loading...

"Мартагдсан хүн"
“Терминатор” хочтой Томас Вермален энэ улиралд багийнхаа тоглолтыг зурагтаар л үзэж байгаа. Өнгөрсөн найман сараас хойш түүний эргэж ирэх өдрийг Буучид хүлээсээр байгаа ч одоо болтол тодорхойгүй л байна. Саяхан Бельгийн Het Nieuwsblad сонин “мартагдсан хүн”-тэй уулзаж хэзээ талбайд дахиж гарахыг асуутал “Мэдэхгүй ээ, тодорхойгүй байгаа” гэж хариулсан байх юм.
Улирал дуусах тийшээ хандаж байгаа энэ үед хэзээ буцаж ирэхээ мэдэхгүй байна гэхээр Вермаленийг ирж тусална гэж багийнхан нь найдаад хэрэггүй бололтой. Томас өнгөрсөн есөн сард Евро 2012-н урьдчилсан шатны тоглолтод шигшээ багтаа дуудагдаад ахиллесийн шөрмөсний бэртэл гэсэн оноштой буцаж ирсэн. Одоо тэр бэртэл нь эдгэрсэн ч өөр янз бүрийн шалтгаан эмч нар тоочсоор л байна.
‘Эхлээд эмч нар манайг дөрөв юм уу зургаан долоо хоног амрах хэрэгтэй гэж хэлж байсан. Тэгсэн дараа нь дахиад өөр асуудал гарч ирээд хойшилж эхэлсэн дээ. Би бараг зургаан удаа бэртлээ сэдрээсэн байх. Эдгэрээд одоо л тоглож эхлэх нь дээ гэж боддог дахиад л хүлээх хэрэг гардаг. Миний карьерийн хамгийн хүнд сорилт энэ болж байна. Энэ бэртлээс эргэж ирэхдээ би сэтгэлзүйн хувьд өмнөхөөс илүү чанга залуу болсон байна байх”
Йохан Журу Ман Юнайтедтай хийсэн тоглолтод бэртсэн учраас Арсеналын төвийн хамгаалалт хоёр Франц залуусаас шалтгаалж байна.
loading...




hurdan talbaida garch terminator-nho ajilaa hiine bui za
loading...