоглолтыг №13 Түмээ, гоол хийх газар үсэрвэл амжих газар, зүүн хөлөө аажуухан явуулдаг байгаа. Тэгээд бөмбөг нь илээд гарч байгаа юм даа. Хоосон хаалган дээр шүү дээ. Мөн хашир туршлагатай Одхүү байна. Гүзээлсэн юм уу хаашаа юм. Бөмбөг яаж нисэж байгааг ойлгохгүй байгаа юм шиг 2-3 удаа үсэрч зөрөөд онигоо болоод л. Хүнгүй газар бөмбөгөө өөрийн болгоод авахгүй сандарч айлын хүнд паас 2-3 хаясан. Ер нь бөмбөгөндөө дасаагүй юм уу яг адилхан бөмбөгөөр бэлтгэл хийлгэдэггүй юм шиг харагдсан. Бүгд л эхлээд бөмбөгөө тогтоож чадахгүй. Жаахан хажуу тийш нь паас очихоор л тогтоож ядаад л… 2-3 хүрч байж чүүтэй айтай тогтоох юм. Нэг бол хажуугийн шугамаар алдаад л… Мэдээж тэгэх хооронд нь хурдан шаламгай хөдөлгөөнтэй халтарууд шууд л дайраад л довтолгоог зогсоож байгаа харагдсан. Тэр их олон мөнгөөрөө ядаж шинэ бөмбөг аваад Улсын шигшээ багтаа өгөөд бэлтгэлийг хангуулж болдоггүй юм уу хаашаа юм бэ? Ер нь сэтгэл зүйн бэлтгэл хангалтгүй гарч ирсэн байна лээ. Яадаг юм 150 ордог багтай тоглож байгаа гэсэн юм шиг. Нэг их илүү гараад байгаа юм байхгүй л байна лээ шүү дээ. Манайхнаас төвд тоглодог 2-3 хагас хамгаалагч нар илүү хурдан бөмбөгтэй харьцдаг, хууралт-залалт хийх чадвар илүү байна лээ. Манайхан хамгийн элементар зүйл паас – тогтоолт дээр дорой харагдаж байна лээ. Энэ нь хүн мэдэхгүй зүйл биш шүү дээ. Бэлтгэл хангалттгүй байгаа болов уу. Тэр 13 номер сульдсан юм шиг л гүйж байна лээ. Нэг бэлтгэлийг хэтрүүлчихсэн юм уу гэмээр. Бөмбөг хаа яваагаа анзаарах сөхөөгүй л гүйх юм. Мэдээж хэрэг бөмбөгөө эзэмшиж чадахгүй, алдаад л… Манайхнаас хамгийн ухаалаг тоглолтыг Гарьд, мөн найдвартай тоглолтыг Хаалгач Ганбаяр, Лүмбээ мөн Төгсөө нар үзүүллээ. Гэхдээ л Төгсөө 2 хагаст найдвартай хаалгачтай ганцаараа гарах паасаа ямар аяархан өгсөн бэ? Хамгаалагч шууд таслаад момент өнгөрсөн. Цээгий нэг гайгүй цохилт хийснээс дундаж тоглолоо доо. Манайхан толгойгоор илүүлхэж байсан боловч тэрийгээ 16 дотор хэрэглэж чадахгүй тоглох юм. Торгуулийн цохилт өгч байхад Лүмбээ, Гарьд хоёр үсэрч мөргөж бөмбөгийг 16 дотор нь салгаад харин тэнд нь хурдтай 2 залуу булаацалдаж тоглосон бол амархан хэдэн гоол оруулах байсан даа. Тэгэхэд нөгөө толгойгоор салгаж байгаа 2-оос бөмбөг гараад ирэхэд нөгөө хэд тээр 16 гадна талд бөмбөг айлын хамгаалагчаас салаад ирнэ гэсэн янзтай хүлээгээд байж байх юм. Ер нь манай шигшээд бөмбөгөө бариад ухаан гаргаад Чимбаа ах шиг тоглох хагас хамгаалагч хэрэгтэй санагдлаа. Харин манайхны тоглох ухаан нь удаан байснаас нийлбэр дүнгээр хожиж чадалгүй үлдлээ дээ. Харин ч нутагтаа хожсон яамайдаа. Батаа дасгалжуулагч бас л ….

    GD Star Rating
    loading...
  8. Homool says:

    Manai bagiin rank 1 yumuu 2oor l deeshlene bh, amjilt hysey, yun delhiin avarga ve, yadaj aziin avargad ordog boloh heregtei shd,

    GD Star Rating
    loading...
  9. Bayarhuu says:

    Nasand hyrsen hymyys iim udaan gyidegiig ene togloltnoos l harlaa, haltaruud manaihand bombogoo albaar ogood hamgaalaad bh shig sanagdsan shu, togloltiin omno manaihan uram bodood hojigdood og gesen bha, hoorhii

    GD Star Rating
    loading...
  10. ganbaa says:

    manaid er n dovtlogch l heregtei yum bizdee zugeeree 2020 oos udahgui sain sain huuhduud garna bhda

    GD Star Rating
    loading...
  11. barca fan says:

    za uzsen goe l bnle shigshee bagiinha togloltiig uzeed gool orhoorn tsengeldeh duuren oriloood l ghde jahn zambragu bsnda shahdltsaad. za ter yahv manaihan ehni ter alia gooliig aldaagui bol ch yaya tsaasha garuul garchhaar bla shu. daraa daraagin temtseend alnaa ene chin barag anhnii tusgaar ulsiig yaljaaga bhaada bi anduuraagui bol???

    GD Star Rating
    loading...
  12. ommbe says:

    sn bn a hojson bl!!! aldaanuud dre ghd analys hj zasjiih l heregtei de! thq bl thichneen ingj tglod ymr hereg bhv. manaihand medremj l dutaad bn…

    GD Star Rating
    loading...
  13. Yubi says:

    santiago de sanchez ganbaa 2 2020 ond delhiin avragad orno ch geh shig yum medehgui bol duugaal unshih heregtei sht t1 novshnuud toondoo muu humuus yaj bodohleeree 2020 ond delhiin avragatai gej boddog bnaa

    GD Star Rating
    loading...
  14. hooy homool amni bilges ahsdiin bileg gj manai uls ertnees naash yrij irsen busuu delhiin awragd orh baitugai hesgeese garna chi haraarai yun 1 2 oor 10 20 oor bair deeshlen ter hediig hojih bsiin togso gemteegui bl

    GD Star Rating
    loading...
  15. LiVerPOOL says:

    hoh chononuuddaa hojisond n bayar hurgey. daraaa daraagiin temtseeend n ulan iluu ihiig hiigeerei. amjilt hoh chononuuudaa uragshaaa

    GD Star Rating
    loading...
  16. buya says:

    manaihan yu ch chadahgui baij yun ch surtei ner oldog yum bilee dee huh chononuud uu? gah gah delhiin avargad ordog bolchihood neg aytaahan ner bodoj oloh heregtei .. gadniihan sonssvol dooglono shuu

    GD Star Rating
    loading...
  17. Ер нь бол манайхан гайгүй тоглосон, ямар ч байсан хожсон. Хамгийн гол алдаа нь техник хувийн ур чадварийн тал дээр учир дутагдалтай байна.Нэг ёсондоо бөмбөгөө гүйцэд мэдрэхгүй юм чинь яаж хүссэн газраа пас өгч, хүссэнээрээ нэг хүрэлтээр бөмбөгөө тогтоож , оновчтой цохиж чадах юм бэ.Ийм л учраас бөмбөгөө бариад квадрат тоглочих гэхээр шууд бөмбөгөө тасдуулчих гээд, тэгээд л үндсэндээ урагш нь буудаад уралдуулж тоглохоос өөр аргагүй болоод байна. Энэ тал дээр л манайхан бэлтгэл сургуулилтаа анхаармаар байна,тэрнээс биш хурд хүчний хувьд азидаа бол гайгүй байхаа. Бас нэг бодол төрөхөд миний үеийн хуучны хөлбөмбөгчид одоо Тэрээ,Төрөө, Бумаа Жээгий болон тэдний өмнөх үеийн Чинбаа ах,Баан, Пайнц,Солгой энэ тэр шиг төрөлхийн авьяастай улсууд гэж байхаа болисон юмуу тийм улсууд нь торны цаана үлдээд байна уу, зарим нэг хүүхдүүдийг ( Даже шигшээ багт тоглож буй )харахаар ээдээ энэ гэхээр нөхдүүд байна шүү ямар ч хөдөлгөөний эвсэлгүй юу хийгээд яваад байгаа нь мэдэгдэхгүй.За гэхдээ яахав болно, хамгийн гол нь бэлтгэл сургуулиа сайн хийж, болж өгвөл байнгын бэлтгэлтэй болвол зүгээр юм даа. Цаашдаа амжилт гаргана аа Монголчууд!!!

    GD Star Rating
    loading...
  18. keisuke says:

    huh ineed hurjiin yuun hojil we yuun yalalt, bayar huur we ur dungui hjil iig yuun d n ingej huurgun we,,, ta nar footballiig meddeg gj l naidaj bn, haana ch ali uls orond niilber dungeer hojigdsoniig yalalt gj helkuudee,,, mgl shig gazr l bh ,,, kkkk yuun undesnii shigshee bag we ,, bolio unheer ,,,,,,,,,

    GD Star Rating
    loading...
  19. javhaa says:

    odhuu beltgel muu bnlee bas nomer 13 ch gsn muu beltgeltei bsan shoo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: